Унаач М.Эрдэнэчулуун: Энэ жил морь унаад, унаачийн хувьд “зодог тайлна”
А.Тэлмэн
Бяцхан унаачдын маань энэ удаагийн дугарааг хоймор нутгийн хүү үргэлжлүүлж байна. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, унаач М.Эрдэнэчулуун хурдан морь унаад долоон жил болж байгаа нэгэн. Энэ жил "зодог тайлаад" байгаа тэрээр уяач болохоор сэтгэл шулуудан "ажилдаа орсон" тухайгаа дуулгана билээ. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэж байна.
-Морь унаад хэдэн жил болж байна вэ?
-Анх таван настайдаа хонины морь унаж сурсан. Түүнээс хоёр жилийн дараа хурдан морь унаад долоон жил өнгөрсөн байна. Энэ жил л морь унаад “зодог тайлж” байгаа. Яваандаа уяач болохоор шийдсэн. Тийм болохоор одооноос уяаны эрдэмд бага багаар суралцаж эхлээд байна.
-Чинийхээр уяач гэж хэн бэ?
-Нутаг орон, аав ээжийнхээ нэрийг гарган уясан морьдоо хурдлуулна гэдэг сайхан ш дээ. Минийхээр уяач хүн морио мэдэрч сайн уядаг л байх хэрэгтэй юм болов уу. Бас унаач хүүхдүүдтэйгээ эвтэй, зөөлөн ханддаг байх ёстой гэж боддог. Ер нь уяач, унаач, уясан морь гурвын аз од гийж л амжилт гаргадаг гэдэг биз дээ.
-Энэ хугацаанд айраг түрүү олныг авч байв уу?
-Анх өөрийнхөө даагыг сумын наадамд аман хүзүүдүүлж байлаа. Түүнээс хойш айраг түрүүгээ тоолж олон болгочих юмсан гэж яардаг л байсан. Яваандаа тоолохоо байгаад одоо тоогоо алдсан байна. Өнөө уяач нарын ярьдагаар хор нь гарчихсан юм байлгүй. /инээв/ Манай хээр морь сум болон овооны баярт тав түрүүлж айрагдаж байсан.
-Морь унаад цалин авч байгаа биз дээ? Нууц биш бол цалингаа юунд зарцуулдаг вэ?
-Морь унах үнэхээр гоё. Би өөрөө л дуртай болохоороо морь унаж байгаа юм шүү дээ. Миний хувьд уралдааны бай шагналд морь авч байсан. Энэ хамгийн том бэлэг байгаа юм. Одоо надад тав, зургаан морь бий. Гэхдээ уяхгүй байгаа л дээ.
-Хэрвээ хүүхдүүд морь унаж уралдахаа больчихвол чамд ямар санагдаж байна?
-Муухай л сонсогдож байна даа. Мэдээж аливаа юм сайн муу талтай. Уралдаж байхад бэрхшээлтэй зүйлүүд олон л гардаг юм. Жишээ нь зарим газарт хар замаар дайрч гарах болдог. Тэр үед морьд халтираад хэцүү л дээ. Бас өвлийн уралдыын үеэр зам халтиргаатай бол уралдахад төвөгтэй байдаг. Тийм болохоор томчууд яриад өвөл уралдуулахаа байчихаад байгаа биз дээ.
-Та нар хамгаалалтын хувцастай уралдаж байна уу?
-Тэгэлгүй яахав. Гэхдээ яг уралдахдаа л өмсдөг юм. Бусад хүүхдийн хувьд ямрыг би мэдэхгүй байна. Надад өмсөхөөр бие бариад таагүй санагдаад байдаг болохоор өмсөх нэг их дуртай биш.: Минийхээр жаахан чөлөөтэй хийчихмээр л санагдаад байдаг юм.
-Илэн далангүй ярилцсан дүүдээ баярлалаа.
А.Дөл
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна