Дэлхийд данслагдсан Д.Жаргалсайханы хүрэн

А.Тэлмэн
2013 оны 9-р сарын 02 -нд

Монголын үндэсний хурдан морин уралдааныг дэлхийн дээд амжилтанд бүртгүүлэх 4249 морины уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан хүлгэдийн талаар www. todmagnai.mn сайт уншигч та бүхэндээ цувралаар хүргэж байгаа билээ. Шинэ долоо хоногийн эхний өдөр энэхүү түүхэн уралдааны айргийн гуравт хурдалсан Архангай аймгийн Ихтамир сумын уугуул, Даваасамбуугийн Жаргалсайханы хүрэн морины фотог хүргэж байна. Соёолондоо Манлай уяач Д.Бат-Эрдэнийн Молор эрдэнийн мялаалга наадамд айрагдаж байсан энэ хурдан хүлгийн уяаг "Ажнай шарга" галын уяач Э.Дашчийрэв тааруулдаг билээ.
А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна