Сэтгүүлийн шинэ дугаар худалдаанд гарлаа

Наранхүү
2013 оны 8-р сарын 26 -нд

Хоймор нутгийн эрдэмт уяачид, эрмэг хүлгүүд чуулсан "Тод магнай"-н шинэхэн дугаарыг эрхэм уншигч танаа санал болгож байна. Морьтон монголчуудын мөнхийн омогшил “Тод магнай” сэтгүүлийн 44 дэх дугаарын зочноор “Дэлтэй цэнхэр” МСУХ-ны тэргүүн Ц.Даваасүрэн уригдан оролцож, элдэв чимэггүй илэн далангүй халуун яриаг өрнүүлсэн байгаа. Мөн зүүн бүсийн наадмын түрүү халиун азарганы эзэн, аймгийн Алдарт уяач Т.Болдбаатарын ярилцлага сонирхолтой сэвдүүдийн нэг байх бизээ. Хүлэг морио дээдлэгч хөх монголынхоо хурдан хүлгэд, эрдэмт уяачдыг танилцуулдаг тогтсон жишгийн дагуу хоймор нутгийн улсын цолтнууд саатан, алдар, амжилтын буухианхаа талаар хүүрнэсэн буй. Мөн хоёр ч удаагийн "Хотгойдын хурд" хангайн бүсийн уралдаанд түрүүлж айрагдсан хүлгэдийн танилцуулга, 24 сумын төлөөлөл хийморилог уяачдын ярицлага, цог золбоо нь гэрэлтсэн алтан хараацайнуудын хэвлүүхэн хүүрнээ гээд шинэхэн дугаар сонихон байна гэдэгт эргэлзэхгүй байна. Хурдан хүлгээ дээдлэгч эрхэм уншигч та бүхэн хоймор нутгийн эрдэмт уяачид, эрмэг хүлгэдийн талаар мэдэхийг хүсвэл шинэхэн дугаараа худалдан аваарай.

Сэтгүүлээ та  “Интер”, “Мир”, “Номин” их дэлгүүрийн салбарууд, “Билэг” их дэлгүүрийн номын дэлгүүрүүдээр худалдаалж байна.  Мөн 9405-2992, 9509-2992 дугаарын утсаар холбогдон авч болох юм.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна