Т.Болдбаатарын халиун
А.Тэлмэн 2013 оны 8-р сарын 17 -нд
Гурван бүсийн уралдаанд айрагдаж энэ цагийн хурдан ажнайнуудын нэг гэдгээ таниулсан “Хөвсгөл зам” ХК-ийн захирал, аймгийн Алдарт уяач Түвдэндоржийн Болдбаатарын халиун соёолон төрийнхөө их баяр наадамд есөөр хурдаллаа. Сүхбаатар аймаг байгуулагдсаны түүхт 70 жилийн ойд айргийн гуравт хурдалж, хурдан морь сонирхогчдын хараанд өртсөн халиун үрээ Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ядамын Буйрын унаган адуу. Бүр тодруулбал Халзан сумын наадамд есөн жил дараалан түрүүлж айрагдсан Д.Цэвэгсүрэнгийн халтар азарганы үр сад юм. 1977 оноос эхлэн сумынхаа наадамд дөрөв түрүүлж, гурав аман хүзүүдэн, гурав айрагдсан хурдан халтар азарганы төл халтар үрээг тус сумын уугуул Энэбиш агсан авч, азарга тавьсан бөгөөд халиун үрээний эх халтар гүү түүний төл юм. Халиун үрээний эцэг нь Халзан сумын уугуул аймгийн Алдарт уяач Мөнхсүрэнгийн шарга азарга бөгөөд мөн л Д.Цэвэгсүрэн уяачийн халтар азарганы үр сад. Өөрөөр хэлбэл Т.Болдбаатарын халиун үрээ хоёр талаас Д.Цэвэгсүрэнгийн хурдан халтрын цустай адуу бөгөөд хөгшин халтрын гурав дахь үе үр төл нь юм.
Халиун үрээг шүдлэнд нь Я.Буйр Алдартын хүүгийн найз Мөнх-Эрдэнэ хоёр сая төгрөгөөр худалдан авч, Хөвсгөл аймгийн 80 жилийн ойд аман хүзүүнд, Өвөрхангай аймгийн 80 жилийн ойд айргийн дөрвөөр тус тус хурдлуулжээ. Нутгийнх нь тэгш ойн баярт холоос зорин ирж аман хүзүүдсэн халиун үрээ Т.Болдбаатарын анхаарлыг татаж, сураг ажиг тавьсаар хязааландаа аймгийнхаа аварга хүлэг шалгаруулах уралдаанд түрүүлснийх нь дараа өөрийн болгосон хэмээдэг. Халиун үрээ тэр зунаа Сүхбаатар аймаг байгуулагдсаны түүхт 70 жил, зүүн бүсийн хурдан морьдын уралдаанд айргийн гурваар хурдалж, 2013 он гарсаар “Жавхлант шаргын хурд” уралдаанд аман хүзүүдэн, “Дүнжингаравын хурд-2013” хаврын бүсийн уралдаанд айргийн тав, “Эрдэнэт хурд-2013” бүсийн уралдаанд аман хүзүүнд хурдалсан билээ. Ийнхүү уягдсан цагаас эхлэн хурдалж, уралдсан болгондоо түрүүлж, айрагддаг Т.Болдбаатарын халиун үрээ одоогийн байдлаар Засгийн газрын тогтоолт гурван бүсийн наадамд болон гурван аймгийн тэгш ойн баярт айрагдан уясан эзэн,унасан хүүхэд түмэн олноо цэнгүүлжээ.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна