МУ-ын Манлай уяач Б.Бат-Өлзий: Адууны төлөө тууштай явсаныхаа үр шимийг өнөөдөр үзэж байна


Энэ он гарсаар тун ч одтой наадаж, хүлэг эзэн хоёрын “гар нийлсэн” амжилтыг харуулаад байгаа азтай эрчүүд бол Тод манлай уяач Х.Бат-Эрдэнэ, Манлай уяач Б.Бат-Өлзий буюу Дугараа нар юм. АХ-ын 92 жилийн ойн баяр наадмаас зургаан айраг түрүү хүртсэн тэд “Их хурд 6” уралдаанд хүрэн морио түрүүлгэж наадамчин олныг баярлуулсан билээ.
-Манлай баяр хүргэе. Хүрэн соёолонгоо аман хүзүүнд хурдлууллаа?
-Баярлалаа. Үнэхээр их баяртай байна. Нийт монголын ард түмэндээ баяр наадмын мэндийг дэвшүүлж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
-Дугараа уяач энэ жил одтой байна шүү. Өнгөрсөн жил хүрэн морио түрүүлгэчихээд “уяач бүрийн цээжний мухарт төрийнхөө наадамд их морь түрүүлгэх хүсэл байдаг юм” гэж байлаа. Та энэ хүслээ дахин биелүүллээ?
-Тийм ээ, хүсэл мөрөөдлөө биелүүлж төрийнхөө наадамд их морь түрүүлгэсэндээ баярлалгүй яахав. Гэхдээ түрүүлнэ гэдэгт итгэлтэй байсан болохоор энэ жилийнх шиг догдлоогүй юм болов уу. Харин энэ жил айрагдах уу, үгүй болов уу хэмээн тээнэглэж байхад түрүүлээд ирэхээр нь баярласандаа өөрийн эрхгүй уйлсан. Уг нь ч дөжирвөл дөжрөхөөр болсон баймаар юм. Гэтэл энэ жил хүрэн морь хоёр ч уйлуулаад авлаа. Цэндбаатар бид хоёр найзууд. Наадмын өмнө бид утсаар “чи улс Халзан азаргаа түрүүлгэчих, би хүрэн морио түрүүлгэчихээд цэнгэлдэхэд уулзацгаая” гэж ярьсан юм. Тэр яриа биелсэн шүү. Энэ дашрамд Цэндбаатар найздаа баяр хүргэе.
-Та бол хотын унаган хүүхэд. Магадгүй багадаа энэ өдрийн тухай төсөөлж байв уу?
-Тийм ээ миний хүүхэд нас Улаанбаатар хотын Баянхошуунд өнгөрсөн. Гэхдээ хүн заяа төөргөө мэдэх биш дээ. Би ерээд оноос эхлээд л уяа сойлго тааруулж байна. Үүнээс өөр ажил хийж үзсэнгүй. Адууны төлөө сэтгэл зүрхээ зориулан олон жил тууштай явсаныхаа үр шимийг өнөөдөр үзэж явна гэж боддог. Монгол улс ганцхан уяачтай байхад л би тэрийг нь хийж явлаа шүү дээ. Одоо ч уяач олон болж дээ.
-Залгаад бүсийн наадмууд үргэлжилнэ? Хаана наадах гэж байна даа?
-Архангай явна даа.
-Ярилцсанд баярлалаа. Дараа дараагийн уралдаануудад тань амжилт хүсье.
А.Мөнх


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Пүрэв, 23:12 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
Сэтгэгдэл бичигдээгүй байна