Харваачид Туркийн “мэргэжилт нэгт нөхөдтэйгээ” хамтран ажиллана

А.Тэлмэн
2013 оны 8-р сарын 06 -нд

Сурынхны хувьд ачаалалтай өдрүүд үргэлжилж байна. Улсынхаа баяр наадамд цэц мэргээ сорьж одтой наадсан харваачид маань бүсийн наадмуудад ч амжилтаа бататгаад байгаа билээ. Дөрвөн аймгийн түүхт ойтой давхцан Турк улсын Амайся хотод долоодугаар сарын 26-30-ны өдрүүдэд олон улсын уламжлалт харвааны тэмцээн болж өндөрлөсөн юм. 18 орны 300 гаруй харваачид  оролцсон энэхүү тэмцээнд манай улсын  хүндэт мэргэн спортын мастер С.Батхуяг, спортын мастер Д.Эрдэнэзуу, спортын мастер Я.Баярцэцэг, харваач А.Батболд Б.Хүрэлбаатар нар эх орноо төлөөлөн оролцож 90 м байнд зургаа онож багаараа тэргүүн байрыг эзэлжээ. Харин хоёрдугаар байранд БНХАУ, удаах байранд Малайзын харваачид орсон ажээ. Түүнчлэн монголын сурын холбоо Туркийн “мэргэжил нэгт” нөхөдтэйгээ нийгэм соёлын болон спортын салбарт  хамтран ажиллахаар гэрээ байгуулаад иржээ. 

А.Дөл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна