Дорнодын уяачид одтой сайхан нааджээ
Батсайхан
Монголын алс зүүн хязгаарт эх орныхоо мөнхийн харуул болон аж төрөн суугаа Дорнодчуудад энэ жил хурмаст тэнгэр хураа харамгүй хайрласнаар дэлгэр сайхан зун боллоо. Тэр хэрээр адуу эрт тэнхэрч, уяачид нь хүлэг морьдынхоо уяа сойлгыг тааруулж Улс, бүсийн наадамд одтой сайхан наадацгаав.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун тэргүүнтэй тус аймгийн МСУХолбооныхон Монгол цэргийн баяраар буюу 2013 оны 03 сарын 18-ны өдөр дээд гурван насны хаврын уламжлалт уралдаанаа зохион явуулснаар морьдынх нь уяа цэгцэрч, Матад сумын харьяат аймгийн Алдарт уяач Б.Цэндбаатарын уясан “Улс халзан” азарга Тулгар төр байгуулагдсаны 2222, Их Монгол улс байгуулагдсны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадамд түрүүлснээр Улсын баяр наадамд тасралтгүй гурав дараалан түрүүлж, давхар уяагаар “Их хурд -6” наадамд торгон жолоо өргүүлэв. Тал нутгийн хүү, Хатагины эрдэмт уяач Б.Цэндбаатарын маань амжилт үүгээр зогссонгүй энэ хавар өндөр бооцоот дааганы уралдаанд Монгол улсын Алдарт уяач Н.Хүрлээгийн ембүү хээр даагыг уяж түрүүлгэн, Улсын баяр наадамд болон Төв аймгийн 90 жил, төвийн бүсийн даншигт дахин түрүүлгэж хурдан хүлэг байхад түүнийг сойх уяач хүмүүн төрдөгийг үзүүлэв. Мөн Улсын баяр наадамд МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, академич Н.Баасанжавын /Хэрлэн сумын харьяат С.Ганбатын унаган/ бор үрээг айрагдуулж, Төв аймгийн 90 жил, Төвийн бүсийн даншигт МУ-ын Тод манлай уяач Ц.Батсайханы хүрэн соёолон, МУ-ын Алдарт уяач Н.Хүрлээгийн /Матад сумын харьяат сумын Алдарт уяач Н.Цэрэнжавын унаган/ Яруу саарал морийг тус тус айрагдуулан Монгол улсын Алдарт уяачийн болзлоо хангаад байна.
МУ-ын Тод манлай уяач С.Ганхуягийн уясан Хөлөнбуйр сумын унаган бор морь мөн Улсын наадамд тасралтгүй 4 жил дараалан айрагдлаа. Эдгээр хурдан буянгууд бүгд Дорнын шаргал талын ус бэлчээрт ундаалж, уяа сойлгыг нь мөн тэнд тааруулжээ. Ийнхүү 1998 онд Монголын шигшмэл морьдын “Их хурд-1” наадамд ММУХ-ны тэргүүн У.Буяндэлгэрийн уясан Дорнод аймгийн харьяат Б.Базарсадын унаган хүлэг Жинст хонгор азарга түрүүлж, 2010 онд “Их хурд- 5” наадамд тус аймгийн Баяндун сумын харьяат аймгийн Алдарт уяач Т.Цэвэгмидын “Тайж халтар” азарга түрүүлсэн бол энэ жилийн “Их хурд-6” наадамд Матад сумын харьяат аймгийн Алдарт уяач Б.Цэндбаатарын уясан “Улс халзан азарга өнгөлж, айргийн 4-т Матад сумын харьяат МУ-ын Алдарт уяач Г.Чадраабалын унаган хонгор азарга хурдалж улмаар Төв аймгийн 90 жил, төвийн бүсийн даншигт түрүүлэн Монголын морины түүхэнд Дорнод нутгийн адууны удам угшил, уяачдын бахдам эрдэм чадлыг харуулсан, нотолсон хуудсууд нэмэгдсээр байна.
Өөрөөр хэлбэл Монголын морины олимпийг талын хөх уяачидгүйгээр, тэдний хэдэн үеэрээ бий болгосон шандаст хурдан удмын хүлэг морьдгүйгээр төсөөлөхийн ч аргагүй гэдгийг тодоор өгүүлсэн үйл явдал боллоо.
Дорнод аймгийн 2013 оны баяр наадамд түрүүлж айрагдсан хурдан ажнайнууд Улсын баяр наадмын дараа зохион байгуулагдсан Бүсийн наадмуудад онцгой сайхан хурдаллаа.
1. Халхгол сумынхаа наадамд 2 жил дараалан түрүүлсэн Л.Алтангэрэлийн “Имт хонгор” морь 2013 гарснаас хойш Зүүн Матад уулын тахилгад аман хүзүүдэж, улмаар аймгийнхаа баяр наадамд дахин аман хүзүүдэж, Хэнтий аймгийн 90 жил Зүүн бүсийн даншиг наадамд мөн л аман хүзүүдэж энэ цагийн идэрхэн хурдан хүлэг болохоо нотоллоо.
2. Өнгөрсөн жил хязааландаа аймгийн баяр наадамд түрүүлж ирээд наадамчид руу налаад аман хүзүүдсэн Чулуунхороот сумын Г.Бадрахын хүрэн соёолон энэ хавар аймгийн МСУХ-ны наадамд айргийн 4, улмаар энэ жил даагаа нэхэн уралдаж аймгийн баяр наадамд түрүүлээд Төв аймгийн 90 жил, төвийн бүсийн даншиг наадамд аман хүзүүдэв.
3. Мөн Чулуунхороот сумын Г.Бадар-Ууганы хонгор шүдлэн 2013 он гарсаар Баян-Уул сумын “Онон-Улз” МСУХ-ны 15 жил, хойд бүсийн уралдаанд түрүүлээд улмаар аймгийн баяр наадамд аман хүзүүдэж, Төв аймгийн 90 жил, төвийн бүсийн даншиг наадамд айргийн 4-т хурдалж, Эрээн-Цав нутгийн төрсөн ах дүүс сайхан наадлаа.
4. Өнгөрсөн жил хязааландаа Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд болсон Хатагины хар сүлд цэнгүүлэх 2-р Их тахилга наадамд хол тасархай түрүүлсэн Матад сумын харьяат аймгийн Алдарт уяач Д.Ууганбаярын унаган азарган бор соёолонг нутгийн ах аймгийн Алдарт уяач Б.Цэндбаатар нь уяж Улсын баяр наадамд айргийн 3-т хурдлуулж, мөн Төв аймгийн 90 жил, төвийн бүсийн даншиг наадамд азарганд уралдуулан аман хүзүүдүүлжээ.
5. Өнгөрсөн жил аймгийн Шилдэг уяачаар тодорсон Матад сумын харьяат сумын Алдарт уяач М.Мөнхсайханы уясан хүрэн даага Завхан аймгийн Тосонцэнгэл сумын түүхт 90 жилийн баяр наадамд түрүүлсэн бол хавчиг хээр морь нь тус баяр наадамд айрагдаж, Хэрлэн сумын харьяат аймгийн Алдарт уяач С.Ганбаатарын унаган халтар даага мөн наадамд айргийн 4-т хурдалжээ.
6. Цагаан-Овоо сумын харьяат аймгийн Алдарт уяач Т.Батзоригийн уясан халзан байдас өндөр бооцоот уралдаанд айрагдаж, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын харьяат аймгийн Алдарт уяач Д.Бат-Эрдэнийн уясан хар даага / Хэрлэн сумын харьяат аймгийн Алдарт уяач И.Намжилын унаган/ сумын наадам, ургийн баярт тус бүр түрүүлж Архангай аймгийн 90 жил, хангайн бүсийн даншиг наадамд эрлийз даагануудтай уралдан зургаалсан гээд бахдам амжилтууд гаргаад байна.
Одоо Дорнод нутгийн уяачид маань Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор ММСУХ-ноос зохион явуулж байгаа Монголын хурдан морьдын уралдааныг Дэлхийн гиннесийн амжилтанд бүртгүүлэх 3000 морины уралдааныг зорьж, дараа нь 2013 оны 09 сарын 14-15-нд ММСУХ-ны оны Шилдэг салбар холбоо “Халхын То ван”-гийн мялаалга наадмаа Буйр далай ээжийнхээ хөвөөнд хийхээр товлоод байна.
Дорнод аймгийн МСУХ-ны НБДарга Б.Батсайхан
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна