Зүүн бүсийн соёолон барианд орлоо

А.Тэлмэн
2013 оны 7-р сарын 27 -нд

Зүүн бүсийн уралдааны соёолон насны морьд барианд орлоо. Аз хийморийн бэлгэдэл болсон соёолон насны морьдын уралдаанд Сүхбаатарчууд одтой наадан, түрүү, айргийг бүгдийг нь хүртжээ.Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул Анхбаярын саарал халзан түрүүлж, Түмэнцогт сумын уугуул МУ-ын Манлай уяач С.Төмөр-Очирын зээрд аман хүзүүдэж, Сүхбаатар сумын уугуул Батдоржийн айргийн гуравт хурдалжээ. Харин айргийн дөрөвт Наран сумын уугуул Эрдэнэчулууны хүрэн, айргийн тавд Асгат сумын уугуул Энхбаатарын буурал тус тус давхижээ.

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна