Х.Улам-Өрнөхийн бор морь түрүүллээ

А.Тэлмэн
2013 оны 7-р сарын 27 -нд

Түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэж буй Хэнтий, Төв, Архангай, Завхан аймгуудад засгийн газрын тогтоолт бүсийн уралдаанууд зохион байгуулагдаж буй. Хэдхэн мөчийн өмнө төвийн /Төв аймаг/бүсийн их насны морьд барианд орлоо. Уяачийн  эрдэм ухааныг хэмждэг хэмээдэг их насны морьдын уралдаанд газар газрын шандаст 532 хурдан хүлэг тоосоо өргөснөөс:
Төв аймгийн Бүрэн сумын уугуул Хүрэлбаатарын Улам-Өрнөхийн бор халзан  магнайдаа тоосгүй түрүүллээ. Х.Улам-Өрнөх уяач хэдхэн хоногийн өмнө болсон төрийнхөө их баяр наадамд хар азаргаа аман хүзүүдүүлж, шигшмэл морьдын “Их хурд-6” уралдаанд зургаад хурдлуулсан билээ.
Харин аман хүзүүнд Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Д.Эрдэнэбатын буурал морь хурдалсан бол айргийн гуравт Өмнөговь аймгийн Булган сумын уугуул Монгол Улсын Алдарт уяач Н.Хүрлээгийн Яруу саарал хурдалсан байна. Говьшанхын хурд-4 уралдаанд түрүүлсэн энэ хурдан буян бүсийн наадмаас гурван айраг хүртээл байсан юм.
Айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул “Туушин” компанийн захирал Н.Зоригтийн хонгор, айргийн тавд Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул, “Агт-Эрдэнэ” галын гишүүн Б.Саранхүүгийн хээр тус тус хурдалжээ.
А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна