Б.Цэндбаатар: Төрийн наадмын түрүү хүлгийн уяаг тааруулах болсондоо эмээж байлаа
А.Тэлмэн
-Алдарт энэ жил зургаан насанд хэдэн насанд морь уясан байна вэ?
-Зургаан насны морьтой ирсэнээс өөрийнхөө соёолонг, Баасанжав эмчийн шүдлэнг тус тус гурваар орууллаа. Улс халзангаа түрүүлгэлээ.
-Айрагдсан адуунууд хаанахын угшил гаралтай вэ?
-Шүдлэн нь Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын аймгийн Алдарт уяач Батзориг найзын маань унаган адуу бөгөөд олноо зүрхний хэмээн хүндлэгдсэн Баасанжав эмчийн үрээ байгаа юм. Харин саарал соёолон миний уугуул нутаг Дорнод аймгийн Матад сумын Даваагийн Ууганаа гэж хуурай дүүгийн маань унаган адуу. Соёолонгийн уралдаанд гарсан цагаасаа өнгөнд явсаар байгаад үзүүр дээрээ суугаад айргийн гурваар орлоо.
-Улс халзан гурав дахь жилдээ түрүү магнайд хурдаллаа. Төрийн наадмын түрүү хүлгийн уяа сойлгыг тааруулна гэдэг хариуцлагатай ажил шүү?
-Тэгэлгүй яахав. Халзан азарга над дээр уягдаад хоёр жил болж байна. Нутгийн маань уул ус, зон олны маань хийморь түшиж сайхан наадлаа. Сэтгэл их өндөр байгаа. Мэдээж морь уяж түрүүлгэнэ гэдэг амаргүй. Тэр тусмаа урьд нь улс, бүсэд түрүүлж, айрагдчихсан адууг гар дамжин уяна гэдэг хэцүү л дээ. Тэр утгаараа илүү өндөр үүрэг хариуцлага ирдэг юм. Түрүү жил Улс халзангаа мордуулчихаад бас л түгшиж байсан шүү. Өмнөх амжилтаас нь бууруулчихвий гэж бодож байлаа. Харин энэ жил гурван жил дараалаад түрүүлж яагаад болохгүй гэж бодсон. Үнэхээр бодсоноор маань түрүү магнайд хурдлан уясан эзэн намайг төдийгүй моринд дуртай монгол түмнийг баясгалаа.
-Морин уралдаан эрчимтэй хөгжиж байгаа энэ үед нэг адуугаар олон жил наадна гэдэг хэцүү. Халзан азарга уяаны ямар онцлогтой адуу вэ?
-Нэлээн урт уяатай. Гэхдээ долооны сунгаанаас хойш ерөнхийд нь амраачихдаг юм.
- Өвөл зунгүй уралдуулж байна уу?
-Тийм ээ, өнгөрсөн жил Дүнжингараваар уралдаад таваар орсон. Энэ жил Сүхбаатар аймгийн Аварга хүлэг шалгаруулах уралдаанд түрүүлчихээд давхар уяагаар Дүнжингаравт мордуулсан. Түүнээс хойш төрийнхөө наадамд мордоод түрүүллээ.
-Манлайн Тугал ухаа бас тан дээр уягддаг байгаа. Гэвч сүүлийн жилүүдэд уралдсангүй?
-Тийм ээ, анх Бат-Эрдэнэ ахдаа ухаа азарга өгч танилцаж байлаа. Тэрнээс хойш мориор холбогдсон хуурай ах дүүс болцгоосон. Хул азарганы хөл нь жаахан эвгүй байгаад сүүлийн хоёр жил уралдсангүй. Одоо адуундаа гүүгээ хураагаад л явж байна. Түрүүчийн төлүүд нь шүдлэн үрээ болсон байгаа. Энэ жил улсад нэг үрээ авчирсан, хориодоор орлоо.
-Тэгвэл Улс халзан хэдэн гүүтэй вэ?
-Долоон гүү хураалгадаг юм. Надад ирээд Улс халзангийн төлүүдээс нэг эр, хэд хэдэн охин унага гарсан.
-Одоо хүний өөрийн нийлсэн хичнээн айраг түрүүтэй болоод байгаа вэ?
-Нарийн тоолж байгаагүй юм байна. Улс, бүсийн найман айраг түрүү байна уу даа. Энд саарал үрээний амжилт орохоор 9 болж байгаа юм байна. Үүн дээр хүнийх нэмбэл нэлээд тоо гарах байхаа. Анх 1984 онд хязаалан үрээ сумандаа аман хүзүүдүүлж билээ. Тэгэхэд би дөрөв, тавдугаар ангийн жаахан хүү явлаа. Нутгийн өвөгчүүлийг дагаж гүйсээр моринд орчихсон хүн дээ, би.
-Харин улсын наадмын анхны айргаа хэзээ хүртэж байв?
-2008 онд Тугал ухаагаа Хүй долоон худагийн дэнж дээр түрүүлгэж магнай хагартлаа баярлаж билээ. Яах аргагүй л санах тоолонд самсаа шархируулдаг сайхан наадмын нэг дээ. Тэгэхэд ганцхан би ч биш нутаг орныхон маань бүгд л сэтгэл догдлон баярлацгаасан. Одоо өөрийн гэлтгүй найз нөхдөдөө өгсөн хурдан буянгууд маань хурдалж байгааг дуулаад баярлаж л суух юм. Өмнөговь аймгийн Жаргал гэж ах хүүдээ Говьшанхаар нэг үрээ өгсөн юм. Тэгсэн энэ жил соёолон азарга их насанд уралдаад түрүүлсэн гэнэ. Бас Өмнөговийн Баянаа найздаа өгсөн хээр морь их насанд аман хүзүүлсэн байна. Энэ мэт сайхан мэдээ ар араасаа ирээд сайхан л байна.
-Ярилцсан танд баярлалаа. Уясан болгон тань түрүү магнайд хурдалж байх болтугай.
А.Мөнх
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна