“Их хурд 6”-д 400 гаруй Монгол адуу уралдахаар болжээ

А.Тэлмэн
2013 оны 7-р сарын 17 -нд

Хурдан морины олимп “Их хурд 6” энэ сарын 20-ны бямба гарагт Өвөрхангай аймгийн Хархорин суманд болно. Улс, бүс, аймгийн баяр нааадамд амжилтаараа тэргүүлсэн хурдан хүлгүүд шандас сорьдог энэ уралдаан нь 1998 оноос хойш гурван жил тутам нэг удаа уламжлал болгон зохиогдсоор ирсэн билээ. Улс бүсийн наадамд эхний 9-д, аймгийн баярт айргийн таваар хурдалсан газар газрын 400 гаруй Монгол адуу энэ удаад уралдахаар бүртгүүлээд байгаа ажээ. Монгол орны төв хэсэг гэдэг утгаараа ийнхүү гурван жилд нэг удаа Хархоринд “болздог” эрдэмт уяачид, тэдний хурдан хүлгүүдээс хэн гээч аавын хүүгийн морь, аз од гийн айраг түрүүнд хурдлахыг харах л үлдлээ. Нэмж дуулгахад “Их хурд 6” уралдаанд түрүүлж айрагдсан морьдын хишиг болгож дэмжлэг туслалцаа хэрэгтэй зургаан айлд өргөө цагаан гэрийг бэлэглэхээр төлөвлөсөн тухайгаа зохион байгуулагчид дуулгаж байна.

А.Дөл

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна