Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны сонин сайхнаас
Монголын тулгар төр үүссэний 2222, Их Монгол улсыг байгуулсны 807, Ардын Хувьсгалын 92, Ардчилсан хувьсгалын 22 жилийн ойн их баяр наадам өргөн дэлгэр сайхан боллоо. Өнөө жилийн улсын их баяр наадамд Даян аварга нэг, Аварга хоёр, Арслан долоо, Гарьд тав, Заан 13, Харцага 18, Начин 47, аймгийн хурц Арслан найм, аймаг, цэргийн Арслан 76, аймаг цэргийн Заан 16, аймгийн харцага хоёр, аймгийн начин 29, сумын цолтон 117, цолгүй бөх 93, цэргийн залуу бөх 78 барилдлаа. Хэд хэдэн аймгийн наадам 10,11-нд болсон учраас аймаг, сумын цолтнууд цөөн барилдсан бололтой.
Г.Баяржавхлан Гарьд зодог тайллаа
Хүчит бөхийн барилдаанд улсын заан З.Дүвчингийн хүү сумоч Лхагваа, улсын заан Ж.Ганболдын хүү Болдням, улсын начин Г.Батбаатарын хүү Билгүүн, улсын начин Д.Шижээгийн ач хүү, идэрчүүдийн улсын аварга Э.Амартүвшин нарын удамт хөвгүүд барилдсан юм. Үүнээс улсын заан Ц.Баярсайхан а.з Төгөлдөр, у.х Г.Намсрайжав а.а Батсуурь, у.н Л.Өлзийбаяр а.н Ө.Дүүрэнбаяр, а.х.а Д.Болд а.а Эрдэнэхүү нарын аав хүү бөхчүүд, у.г И.Доржсамбуу у.ө.и.н И.Ёндонсамбуу, у.г Н.Ганбаатар у.н Д.Лхагвадорж, а.н Д.Баасандорж, у.з Д.Баасандорж у.з М.Өсөхбаяр, у.з Ч.Батзориг у.н Б.Пүрэвсайхан, у.х Д.Батболд а.а Д.Энхбат, у.х М.Батжаргал а.а М.Бат-Отгон, у.н Ш.Тогтохбаяр а.х.а Ш.Шинэбаяр, у.ө.и.н Ш.Уламбаяр с.з Ш.Мөнхбаатар нарын ах дүү бөхчүүд зодоглож уран мэхийг уралдуулан хүчийг үзлээ. Мөн гадаадад ажиллаж амьдардаг цөөнгүй бөх ирж баяр наадамдаа зодоглосон билээ. Ийнхүү дурдахын учир нь монгол түмэн үндэсний их баяр наадмаараа ах дүү төрөл садан, айл хотлоороо нэгдэн нийлж баясан цэнгэдэг сайхан ард түмэн шүү гэдгийг хэлэх гэсэн юм. Харин у.г М.Баяржавхлан энэ наадамд төдийгүй үүнээс хойшид ч огт барилдахгүй гэдгээ мэдэгдсэн бол хоёр жилийн өмнө улсын цолонд хүрцгээсэн Ховдын хоёр залуу барилдав. Мөн у.ө.и.н Ц.Сумьяабэйс эрүүл мэндийн байдлаас шалтгаалж зодоглоогүй бол цөөнгүй улсын цолтон аймгуудын наадмыг зорьсон байв.
Аварга, Гарьдууд өвдөг шороодсон хоёрын даваа
Монгол дуу, монгол бүжиг, бий биелгээгээрээ салхиа хагалсан наадмын нэгийн даваа бага үдийн үед эхэлсэн бөгөөд хоёрын даваанаас үзэгчдийг шуугиулсан уран хурц барилдаануудыг үзүүлэх болсон юм. Ерөнхийдөө жил бүрийн наадмын хоёрын даваа дуулиан ихтэй болдог. Өнөө жил барууныг манлайлан гарсан улсын аварга О.Балжинням Завхан аймгийн харьяат з.б Лувсандоржид өвдөглөж “наадамчдыг шуугиулав”. Мөн нэгэн цагт Балжаа аваргатай төрийн наадмын түрүү үзүүрт хүч үзэж явсан “том” хэмээх Сүхбат Архангай аймгийн харьяат с.з Э.Нандин-Эрдэнэд унасан бол у.х Г.Намсрайжав Завхан аймгийн харьяат сумын заан Э.Доржсүрэнд тахим буулгав. Нэгэн үе хэнийг ч гэсэн хазайлгаж явсан энэ бөхчүүд өвдөг шороодсон нь залуус хүч түрж буйг харуулсан явдал хэмээн ойлгож болох болов уу. Мөн у.ө.и.н Ц.Лхагвасүрэн а.н Ө.Дүүрэнбаяраас барьц сонгосон боловч өвдөглөж, у.н Д.Лхагвадорж а.н Э.Элбэгбаярт давхар шуудагнаас мордуулан шороодов. Мөн Хэнтийн Б.Батбаяр, Архангайн Л.Өлзийбаяр нарын ахмад начингууд хоёр давав. Хоёрын давааны төгсгөлд шижигнэсэн арслангууд хоорондоо таарч “үзэлцэв”. Цэргийн наадмаар жаахан “доогуур” барилдсан арслангууд хоёр гурвын даваанд нурсан нь аливаа зүйлд үнэнч хандах хэрэгтэйг харуулсан явдал байлаа. Олон хүний найдвар хүлээсэн арал бяр дүүрэн а.х.а Ч.Батчулуун Увсын Д.Энхбаярт мордуулж, улсын наадмаас бусад барилдаанд дэндүү гэмээр сайн барилддаг хурц арслан Ш.Мөнгөнбаатар Говь-Алтайн Ж.Алтаншагайд мушгиулж, хурц эрэмгий барилдаантай Оюуны Гантулга Завханы Ганбаатарт мордуулан унаснаар наадмын барилдаанаа өндөрлөв. Мөн залуу начин Б.Сангисүрэн, Ч.Цогбаяр, С.Багахүү нар а.а Э.Оюунболд, а.а П.Батхуяг, а.з Л.Батзориг нарт өвдөг шороодов. Харин у.н Б.Сумьяа а.а Г.Ганжадыг мушгиад дутуудахад нь сөрж тонгороод, у.н А.Батмөнх а.а М.Еркебуланыг давуулахад суганд нь сэжиж түрээд орхив. Хоёрын давааны төгсгөл хэрд оноолт таарсан арслангуудаас а.а, олимпийн аварга Н.Түвшинбаяр Баянхонгорын Д.Энхбатыг хонгодож хөөгөөд, а.а Ц.Чимэддорж а.а Б.Суманчулууныг давхар хамаад, а.а Го.Отгонбаатар а.а Д.Болдбаатарыг зайлж дугтраад, а.а Н.Адьяабат ц.а Б.Ганзоригийг мордож дайраад, а.а Б.Хадбаатар а.а Б.Бат-Эрдэнийг сөрж мушгиад, а.а Б.Баатарцол а.а Б.Батдоржийг хонгодоод, а.а Т.Баасанхүү а.а Н.Ганзоригийг хонгодоод давхар мордож, а.а Б.Дэлгэрсайхан а.а Н.Батсайханыг сугадаж мордоод, а.а О.Баярхүү а.а Давж.Батбаярыг зүүн этээд, а.а П.Мөнхбат а.а Л.Лха-Очирыг түрээд хөөхөд дагуулж татаад тус тус давж хоёрын давааны “тулаан” өндөрлөв.
Д.Баасандорж зааныг цэцийн шийдвэрээр унасанд тооцов
Хүчит бөхийн барилдааны гурвын даваанд Даян аварга Г.Өсөхбаяр у.н Л.Өлзийбаярыг дугтраад, у.а Г.Эрхэмбаяр с.з Э.Доржсүрэнг хонгодоод хамгийн түрүүнд давав. Энэ даваанд у.а Д.Мөнх-Эрдэнэ а.а Ц.Нямдоржийг, у.з Ц.Баярсайхан а.а Н.Адьяабатыг, у.з Ц.Мягмарсүрэн а.а Б.Баатарцолыг, у.з Д.Бумбаяр а.а Т.Баасанхүүг, у.з Ч.Батзориг у.н Б.Пүрэвсайханыг, у.з Д.Амгаланбаатар а.х.а А.Алтанхуягийг,у.х Г.Ганхуяг а.а Н.Түвшинбаярыг, у.х Э.Батбаатар а.а Д.Энхбаярыг, у.х М.Батжаргал у.н Р.Пүрэвдагвыг, у.ө.и.н М.Жамьянпүрэв а.а Б.Эрдэнэхүүг, у.ө.и.н И.Ёндонсамбуу а.а А.Отгонбаатарыг, у.ө.и.н Ш.Уламбаяр а.а Л.Шинэбаатарыг, у.ө.и.н Ц.Цогтжаргал а.х.а Л.Цэрэнтогтохыг, у.ө.и.н Б.Чинзориг а.а Э.Оюунболдыг, у.н Ш.Тогтохбаяр өөрийн дүү а.х.а Ш.Шинэбаярыг амлаж “гарыг нь амраав”. Харин у.г Ж.Бат-Эрдэнэ ахмад заан О.Одгэрэлийг, у.г Д.Рагчаа у.х Ч.Чулуунбаатарыг, у.х Л.Пүрэвжав у.х Д.Батболдыг, у.х Ө.Даваабаатар у.х Г.Алтангэрэлийг гэхчлэн ахлах цолтнууд хоорондоо барилдаж амласан бөхчүүд давав. У.н Б.Сумьяа у.х А.Бямбажавыг, у.ө.и.н Э.Энхбат у.н Ж.Алтансүхийг, у.ө.и.н Ш.Жаргалсайхан у.н Б.Насандэлгэрийг, у.н Б.Бадамдорж у.н Н.Бүрэнбаатарыг тус тус шороодуулав. Мөн у.н Б.Батмөнх 3-ын даваанд ам авахдаа нэр сонсоод шуудхан у.н Ж.Чулуунбатыг амлаж шилж амалсан бөхөө ширвэж хаяв. Баянхонгор аймгийн Богд сумын харьяат,үзэгч олны “осолтой бөх” хэмээн ярилцдаг а.а Б.Бат-Орших у.н Ду.Батбаярыг барьц сонгож мушгиад, а.а Б.Дэлгэрсайхан у.н Л.Гантулгыг мордоод, у.н Л.Нямсүрэн а.а Б.Ганхуягийг барьц сонгож өргөөд, а.а Ц.Чимэддорж у.н А.Батмөнхийг шахаж татаад, у.н Ц.Одбаяр а.з Л.Батзоригийг давуулж гуядахад суганд нь сэжээд хаясан барилдаанууд тун ч өрсөлдөөнтэй болсон бол а.а Н.Батсуурь тунасан а.х.а Б.Одгэрэлийг зайлж дугтраад давав. У.ө.и.н Ж.Отгонбаяр нутгийн бөх а.а П.Батхуягийг амлан авч үнэн хүчийг үзээд өвдөглүүлсэн бол улсын харцага Ж.Амартүвшин нэг аймгийн бүр нэг сумын а.а Ж.Алтаншагайтай удтал хүчийг үзэж давсан бөгөөд үнэнч шударга барилдаж болдгийг харуулсан үлгэртэй сайхан барилдаанууд байлаа. Энэ даваанд начин Г.Олзгэрэлийг амласан заан Д.Баасандорж барилдахгүй олон удаа захалж зугтсан тул цэцийн шийдвэрээр барилдаанаас хасч улсын начин Г.Олзгэрэлийг давуулав.
Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваанд у.з Д.Хишигдоржоор гурав давсан а.н Ө.Дүүрэнбаяр дөрвийн даваанд даян аварга Г.Өсөхбаярт тахимдуулж унав. Аварга гурвын даваанд Дүүрэнбаярын аавыг амлаж шороодуулсан бол дөрөв дээр хүүтэй нь оноолт таарч өвдөг шороодуулав. Бөх сонирхогч түмний найдварыг хүлээсэн Баянхонгорын бяртай арслан Б.Эрдэнэхүүг Г.Эрхэмбаяр арслан бярдаж орхив. Мөн Өвөрхангайнхны “олимпийн найдвар” Ц.Чимэддорж улсын арслан Д.Азжаргалтай хэтэрхий яарч барилдаад мушгиулан унасан бол манлай арслан До.Ганхуяг Хэнтий аймгийн арслан Э.Оюунболдод сонгосон барьцнаас мордуулж унаснаар Оюунболд начны даваанд барилдах эрхтэй болов. Увсын хоёр арслан хоорондоо оноолт таарч аймгийн арслан бусгаад давав. Өнгөрсөн жил дөрвийн даваанд түрүү жилийн түрүү бөх, нутгийн аварга С.Мөнхбатыг өвдөг шороодуулж байсан П.Бүрэнтөгс мөн нэг нутгийн удамт бөх Батсуурьт ийнхүү дөрвийн даваанд тахим буулгав. Архангайн хоёр бага зэрэг маргасан ч гарьд Рагчаа давав. Өнгөрсөн жил учраа таарч ард нь гарч тэвэрч өргөөд давж байсан Н.Ганбаатар гарьд а.а Т.Баасанхүүг хэтэрхий задгай барилдаж гар уургалж өргөөд баруун хутгуулж унаснаар тэдний улсын наадамд барилдсан даваа унааны харьцаа тэнцэв. Дооёо гарьд барьц олохоор түрж хөөхөд олон удаа захалсан учир а.а Л.Шинэбаатарыг барилдаанаас хассан бөгөөд арслан төдийгүй төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун урд суусан үзэгчид бүгд дуу нийлүүлэн эсэргүүцсэн тул туг тойрсон гарьд барилдахаар гарч ирэв. Хоёр бөхийн барилдаан нэлээн хурц болж олон жил барилдсан хашир гарьд дагаж мордоод давав. Гарьдыг баруун талын асар луу чиглэн алхахад хэдхэн хормын өмнө эсэргүүцэж байсан үзэгчид баярлан удтал алга ташив. Дөрвийн давааны дийлэнх оноолт хатуу таарсан бөгөөд у.з Б.Соронзонболд а.а А.Отгонбаатартай, у.з М.Өсөхбаяр а.а Н.Түвшинбаяртай, у.х Л.Пүрэвжав а.х.а А.Алтанхуягтай хэмээн зарлахад цэнгэлдэх даяараа шуугисан бөгөөд сэнжигний барьцнаас хонгодож дайрсан мэхээ гүйцээж улсын заан Соронзонболд давав. Харин у.з М.Өсөхбаяр өөрийн дотны найз олимпийн аварга Н.Түвшинбаярт бараг барилдсангүй тахимаа өгсөн нь нэг талаар харуусмаар боловч нөгөө талаар аваргын өмнөөс баярлах, заанаараа бахархах сэтгэл төрж байлаа. Харин 90 жилийн наадмаар амлаад цолд хүргэчихсэн бол хэмээн бөх сонирхогчдын хэлэлцдэг у.х Л.Пүрэвжав а.х.а А.Алтанхуяг нарын барилдаан олон хүнд харуусал төрүүлсэн барилдаан байлаа. Оноолт таарлаа гэдгийг сонссон Дундговийнхон төдийгүй бөхдөө хайртай ард түмэн нийтээрээ баярлаж “Алтанхуяг минь одоо л начин болчихоосой. Ганцхан даваа л үлдлээ гэсэн үг” хэмээн ярилцаж байтал арслан шуудагдаж түрсэн бөгөөд Пүрэвжав харцага дагуулж зайлаад “доороо хийчихэв”. Нутгийн бөхөө давлаа гэж дургүйлхдэг, бухимддаг хүн байхгүй боловч энэ удаа ард олон нийтээрээ дургүйцэж арслангийн өмнөөс харуусаж байна уу даа гэлтэй харагдаж байв. Шударга барилдаж давсан харцагыг буруутгаж буй нь буруу мэт боловч үнэхээр улсын цолны хэмжээнд хүрсэн нэг нутгийн бөхдөө ганц даваа өгчихөөгүйд нь Дундговийнхон ч тэр, цэнгэлдэхэд суусан наадамчин олон ч тэр нийт олноороо бухимдаж байгаа нь илт байв. Хоёр бөхийг барилдаж байхад даян аварга А.Сүхбат хоёуланг нь ээлжилж дуудаад юм хэлж харагдсан. Тэр ч бас нөлөөллөө гэх хүн ч байлаа. Ийнхүү Алтангэрэлийн Алтанхуяг ахиад л дараагийн наадмыг хүлээх хэрэгтэй болов. Заан цолоо гардаад төдий л удаагүй Төмөрбаатарын Санчир Сэлэнгийн Дэлгэрсайхантай хүч үзэж хутгахад нь өмнөөс нь голлож түрээд тун ч хялбархан орхив. Мөн залуу заан Ч.Санжаадамба а.х.а Ш.Шинэбаярыг наагаад, а.х.а Л.Цэрэнтогтох у.х Ө.Бат-Оршихыг шуудагдаж мөргөж хөөгөөд, у.н Б.Пүрэвсайхан у.х Т.Мөнгөнцоожийг шуудагдаж түрж хөөгөөд буцааж зайлаад, у.н Ц.Одбаяр у.х Т.Амартүвшинг таллаж тахимдаад, у.х А.Цацабшир у.н Б.Амарзаяаг бариа зөрөөн дээр давхар хамаад давснаар бага шөвгийн даваанд барилдахаар шалгарав.
Тавын давааны эхэнд даян аварга Г.Өсөхбаяр у.н М.Цанлигийг шуудагдаж шахаж өргөөд, улсын аварга С.Мөнхбат онжав у.н Н.Батзаяаг гар ачаад, у.х А.Цацабшир у.а Д.Азжаргалыг шуудагдаж түрээд, у.з Б.Сайнбаяр у.н С.Батсуурийг зүүн хонгодоод, у.з Ч.Санжаадамба у.н Ч.Баянмөнхийг татаж хавираад, у.н Б.Батмөнх өмнөх хоёр наадамд өвдөг шороодсон у.х Ц.Содномдоржийг тахимдаад, у.ө.и.н Э.Энхбат у.н Ц.Одбаярыг шуудагдаж өргөөд тус тус давж шөвгөрөв. Мөн а.а Т.Баасанхүү, а.а Н.Түвшинбаяр, а.а Э.Оюунболд, а.х.а Л.Цэрэнтогтох, а.а Н.Батсуурь нар тав давж начны болзол хангав. Дөрөв давахдаа баярласнаас тэр үү, хууль дүрмээ сахиад тэр үү шинэ начингууд төдийлөн их хөөрч гүйсэнгүй. У.з Т.Санчир у.х Л.Пүрэвжавыг амлаж шуудагдаад түрж хөөхөд нь баруун сугадсан барьцнаас мушгиж залгуулан гуядаад чимээтэйхэн хаяж олон хүнийг баясгав. Заан цолтой хүн шүү гэдгээ баталсанд баярлах хүн олон байхад харцагыг унахад баярлаж байгаа хүн ч харагдав. Улсын арслан Г.Эрхэмбаяр у.з Б.Соронзонболдыг амлаж барьц сонгож татаж хавираад орхисон бөгөөд арсланг босч ирэнгүүт заан Соронзонболд шууд цохисон бөгөөд тахимаа авахаар ирэхэд нь алгадаж байгаа харагдлаа. Ард олныхоо өмнө ногоон дэвжээн дээрээ ийм зохисгүй авир гаргах туйлын буруу үзэгдэл. Амлах эрх ахлах цолтой хүнд байдаг нь монгол бөхийн хууль шүү дээ. Бидний сургаар л сонссон түрүү зууны наадмуудад арслан нь зааныг байтугай аварга нь аваргыгаа, арслан нь арслангаа амлах нь ч байдаг байсныг ахмадууд ярьдаг. Тунасан хоёр начин хүч мэх тэнцэн нэлээн удаан барилдсан бөгөөд Гончигдамба шахаж өргөөд нэлээн дээр гаргаж ирээд давснаар улсынаа наадамд гурван жил дараалан шөвгөрөв.
Зургаагийн даваанд Өсөхбаяр аварга амаа авахдаа удсангүй. Олимпийн аваргыг амлаж хэсэг хүч үзээд элэг бүсээ тайлж Найдангийн Түвшинбаяр харцага цолд хүрэв. Өсөхөө аварга тонж манлай засуул Д.Цогзол гуайд “Энэ сайхан залуу улс эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж байна. Харцага цолд хүрэг дээ. Жаахан барилдаж байгаад тахимаа өгчихье” хэмээсэн бөгөөд аваргынхаа уужуу ухааныг бишрэхээс яах билээ. Барууны магнай Мөнхбат аварга нутгийн шинэ начин Баасанхүүгээр зургаа давав. Х.Мөнхбаатар арслан улсын наадамд хоёр ч удаа хүч үзэж байсан харцага А.Цацабширийг амлаж гурав дахиа өвдөг шороодуулав. Харин арслан Г.Эрхэмбаяр өөрийнхөө ард ам авах байсан заан Б.Сайнбаярыг амлаж нэлээн удаан хүч сорьсон бөгөөд хоёр жилийн өмнө заан Б.Сайнбаяр амлаж Эрхэмбаяр арслан мөрөөдөж явсан заан цолдоо хүрч байсан билээ. Энэ удаад арслан мөн л бярдсаар давав. Зааны хувьд элдэв будлиан маргаангүй, шударга сайхан барилддаг бөх. Улсынхаа наадамд тав дахь удаагаа шөвгөрч буй нь энэ. Тав дээр босч ам авсан заан Т.Санчир шинэ начин Оюунболдыг амлаж сугадаж мушгиад, буцааж шигшиж өргөөд нэлээн дөхүүлсэн ч Оюунболд дагуулж давхар хамаад өвдөг шороодуулж харцага цолны болзол хангав. Санжаадамба заан цагаан сараар маргаантай барилдсан Б.Батмөнх начныг амласан ба Б.Батмөнх үндсэн барьцандаа хүрч тахимдах гэхэд нь заан хэт хярсан бөгөөд начин баруун талдаа тун ч даацтай хавирч давав. Ийнхүү наадамчдын үзүүр түрүүнд хүрч барилдана хэмээж байсан заан Ч.Санжаадамба, харцага Ц.Содномдорж нарыг цувруулан орхиж томоохон шуугианыг дэгдээв. Өсөх идэр Э.Энхбат гурван бөхөөс Б.Гончигдамбыг амласан бөгөөд өмнөх даваанд Пүрэвсайханыг орхисон мэхээрээ Гончигдамба давж Эрдэнэбилэгийн Энхбат начны манлай боллоо. Тунасан хоёр төдий л удсангүй сэнжигний барьцнаас этэж түлхээд Батсуурь давж монгол бөхийн түүхэн дэх анхны аав хүү харцага болов.
Зааны даваанд хоёр аварга хүч сорьж С.Мөнхбат аварга дан золгооноос тахимдаад давав. Эрхэмбаяр арслан зоримог дайрсан Оюунболдыг гэдрэг нь бярдаж дараад давснаар гурван жил дараалан төрийн наадмынхаа их шөвөгт үлдэв. Арслан Мөнхбаатар Гончигдамба начинг амлан барилдаж Гончигдамбыг хутгахад арслан дагуулж тэвэрч шидсэн бөгөөд 90 жилийн ойн долоогийн давааны барилдаантай нь нэлээн ойролцоо барилдаан болох шиг харагдсан. Гэсэн хэдий ч арслан маргаж мэтгэлгүй тахимаа өгснөөр Гончигдамба заан цолд хүрэв. Тунасан хоёрын барилдаанд Б.Батмөнх шийдэмгий барилдаж тойруулж шахаж татаад угсруулж түрээд давснаар хоёр заан төрөв.
Их шөвөгт үлдсэн дөрвөн бөх 90 жилийн ойгоор цолд хүрсэн бөхчүүд байсан бөгөөд бас нэг сонирхолтой зүйл нь дөрвөн өөр спорт хорооны бөхчүүд байв. Хилчин спорт хорооны С.Мөнхбат аварга “Алдар”-ын Б.Гончигдамба начныг амлаж, “Сүлд”-ийн Г.Эрхэмбаяр арслан “Аврагч”-ийн Б.Батмөнх начин нар тунав. Тунасан хоёр талбайн баруун урд хэсэгт хүч үзэж Б.Батмөнх сугадаж мушгиад буцааж гуд татаж толгойг нь уургалсан боловч арслан начныг өндөсхийнгүүт татаж хавираад давснаар улсын наадмын үзүүрт хоёр дахь удаагаа шалгарч Төвийн Баянхангайн Батзоригийн Батмөнх “Монгол улсын заан” хэмээх эрхэм цолд хүрлээ. Амласан амлуулсан хоёрын барилдаан мөн л талбайн баруун урд хэсэгт өрнөсөн бөгөөд аваргыг шахаж татахад нь дагуулж зүүн хутган давснаар Батнасангийн Гончигдамба арслантай үзүүр булаалдахаар үлдэв.
Үзүүрт үлдсэн хоёр бөх эмчийн тусламж авч барилдахгүй жаахан азнасан бөгөөд зүүн талын асарт сууж байсан даян аварга А.Сүхбат “Эрхэмээ нөгөөхөө хийнэ дээ одоо ч” хэмээн хажуудаа суусан харцага Т.Мөнгөнцоожид хэлж байв. Харцага “Цагаан сараар Мөнхбат аваргыг хаясан уу?” гэхэд “Тийм ээ. Шуудагны барьцаа алдуулаад сугадаж өргөөд л явчихна даа” гэж хэлж дуусаагүй байхад нь зүүн гараар шуудагдсан барьцаа халаад сугадсан барьцнаас өргөөд түрж хөөгөөд Эрхэмбаяр арслан давж олон олон наадамчид, бөх сонирхогчдын хүслийг биелүүлэв. Шинэ аварга маань давчихаад зүлэг ногоон дэвжээндээ мөргөж хүндэтгэл үзүүлсэн бөгөөд олон жил сайхан барилдаж, олон олон түрүү авах биз ээ. Ийнхүү Монгол бөх маань бяртай, буурьтай сайхан аваргатай, хурц эрэмгий барилдаантай гарьдтай, мэхэндээ даацтай, уран барилдаантай заантай, гурван сайхан харцагатай, бярдаж барилддаг арал дүүрэн начинтай, уран барилдаантай, угсраа мэхтэй бас нэг начинтай боллоо. 90 жилийн ойгоо тэмдэглэх Завхан аймаг шинэ гарьдтай, Төв аймаг шинэ заантай, ойрын хэдэн жил цолтон төрөөгүй Хэнтий аймаг харцагатай боллоо.
Өсвөрийн 128 бөх барилдсанаас Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, Макс групп, ОБЕГ-ын Аврагч биеийн тамир спорт хорооны бөх улсын шонхор Батжаргалын Лхагвадорж дахин түрүүлж, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат улсын начин Эрдэнэбилэгийн хүү, “Ажнай” дэвжээний бөх Гантогтох үзүүрлэж “улсын шандас” цол хүртэв. Жил бүрийн наадам дуулгах сонин ихтэй, дуулиан шуугиан дагуулсан олон барилдаантай болдог билээ. Дараа жилийн наадам даанч хол байна даа...
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна