Эрлийз дунд насанд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн хээр үрээ түрүүллээ

А.Тэлмэн
2013 оны 7-р сарын 13 -нд

Үндэсний их баяр наадам, Ардын Хувьсгалын 92, Их Монгол улс байгуулагдсаны 807 жилийн ойн баяр наадмын эрлийз дунд насанд  газар газрын 75  хурдан буян бүртгүүлж, шандас юугаа сорилоо.
Монгол орны өнцөг булан бүрээс  хуран чуулсан хурдан буянгуудаас Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн хээр үрээ түрүүлэн ирж хурсан олноо цэнгүүллээ. Харин аман хүзүүнд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уяач Бат-Очирын Батсүхийн саарал үрээ хурдалсан бол айргийн гуравт Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул Өлзий төвийн захирал МУ-ын Аж үйлдвэрийн гавьяат ажилчин Намжилцэрэнгийн Даш-Өлзийгийн хонгор үрээ, айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн  бор халиун, айргийн тавд Өмнөговь аймгийн Даланзадгад хотын уугуул Бадамгаравын Бадраагийн Өсөх зээрд үрээ тус тус айрагдлаа. 

6-д   Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул Гончигжавын Мөнхсайханы хээр
7-д   Хэнтий аймгийн Дадал сумын уугуул Төмөрбаатарын Батжаргалын халтар
8-д   Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул Лувсанбалдангийн Бат-Оргилын халтар
9-д   Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул Лантуугийн Алтанхуягийн халиун алаг
10-т Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул Баатарын Даваадоржийн халтар үрээ тус тус хурдаллаа.

Бид тун удахгүй түрүүлж айрагдсан эздийн баярын сэтгэгдлийг хүргэх болно. Та бүхэн бидэнтэй хамт байгаарай.

А.Мөнх

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна