Тод манлай уяач Д.Мөнхбат: Соёолонд Тангаагийн халтар, Х.Бат-Эрдэнийн зээрд үрээнүүд орох болов уу

А.Тэлмэн
2013 оны 7-р сарын 12 -нд

-Сайхан наадаж байна уу?
-Сайхан наадаж байна. Нартай хуртай сайхан наадаж байна уу. Энэ жилийн наадам их дэг журамтай, цэгцтэй болж байна. Дээр нь Хүй долоон худагт эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажилд наадамчин олон сэтгэл өндөр  байгааг харахад сайхан байнаа.
–Энэ жил та хэдэн насны морь уясан байгаа вэ?
-Арван хэдэн морьтой ирсэн байгаа. Их нас 15-аар давхилаа. Одоо соёолонгоо мордуулчихаад сууж байна. Хоёр гурван соёолон бий.
-Соёолонгийн өнгийг та яаж харж байна вэ?
-Өчигдөрийн азарга, их насыг харж байхад улс, бүсийн наадамд данстай адуунууд эрэмбэ дараагаараа л орлоо. Манлай уяач Д.Бат-Эрдэнийн Улс халзан, Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хүрэн морь гээд л энэ цагийн сайхан хурдан буянгууд байгаа юм. Харин соёолонд “Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнийн зээрд соёолон сунгаануудад сайн дуулдаад байгаа, сайн давхих байхаа. Бас Тод манлай Тангаагийн уясан халтар үрээ бас их хурдан байна гэсэн. Энэ халтар үрээ Сүхбаатар аймгийн Халзан сумын Баттөрийн унаган адуу байгаа юм. Ямар ч байсан юм дуулгах байхаа.
-Наадам залгаад бүсийн наадмуудад үргэлжилнэ. Хаана очиж наадах вэ?
-Морины олимп болсон “Их хурд” уралдаандаа  явна даа. Дараа нь төвийнхөө бүсэд наадахаар төлөвлөсөн байгаа.
-Ярилцсанд баярлалаа. Таны дараа дараагийн уралдаануудад амжилт хүсье.

П.Ундраа

 

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.