Х.Баттулга: Эрдэнэтийн наадмыг найруулсан нь морио түрүүлгэсэнтэй адил том ажил байлаа

А.Тэлмэн
2013 оны 7-р сарын 12 -нд

-Гавьяат сайхан наадаж байна уу?
-Сайхан та бүхэн сайхан наадаж байна уу. Монголынхоо нийт ард түмэндээ баяр наадмын мэндийг дэвшүүлье. Миний найз Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн маань хүрэн морь хоёр дахиа төрийнхөө их баяр наадамд түрүү магнайд хурдаллаа. Гайхалтай сайхан байна. Миний найз одтой, хиймортой байна. Би урьд шөнө Эрдэнэтээс ирээд /7-р сарын 10-нд/ Төв цэнгэлдэхдээ наадмынхаа нээлтийг үзчихээд Хүй долоон худгаар найз нарынхаа галаар орж явна.
-Эрдэнэтэд тоглолттой байгаа юу?
-Үгүй ээ. Энэ удаад Эрдэнэтийн наадмын нээлтийн тоглолтын найруулагчаар ажилласан юм. Анх удаа ийм том наадмыг Со гавьяатын удирдлаган дор, Монгол улсын Гавьяат жүжигчин А.Даваахүүтэйгээ найруулж үзлээ. Мэдээж амархан ажил гэж юу байхав. Бэрхшээл гарч байсан ч даваад  л гарчихлаа. Со ах маань Төрийнхөө их баяр наадмын нээлтийн тоглолтын гайхалтай хийлээ. Харин Даваахүү бид хоёр чадан ядан Эрдэнэтийн наадмыг хийлээ. Эрдэнэтийн зон олон урьд хожид үзээгүй сайхан наадам боллоо. Яг л хотын наадам шиг сайхан наадлаа хэмээн дуу нэгтэйгээр талархан хүлээж авсанд би их баяртай байна. Миний хувьд том ажлын ард гарсан нь морь түрүүлгэсэнтэй адил л сайхан санагдаж байгаа.
-Эрдэнэтийн наадмын нээлтэнд хичнээн уран бүтээлчид оролцсон бэ?
-Мянгаад хүн оролцсон. Уртын дуучид, бие биелгээчид, 60 уртын дууч, 60 морин хуурч, 60 морин хуурч, бүжигчин, эртний баатрууд гээд л.
-Наадмын бэлтгэл ажлын хэд хоног хийсэн бэ?
-Зохиол дээрээ сар гаруй суулаа. Харин наадмын бэлтгэлийг яг 10 хоног хийсэн байгаа.
-Та бас хурдан морь сонирхдог доо. Энэ жил морьдоо уясан уу?
-Монгол эр хүний хувьд хурдан буян сонирхоноо. Гэхдээ энэ жилийн хувьд улсад уралдуулсангүй. Наадмын дараа залгаад бүсийн наадмууд үргэлжилнэ. Уяач маань бүсийн наадамд хүрэн хязаалангаа уралдуулахаар ярилцсан байгаа. Хүрэн хязаалан маань жижиг наадмуудад айраг, түрүүнд хурдлаад л байдаг юм.
-Таны морьдын уяа сойлгыг хэн тааруулдаг вэ?
-Төв аймгийн Баянцогтын уяач Одноогийн уяан дээр миний морь бий.
-Ярилцсанд баярлалаа. Сайхан наадаарай.
П.Ундраа

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна