Унаач Т.Баярхүү: Улс халзантайгаа дахин Төрийнхөө наадамд түрүүллээ


Их монгол улс байгуулагдсаны 807, Үндэсний их баяр наадмын хурдан азарганы уралдаанд 2012 оны шилдэг унаач Дорнод аймгийн Матад сумын уугуул Т.Баярхүүгийн унасан Улс халзан түрүү магнайд хурдлан наадамчин олныг баярлууллаа. Бяцхан унаач өнгөрсөн жилийн улс, бүсийн наадмаас нэг түрүү, 5 айргийн амжилтаа ийнхүү Улс халзангийн түрүүгээр үргэлжлүүлж байна. Ингээд баярын сэтгэгдлийг нь хуваалцсанаа хүргэж байна.
-Баяр хүргэе?
-Сэтгэл өндөр байна. Энэ мөчид хамт байгаа “Тод магнай”-н ах эгч нартаа баярлалаа. Монголынхоо нийт ард түмэнд баяр наадмын мэндийг дэвшүүлье. Би 2010 оноос хойш Тугал ухаа, Улс халзан, Жанжин бор, Яруу саарал, хүрэн үрээ гээд олон хурдан морийг унаж байгаа. Энэ удаад Улс халзантайгаа хоёр дахь түрүүгээ авлаа. Үнэхээр гоё байнаа. Морь унаж айраг түрүүнд хурдлуулна гэдэг унаач бидний хувьд хамгийн гоё нь байгаа юм.
-Энэ жил хэдэн насны морь уяж байгаа вэ?
-Зургаан насны морь унаж байгаа.
-Өнгөрсөн жил ямар ямар амжилт гаргав?
-Улс бүсийн наадмаас нэг түрүү, таван айраг авсан. Анх удаа улсын наадамд ирж, Монгол улсын Манлай уяач Б.Бат-Эрдэнийн Улс халзантайгаа түрүүллээ. Мөн Монгол улсын Алдарт уяач Н.Хүрлээгийн Яруу саарлыгаа унаж төвийн бүсийн наадмаар дөрвөөр орсон гээд бүсийн наадмаас таван айраг авсан. Энэ амжилтаараа 2012 оны өндөр чансаатай манлай унаачаар шалгарсан. Манай “Дорнын унага” галаас гурван хүүхэд шилдэг унаач болсон. Бид тун ч одтой наадсан амжилтаа энэ жил ахиулна даа.
-Гэр бүлийнхнээ танилцуулаач?
-Манай аавыг Тогоохүү, ээжийг Нармандах гэдэг. Аав маань хөдөө, харин ээж Дорнодод ажилладаг. Би дээрээ нэг эгчтэй. Энд сонирхуулахад манай эмээ багадаа хурдан морины унаач хүүхэд явсан гэсэн. Аав, эмээ хоёр маань аймгийн Алдарт уяачид. Манай аав чинь удам дагасан уяач байгаа юм. Одоохондоо аймаг, сумандаа л наадаж байна.
-Хэдэн настайгаа морь унаж байна вэ?
-Би одоо 13 настай. Дорнод аймгийн 12-р сургуулийн наймдугаар ангийг төгссөн. Хурдны морь унаад ес дэх жил болж байна. Удахгүй моринд томдоод хасагдах байхаа. /инээв/ Морь унахыг ааваараа заалгаж байлаа. Анх таван настайдаа сумандаа хүүхдийн даахины найранд бүдүүн морь унаж уралдаад түрүүлсэн. Үнэхээр их баярласан шүү. Түүнээс хойш олон уралдаанд мордлоо.
-Тэгвэл анхны бүсийн наадам хэзээ байв?
-2008 онд зүүн бүсэд Яруутай гурваар, Тугал ухаатайгаа таваар орж байсан. Харин улсын наадамд энэ жил ирж, одтой наадлаа. Унасан морь маань түрүүлж айрагдах үнэхээр гоё л доо. Морь яг л хүн шиг гээч. Ухаантай амьтан даа. Хатуу, зөөлөн харьцахыг андахгүй. Хайрлаад л байвал түрүүлж, айрагдаад л байна. Харин эсрэгээрээ муухай аашилбал булгиж л орхино шүү дээ.
-Хаврын уралдаануудад уралдаж байсан уу, амаргүй харагддаг юм?
-Уралдалгүй яахав. Анх уралдаж байхдаа сандарч л байлаа. Гэхдээ уралдааны замд гарсан байхад айдас ард хоцорчихдог юм билээ.
-Уралдааны замд унаач бүр өрсөлдөгч байдаг байх даа?
-Мэдээж уралдаж байгаа гэдэг утгаараа өрсөлдөөн байлгүй яахав. Гэхдээ хүүхдүүд гэдэг гэнэн, цагаахан гээд л томчууд ярьдаг даа. Тэрэн шиг уралдааны замд өрсөлдөж байгаагаа мартчихсан л явна шүү дээ. Барианд орж ирэх үедээ найзууд болчихсон байдаг юм. Та харж байгаа биз дээ. Энэ цэнгүүнд оролцож байгаа унаач хүүхдүүд бүгд л бие биенээ таньж байгааг.
-Танай ангид морь унадаг хүүхдүүд олон бий юу?
-Дөрөв таван хүү бий. Намар хичээл ороход хүүхдүүд “чи зурагтаар гарсан” гээд л яриа эхэлнэ дээ. Бидний ярианы нэг хэсэг морины тухай, уралдааны тухай өрнөдөг юм.
-Бяцхан унаачийн маань хамгийн гоё наадам гэвэл алийг онцлох вэ?
-Мэдээж наадам болгон гоё л доо. Гэхдээ Эрдэнэтийн бүсийн наадамд үнэхээр одтой уралдсан. Монгол улсын Тод манлай уяач С.Ганхуяг, Алдарт уяач Н.Хүрлээ, аймгийн Алдарт уяач Б.Цэндбаатар нарын морьдыг унаж, даага аман хүзүүдүүлж, соёолон тавлуулсан. Соёолон айрагдуулах амаргүй шүү. Тоосонд нь орох гэсэн наадамчид шаваад морины амьсгаа боочих гээд сандаргана гээч. Заримдаа ч бухимдал төрүүлдэгийг нуугаад яахав.
Бас эмээтэйгээ морь уяад сумынхаа наадамд айрагдуулж байсан маань гоё санагддаг юм. Тэр үед аав эзгүй байж таараад, эмээ бид хоёр уясан юм. Морь уяхаас гадна аавынхаа морины ажилд туслах тун дуртай. Завгүй үед нь морь малаа хөлслөөд, ойр зуурын ажлыг амжуулчихаад сууж байхаар аав үнэхээр их баярладаг юм.
-Бидний яриа өндөрлөж байна. Дүүгийнхээ сурлага, хөдөлмөрт өндөр амжилт хүсье.
-Баярлалаа. Энэ дашрамд хайртай эмээ, аав ээж, “Дорнын унага” галын ах нартаа болон ангийн нөхдөдөө баяр наадмын мэндийг дэвшүүлье.
П.Ундраа

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Лхагва, 12:44 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.…
-
Лхагва, 11:04 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал…
-
9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
Сэтгэгдэл бичигдээгүй байна