Дундговь аймгийн “Нарны хүлэг” МСУХ-ны тэргүүн Ц.Ганхүү: Манайхан галаараа улсын наадамд ирсэн

А.Тэлмэн
2013 оны 7-р сарын 10 -нд

-Таны үрээ аман хүзүүдлээ. Баярынхаа сэтгэгдлээс манай уншигчидтай хуваалцаач?
-Баярлалаа. Үнэхээр сайхан байна. Халзан үрээ маань өнгөрсөн жилийн амжилтаа бататгаж дахин аман хүзүүдлээ. Үрээ маань Дорнод аймгийн Цагаан-Уул сумын адуу. Эцэг нь Дорнод, эх нь Сүхбаатарын адуу байгаа юм.

-Уяа сойлгыг нь Хуягбаатар Алдартын хүү тааруулсан уу? 
-Тэгсээн. Аймгийн Алдарт уяач Д.Хуягтбаатарын хүү Лхагважав тааруулдаг юм. Удам залгаж уяа эвлүүлж яваа улс байгаа юм. Хуягбаатар Алдартын гурван хүү гурвуулаа хурд ирлэж яваа хийморилог эрчүүд байдаг юм.

-Төрийнхөө наадамд хэдэн насны морьтой ирсэн бэ?
-Манайхан галаараа  таван настай ирсэн. Эхлэл нь ийм сайхан байгаа болохоор дараа дараагийн уралдаанд ч одтой наадах байхаа.
-Ярилцсанд  баярлалаа.

А. Мөнх  

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна