Монгол улсын Алдарт уяач Д.Хишигжаргал: Шарга хязаалангийнхаа түрүүгээр Манлайн болзлыг хангаад байна

А.Тэлмэн
2013 оны 7-р сарын 10 -нд

-За баяр хүргэе?
-Баярлалаа. Их Монгол улс байгуулагдсаны 807, Үндэсний их баяр наадмын хязаалан насны морьдын уралдаанд шарга үрээ маань түрүүлж, Монгол улсын Манлай уяач цолны болзлыг хангаж байгаа юм. Сэтгэл маш өндөр байна. Монголынхоо нийт ард түмэн баяр наадмын мэндийг дэвшүүлье. Монгол түмэн минь дэнж хотойтол сайхан наадаарай.
-Шарга үрээ өмнө нь ямар амжилт үзүүлээд байгаа билээ? Хаанахын угшилтай адуу вэ?
-Шарга үрээ даагандаа Ардын хувьсгалын 90 жилийн баяр наадамд аман хүзүүлж, Дундговь аймагт болсон “Эх мандал 2012” говийн бүсийн уралдаанд түрүү магнайд хурдалж, энэ удаад ийнхүү түрүү магнай боллоо.
-Хаанахын адуу билээ?
-Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Монгол улсын Тод манлай уяач Д.Ононгийн унаган адуу байгаа юм.
-Баярлалаа. Сайхан наадаарай.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна