Бяцхан харваач

А.Тэлмэн
2013 оны 7-р сарын 08 -нд

Энэ удаагийн урианхай харвааны хамгийн бяцхан харваач нь Баян-Өлгий аймгийн  Нармандахын Алтантулга хүү байлаа. Наймдугаар ангийн сурагч тэрээр сурын спортоор хичээллээд гурван жил болж байгаа аж. Анх сургуулийнхаа сур харвааны тэмцээнд оролцсон нь бяцхан хүүг сурын спортоор хичээллэхийн эхлэл байсан гэнэ. Тэрээр энэ жил анх удаа улсын наадмын харваанд оролцож байгаа бөгөөд дэд мастерын болзол хангахад хоёр сум дутсан ажээ.  Гэхдээ тэрээр хэд хоногийн өмнө болсон улсын аваргад орж, 32 сумаас 23 онож түрүүлээд авсан шилгүүдийн нэгэн. Ямартаа  л “бие жижиг ч бэлчээр том харваач” хэмээн сурын томчууд “шинжиж” байгаа бөгөөд хожим ихийг дуулгах хүү дээ хэмээн өөр хоорондоо үнэлж буйгаа ярилцах юм билээ. Бяцхан харваач маань өнөөдөр буриад сурын харваанд цэц мэргээ сорих бол 10-нд хүүхдийн харваанд оролцоод нутаг буцахаар төлөвлөөд байгаа гэнэ.


П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна