Э.Лхагвабаяр:”Түрүүлэхгүй бол дараа нь даагаа нэхнэ ”

А.Тэлмэн
2013 оны 7-р сарын 05 -нд

Төв аймгийн Заамар сумын уугуул, хурдан морь унаач Эрдэнээгийн Лхагвабаяр хүүтэй Ерөө бүсийн бага гурван насны морьдын уралдааны үеэр цөөн хором уулзаж ярилцлаа
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Намайг Эрдэнээгийн Лхагвабаяр гэдэг. Би Төв аймгийн Заамар сумынх. Таван настайдаа анх хурдан морь унаж сурсан. Энэ жил долоон настай. Хоёр жил хурдан морь унаж байгаа.
-Уг нь энэ жилээс л хурдан морь унах ёстой юм байна. Морь унахдаа айдаггүй юу?
-Үгүй ээ, харин ч би морь унах дуртай. Миний хамгийн дуртай ажил бол морь унах.
-Юу нь тэгтлээ сайхан байдаг юм бэ?
-Түрүүлж айрагдах нь.
-Хэрвээ санаснаар болохгүй бол яахав?
-Дараагийн уралдаан дээрээ даагаа нэхнэ.
-Хамгийн анх хэний ямар морийг унаж байв?
-Анх Баяраа гэдэг хүний хүрэн даагыг унаж сумандаа түрүүлээд халтар морийг нь айргийн дөрвөөр давхиулсан. Өвлийн уралдаанд морь маань олигтой давхиагүй ээ. Сая /Ерөөгийн хурд уралдаан/ эрлийз даага унаж айргийн гурваар давхиуллаа. Билгээ ахын даага байгаа юм.
-Олон газрын наадам үзсэн үү?
-Үгүй ээ, хамгийн хол нь энэ Ерөөгийн уралдаан болж байна. Намайг жаахан гээд бараг морь унуулдаггүй юмаа.
-Энэ жилээс унуулах байхаа.Болгоомжтой байж их амжилт гаргаарай. Амжилт хүсье.
-Баярлалаа.

А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна