Т.Нямбаатар: Адуу амьд сайхан энергитэй учраас залуучууд олноор татагдаж байгаа


Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Түвдэндоржийн Нямбаатар өнөөдрийн зочноор уригдан оролцож байна. Хурдан моринд дуртай ахынхаа морьдыг "балиашигласаар" уяач болчихсон тэрээр Алдарт уяач цолны болзлоо нэг жилийн наадмуудаас хангажээ. Ингээд элдэв оршлоо хойш тавин Алдартыг яриаг хүргэж байна.
-Шинийн наймны уралдаан дээр аймгийн Алдарт уяач цолоо гардан авсан. Хэзээнээс хурдан хүлгийн уяа тааруулах болсон юм бэ?
-Би морь уяад удаагүй ээ. Дөрвөн жил л болж байна. Эхний гурван жил өөр хүн уяад бид зөвлөх маягтай оролцдог байсан бол 2012 оноос өөрөө гардаж уяад, өндөр амжилт үзүүлсэн.2012 онд манай морьд их хурдан байж, уралдсан болгондоо түрүүлж, айрагдан нэг жилийн дотор аймгийн Алдарт уяач цолны болзлыг хангасан.
-Хүлэг эзэн, хүүхэд гурвын хийморь цогцолж өм нээгдэж дээ?
-Нээрэн л тэгсэн байх. 2012 онд том жижиг нийлсэн наадмуудаас 25 айраг, түрүү авсан. Түүний дөрөв нь аймгийн наадмынх, дөрөв нь аймгийн бүсийн наадмынх. Мөн олимпийн аварга Түвшинбаярын мялаалга наадмаас дөрвөн айраг,түрүү хүртсэн. Хэдийгээр цолны болзол биелэсэн ч санаа зовоод энэ жилдээ өнжье гэсэн ч хүмүүс “аз хийморь чинь харьчихна. Нэгэнт биелэчихсэн юм чинь авсан нь дээр” гэж зөвлөөд тэгээд сар шинийн уралдааны үеэр Даваасүрэн Тэргүүнээс гардаж авсан.
-Ямар мэргэжилтэй хүн бэ? Юу таныг уяач болгочихов?
-Би уг нь сантехникийн мэргэжилтэй хүн л дээ. Хүүхэд байхдаа хөдөө хөгшчүүл дээрээ очиж туслан, морь уядаг ах нарынхаа хэлснийг хийгээд л явдаг байсан. Тэгээд нэг хэсэг сургууль соёл, ажил төрөл гээд морь малтай ойр байгаагүй ээ. Нэг хэсэг бас гадаад амьдарч байгаад нутагтаа иртэл хүн болгон шахуу морь сонирхдог болчихсон байсан. Том ах Болдбаатар маань ч гэсэн морь сонирхож уядаг болчихсон байсан л даа. Эхэндээ ч ахынхаа морьдыг харах санаатай л наадам үздэг байсан бол яваандаа өөрөө сонирхдог болчихсон байсан./инээв/Болдоо ах маань моринд нэлээд хөрөнгө зарж, олон ч адуу цуглуулсан. Тэднийг нь өөрийн гэсэн хүн л маллаж уяхгүй бол болохгүй болоод тэгээд л би уяач болсон доо. /инээв/ Нөгөө талаар намайг моринд ороход нөлөөлсөн хүчин зүйл бол би Сүхбаатар аймгийн Онгон суманд цэргийн алба хаасан. Хилийн манаанд гардаг цэргүүдэд тус бүр нь гурван морь зүслээд өгчихдөг байсан учраас тэр үед адуутай илүү ойр байж, басхүү Сүхбаатарын адуу хурдан гэдгийг мэдсэн.
-Уяан дээгүүр чинь очиход Сүхбаатар тэр дундаа Эрдэнэцагааны адуу нэлээд олон байгаа гэж байсан.
-Дорноговь аймгийн Дэлгэрэх, Алтанширээ, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Мөнххаан, Завхан аймгийн Тэс гээд олон газраас хурд цуглуулсан. Хэнтийгээс ч гэсэн хэд хэдэн адуу авсан.
-Хөвсгөл нутагтаа хурд цуглуулж байгаа юм биз дээ?
-Тиймээ.Манайд Галшар, Тайж, Банди болон Сүхбаатарын олон бэсрэг угшлын адуунууд бий. Одоогоор 100 гаруй адуутай болоод байгаа.
-Тал нутгийн адуу уулархаг эрс тэс уур амьсгалтай Хөвсгөл нутагт ирээд хэр идээшиж байна?
-Би нутгийн адууг муулж байгаа юм биш шүү. Сүхбаатарын адуу бэлэн давхилтай уяа амархан ордог. Ганцхан гэм нь эмзэг. Хөлөнд нь анхаарал хандуулж болгоомжтой байхгүй бол манай эндхийн чулуулаг хөрс бэртээх магадлал их. Тал нутгийн адуунд бартаатай замаар уралдах хэцүү байдаг байх. Ноднин Хөвсгөл аймгийн баяр наадмаас дөрвөн айраг хүртэхдээ морьдоо дагаж давхилыг нь хараад машиныхаа хурд хэмжигчээр хэмжиж байсан. Дараа нь Булганд очоод уралдахад илүүтэй хурдалж байна лээ.
-Өнгөрсөн жил аймгийнхаа наадамд ямар насны морьд айрагдуулсан юм бэ?
-Их нас, азарга дөрвөөр, соёолон аман хүзүү, гурваар давхисан. Тосонцэнгэлд болсон аймгийн хаврын бүсийн уралдаанд их насны морио гурваар давхиулсан. Дараа нь Галт суманд болсон аймгийн урд бүсийн уралдаанд их нас, азарга гуравлаад, соёолон тавласан. Ингээд тооцохоор аймаг, аймгийн чанартай наадмаас найман айраг авсан байна лээ.
-Жилийн дотор Алдартын болзол хангаад авах нэг хэрэг. Түүнийгээ батална гэдэг гэдэг том хариуцлага шүү?
-Харин тиймээ, зуншлага тааруу, адуу тарга тэвээрэг муутай байдаг би цолоо батлах хэрэгтэй байдаг. 2013 он гарсаар аймгийн хаврын бооцоот уралдаанд их насны морь айрагдуулсан. Уг нь нэг нь хүүхэдгүй түрүүлсэн ч дүрмийн дагуу ухраад зургаад баригдсан. Болдбаатар ахын халиун үрээг Эрдэнэтийн бүсийн наадамд уралдахад Гүзээ хээр морьтойгоо очсон ч хөл нь жаахан эвгүйтээд болсонгүй. Ер нь уралдаанд хэт тулгаж очиж болдоггүй юм байна гэдгийг ойлгоод л сууж байна. /инээв/
-Уяач хүн наадмаас наадмын хооронд суралцдаг гэдэг?
-Үнэн шүү. Уралдаан бүрийн дараа алдаа оноон дээрээ дүгнэлт хийж суралцдаг. Дээр нь ном сонин, гарын авлага их уншиж байна. Интернетээр мэдээлэл их авч байна. Танай www.todmagnai.mn сайт дээр гарсан уяа сойлгын арга барилтай холбоотой цуврал мэдээллийг бүгдийг нь уншсан. Энэ дашрамд боломжийг ашиглаад хэлэхэд залуу уяачдад мэдээлэл өгөхүйц дээрхийн адил мэдээллийг аль болох түлхүү оруулж байгаарай гэж хүсэх байна.
-Санал хүсэлтийг хүлээн авлаа. Хурдан моринд шимтэх залуусын тоо жил ирэх тусам нэмэгдэж буй. Морь уяхын давуу бас сөрөг талууд нь юу вэ?
-Сөрөг гэхээсээ илүү давуу талууд нь олон байх.Хамгийн наад зах нь олон хүнтэй танилцуулдаг. Би хэдийгээр Мөрөнгийн хүүхэд ч танил найзуудын хүрээ тийм өргөн байсангүй. Морь уяснаас хойш манайх олны хөл бужигнасан айл болсон. Хөдөө сумдын уяачид ирээд манай хашаанд бууж байна. Заримдаа гэртээ багтахгүй болчихдог./инээв/Уулзаад ярилцаж суух дандаа гэрэл гэгээтэй сайхан зүйл ярина. Морь уялгүй өмнөх шигээ барилгын ажлаа хийгээд явж байсан бол ийм өргөн хүрээний найз нөхөдтэй болохгүй шүү дээ. Дээр нь хамгийн чухал нь монголынхоо уламжлал, ёс заншилд суралцаж байна. Бид чинь орос ах нарынхаа буянаар соёл, уламжлал гэдэг юмаа мартчихсан байсан улс байна. Тэр сэргэж байна. Бас адуу гэдэг өөрөө амьд сайхан энергитэй амьтан учраас хүмүүс ингэтлээ татагдаад байгаа юм. Хонь ямааг хүн хэдэн цагаар хараад сууж төвдөхгүй. Тэгсэн хэр нь адууг ялангуяа уяа морио хараад хэдэн цагаар сууж чадна. Энэ мэтчилэн яриад байвал олон доо.
-Адуутайгаа ойр байх тусам амжилт гаргах боломж нэмэгддэг гэдэг юм билээ?
-Тэр ч үнэн шүү. Адуундаа сэтгэл зүрхээ зориулж, чин сэтгэлээсээ хандах хэрэгтэй. Тэгж байж л амжилт гаргана. Залуучууд тэжээлтэй хувингаа тавьж өгчихөөд гэртээ орчихдог. Би хувьдаа идэж дуустал нь нэг бүрчлэн хардаг. Тэгсээр байгаад энэ морь хурдан, энэ нь удаан иддэг. Тэр нь их, нөгөөх нь бага иддэг гэдгийг мэддэг болчихсон. Ажиглаад байхад зарим нь өвсөө буланд тавиулж байж идэх дуртай. Тэгэхгүй бол цавьчилж асгаад байх жишээний. Өөрөөр хэлбэл адуу болгоны ааш араншин өөр. Уяач тэр бүрийг мэдэж байж л илүүтэй ойлголцох юм шиг санагддаг.
-Залуустаа зөвлөсөнд баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Уясан хүлэг тань хурдан байж, тод магнай торгон жолоогоо өргүүлж яваарай.
-Тэр холоос зорин ирж Хөвсгөл аймгийн уяачид, хурдан морины тухай ийм сайхан сэтгүүл гаргах гэж байгаа “Тод магнай” сэтгүүлийнхээ хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.
А.Тэлмэн






0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
Сэтгэгдэл бичигдээгүй байна