Эрдэнэцагааны наадамд түрүүлж, айрагдсан морьдын фото

А.Тэлмэн
2013 оны 7-р сарын 05 -нд

Төрийн түмэн эх хүлгүүд төрсөн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын баяр наадам энэ сарын 2.3 нд өргөн дэлгэр сайхан боллоо. Зургаан насны морьд нэгэн зэрэг гарааны зурхайгаас эргэж, Засаг дарга С.Амартайваны хэлсэнчлэн "нэг ч хүүхэд шалбараагүй сайхан" нааджээ. Эрдэнэцагаанчууд баяртаа зориулан наадмын талбайгаа засч янзлан, айргийн морьдыг тусгай хашаанд хашиж, басхүү морьд айрагдаж түрүүлэх торгон агшныг дүрсжүүлэн бичиж, ямар нэг маргаан мэтгээнгүй шударга сайхан наадацгаажээ. Ингээд Егүзэр хутагтын нутгийн наадамд түрүүлж, айрагдсан хурдан хүлгэдийг танилцуулъя.  
Азарга - 88
1. Зургаадугаар багийн уяач Б.Баттөгсийн шарга
2. Нэгдүгээр багийн уяач Т.Батхуягийн халтар
3. Гуравдугаар багийн уяач Б.Ууганжаргалын хонгор
4. Гуравдугаар багийн уяач Г.Энхбаярын ухаа
5. Долоодугаар багийн уяач Ц.Мөнхбатын цавьдар
Соёолон - 121
1. Долоодугаар багийн Я.Амарбатын саарал
2. Наймдугаар багийн Энхтүвшингийн хар
3. Гуравдугаар багийн Ч.Пүрэвчулууны хонгор
4. Долоодугаар багийн С.Өсөхбаярын хээр
5. Тавдугаар багийн Ц.Амгаланбаатарын Таван цагаан
Хязаалан - 149
1. Тавдугаар багийн уяач Б.Алтанхурын хүрэн
2. Наймдугаар багийн С.Баатарсүхийн ухаа
3. Дөрөвдүгээр багийн Х.Энхбаатарын цавьдар
4. Долоодугаар багийн Б.Эрдэнэжаргалын ухаа
5. Гуравдугаар багийн уяач Г.Энхбаярын шарга халзан
Их нас - 152
1. Гуравдугаар багийн уяач Б.Байгальхүүгийн хонгор
2. Дөрөвдүгээр багийн уяач Энхбаатарын хонгор
3. Наймдугаар багийн уяач Ө.Батсайханы халиун
4. Хоёрдугаар багийн уяач Ц.Пүрэвнямын хар хээр
5. Зургаадугаар багийн уяач Б.Амарбаясгалангийн хээр
Шүдлэн - 155
1. Зургаадугаар багийн уяач О.Амарсайханы хар саарал
2. Долоодугаар багийн уяач А.Түвшинтулгын цавьдар
3. Тавдугаар багийн уяач Ц.Амгаланбаатар хүрэн
4. Нэгдүгээр багийн уяач Ч.Өнөбаярын хонгор
5. Долоодугаар багийн уяач Ш.Мөнх-Очирын үрээ
Даага - 78
1. Нэгдүгээр багийн уяач Г.Баатарын хонгор
2. Гуравдугаар багийн уяач Батжаргалын хонгор
3. Долоодугаар багийн уяач Б.Лхагвын хүрэн халзан
4. Зургаадугаар багийн уяач Ц.Нарангэрэлийн хүрэн
5. Наймдугаар багийн уяач Х.Батбаярын хар

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна