2012 оны шилдэг унаач З.Ганзориг:Сар бүр 200,000 төгрөгийн цалин авдаг
А.Тэлмэн
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын уугуул, хурдан морь унаач Заяагийн Ганзоригтой цөөн хором ярилцлаа.
-Хөвсгөл аймгийн шилдэг хурдан морь унаачтай уулзаж байгаадаа баяртай байна. Өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Намайг Заяагийн Ганзориг гэдэг. Таван настайдаа унаа морь унаж сураад, есөн настайгаасаа эхлээд хурдан морь унаж байгаа. Энэ жил 15 настай. Би 2012 онд гаргасан амжилтаараа аймгийнхаа шилдэг унаач хүүхдээр шалгарсан.
-2012 оныхоо амжилтаас сонирхуулаач?
-Аймгийнхаа баяр наадамд соёолон, азарга, их насны морьд айрагдуулсан. Гүзээ хээр морь маань айргийн дөрвөөр, хүрэн соёолон аман хүзүүнд, ногоон азарга гурваар давхисан. Харин бага гурван насны морьд маань долоогоор болон 10-н хэдээр давхиж, айрагдаж чадаагүй. Тэгээд бас Галт сумын наадамд очиж, азарга гурваар, соёолон таваар, их нас гурваар давхиулсан.Тосонцэнгэл суманд Нарийн хээр морио гуравлуулчихаад Булган аймагт болсон олимпийн аваргын мялгаалга наадамд очиж түрүүлгэсэн.
-Нарийн хээрийгээ юу?
-Тиймээ.Булган аймаг их гоё юм билээ. Өвс ургамал сайтай, уралдааны зам нь ч бас гоё санагдсан.
-Нэг дор олон насны морь унахаар ядрах уу?
-Манай аймгийн наадам гурван өдөр болдог. Нэг өдөр хоёр насны морь унадаг болохоор нэг их ядардаггүй ээ. Өмнө нэг өдөр олон морь унаад жаахан ядардаг байсан.
-Анх ямар наадамд хэний морийг унаж байсан бэ?
-Сумынхаа наадамд Ухнаа, Дагвадорж гэдэг хүмүүсийн алаг үрээ, бор морь хоёрыг унасан ч айрагдуулж чадаагүй. Дараа нь Гэлэгчулуун гэдэг хүний морийг унаж сумынхаа наадамд дөрвөөр давхиулсан.Ноднин жилийн таван сараас Нямбаатар ахын морьдыг унаж байгаа.
-Хамгийн холдоо хаана очиж наадаж байв?
-Сая 2013 оны хавар Улаанбаатар хотод болсон Дүнжингарав, Эрдэнэтэд болсон бас нэг том уралдаанд оролцож, хээр соёолон маань 20 гаргаж давхисан. Бас нондин Сүхбаатарын ойгоор халиун үрээнийхээ давхилыг харж наадам үзсэн.
- Улсын чанартай наадмууд ямар санагдав?
-Их сайхан зохион байгуулалттай болдог юм билээ. Олон морь уралдаад шахалдах нь л жаахан хэцүү байсан.
-Нийслэл ямар санагдав?
-Би өмнө нь хурдан унаач хүүхдийн улсын зөвлөгөөнд аймгаа төлөөлж оролцсон. Тэгэхдээ хоттой танилцаж, “Трансформатерс” гэдэг киног нүдний шилтэй үзсэн.
-Зөвлөгөөнөөр хүүхдүүд тулгамдсан асуудлаа ярьж чадсан уу?
-Чадсан. Хамгаалалтын хувцас өмсөж уралдая гэж ярьсан. Бас биенийгээ уралдааны замд дээрлэхээ больё гээд зөндөө зүйл ярьсаан.
-УИХ-ын гишүүд хурдан морь унаач хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл санаачлан хэлэлцүүлж байгаа. Үүнтэй холбогдуулан хэд хэдэн асуултанд хариулт авмаар байна. Шударгаар бас дэлгэрэнгүй хариулахыг хичээгээрэй.
-За.
-Сайн байна. Хуулийн дагуу унаач хүүхэд бай шагналынхаа 20 хувийг авах ёстой. Авч чаддаг уу?
-Авдаг. Бай шагналынхаа 20%-иас гадна сар бүр 200 мянган төгрөгийн цалин авдаг.
-Цалингаа юунд зарцуулдаг вэ?
-Аав, ээж ар гэрийнхэндээ зориулна. Бас дансандаа хийнэ. Өөртөө ч гэсэн хэрэгтэй зүйлээ авна.
-Морь унаад авсан хамгийн том шагнал юу байв?
- Булган аймагт болсон олимпийн аваргын мялгаалга наадамд Нарийн хээр морио түрүүлэхэд 800 мянган төгрөг аваад өөртөө дугуй бас гар утас авсан. Тэгээд үлдсэнийг нь гэрийнхэндээ өгсөн.
- Танай гэрт чамаас өөр морь унадаг хүүхэд бий юу?
- Байхгүй. Би айлын ганц банди. Доороо нэг дүүтэй, дүү маань эмэгтэй.
- Дүүгээ хурдан морь унуулъя гэж боддог уу?
- Унах байхаа. Одоо л морь унаж сурч байгаа.
-Морь унаад хичээлээ цалгардуулж тасалдаг юм биш биз?
- Гайгүй ээ. Уралдаантай үед ганц нэг удаа л тасалсан байх. Энэ хавар 9-р ангиа төгссөн.
-Ямар дүнтэй төгсөв?
- 80-аар В авсан.
- Өндрөөрөө хэдэд жагсаж байна?
- /инээгээд/ Хамгийн намхан нь. Манай гэрийнхэн ер нь л намхан хүмүүс. Би тэгээд дуурайсан юм шиг байгаа юм.
-Сагс волейбол гээд спортоор хичээллэдэг үү?
-Үгүй, харин хөл бөмбөг л хааяа тоглодог.
- Найз охинтой юу?
- Байхгүй ээ.
- Чамд өөрт чинь хурдан морь бий юу?
- Байхгүй, хүмүүс надад хурдан морь өгч байгаагүй ш дээ.
- Яваандаа ер нь хурдан морьтой болно гэж боддог уу?
- Болно доо.
- Намар 10-р ангидаа орно биз дээ? Ер нь ямар мэргэжилтэй болно гэж боддог вэ?
- 10-р ангидаа орно. Инженер талын мэргэжилтэй болно доо.
- Чи хэдэн кг жинтэй вэ?
- 27 кг байсан, энэ жил 28 кг л жинтэй.
- Барилддаг уу?
- Үгүй, жижиг биетэй болохоор дийлдэггүй юм.
- Өвөл морь унах хэцүү юу?
- Замаа сайхан засчихвал дажгүй шүү дээ.
- Олон жил морь унасан хүүхдүүд бөөр нь өвддөг болдог гэдэг. Чиний хувьд?
- Миний бөөр ерөөсөө өвддөггүй.
Ярилцсанд баярлалаа. Удахгүй болох улсын наадамд амжилттай наадаарай.
А.Мөнх
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна