"Дуулгатай морьтнууд" аюулгүй байдлыг дээдэлж байна

А.Тэлмэн
2013 оны 6-р сарын 24 -нд

Манай хойд хөршийн “Дуулгатай морьтнууд” нэртэй байгууллагаас аюулгүй морин спортыг сурталчлах, олон нийтэд таниулах аяныг эхлүүлээд байна. Энэхүү аянд аюулгүй морин спортыг дэмждэг гадаад ба дотоодын олон компаниуд нэгдэж дуулга, өвдөг ба тохойн хамгаалалт гэхчилэн өөрсдийн бүтээгдэхүүнээ танилцуулж, морины хорхойтнуудад хөнгөлөлттэй үнээр худалдаалж байгаа аж. Одоогоор 600 гаруй борлуулагч, үйлдвэрлэгч компаниуд оролцоод байгаагийн дотор  «Чарльз Оуэн», “Samshield”, “KEP Italia”, “Troxel”, “Uvex”, “Champion”, “Tipperary” гэх мэт алдартай компаниуд ч багтаж байна. Дуулга, унасан тохиолдолд чирэлгүйгээр хөлийг мулталдаг дөрөө, тохойвч гээд унаач хүүхэд төдийгүй насанд хүрэгчдийн аюулгүй байдлыг хангах зориулалттай асар олон бүтээгдэхүүн байдгийг эндээс харж болох ажээ. Манайд хэдхэн хоногийн дараанаас хурдан морины уралдааны "давалгаа" эхэлнэ. Тэгэхээр эндээс санаа авахад илүүдэхгүй л болов уу.

 А.Бадар

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна