Монгол адууны туурайны гахайн урт нь туурайныхаа 2/3-тай тэнцүү байдаг
А.Тэлмэн
Туурай нь хөлийн үзүүрийн 3 хэсэг яснаас тогтоно. Үүнд: туурайн яс, богино шивнүүр яс, өсгийн яснууд байна. Туурай нь эвэр хана, эвэр ул, гахай зэргээс бүрдэнэ. Эвэр хана нь туурайн урьд ба хажуу талыг бүрхэж ар талдаа дотогш хумигдан туурайн өсгийн хонхрыг буй болгоно. Эвэр улны шаантаг маягийн сэтэрхий рүү ороомог хананы хоорондуур орсон шаантаг хэлбэртэй бүтцийг гахай гэнэ. Эвэр хана нь гөлгөр, гялтгар байх ёстой ба түүний урьд тал нь хэвтээ шугамнаас урьд хөлд 50 хэм, хойт хөлд 60 хэм орчим хазайсан байдаг.
Адууны туурай хэвийн хэлбэртэй байхаас гадна янз бүрийн согог дутагдал тохиолдож байна. Үүнд:
• Налуу хэлбэрийн /далбан/ туурай. Энэ нь доод хэсгээрээ өргөсөж, сунан далбайж ажил эдэлгээний явцад сунаж хэлбэр, хэмжээ нь өөрчлөгддөгөөс гадна зөөлөн элс, намгархаг чийгтэй хөрстэй нутгийн адуу болон болхи бие цогцостой адуунд элбэг тохиолддог.
• Босоо, цомбон туурай. Хөнгөн хэвшлийн буюу хурдны адуунд тохиолдоно.
• Нарийн туурай. Энэ нь туурай хоёр талаасаа шахагдаж, нарийссан хэлбэртэй болдог.
• Туурайд шим тэжээлийн бодис дутагдсанаас голдуу цагираг үүсэх, туурайн эвэр зөөлрөх, өмрөх, хугарах, хуурайших, хэврэгших, өнгөө алдах гэмтэл согогууд тохиолдоно.
• Туурайн нилээд эмзэг хэсэг болох гахай гэмтэх, үрэвсэх зэргээс ажил эдэлгээний чадварыг бууруулдаг учир ул, гахайн орчмыг байнга шалгаж арчилж байх хэрэгтэй.
Адууны туурай дээрхи олон янзын хэлбэртэй байдаг ч түүний хэмжээ, харьцааг харьцуулан судалсан нь одоогоор хомс билээ.
Бидний хийсэн судалгаагаар Монгол адууны туурай нь байгаль цаг агаарын нөхцөл, бэлчээрийн байдал, хад асга, ус бэлчээр, хөрсний хатуу зөөлөн зэрэг олон зүйлээс шалтгаалан харилцан адилгүй хэлбэр дүрстэй байдаг нь тогтоогдсон. Үүнд:
• Баруун болон хангайн бүсийн нийт адууны 75-80 хувь нь бат бөх цомбон туурай, гүн гахайтай
• Төвийн бүсийн нийт адууны 60 орчим хувь нь далбагар хэлбэрийн туурай, гүн биш гахайтай
• Говийн болон гол мөрөнд ойролцоо байдаг нутгийн адуу нилээд сунасан далбагар туурайтай, гүн биш уртавтар гахайтай байв.
Монгол адууны туурайн гахайн урт нь туурайныхаа 2/3-той дүйхүйц урттай, гүн нь 0.8-1.5 см байна. Монгол адууны туурайг хулангийн туурайтай харьцуулахад: Монгол адууны болон хулангийн туурайг харьцуулсан зарим үзүүлэлт
1. Туурайн өндөр, см Монгол адуу, 4.5-5.0 Хулан 5.5
2. Туурайн гүн, см Монгол адуу, 0.9-1.5 Хулан 2.5
3. Туурайн урт, см Монгол адуу, 8.0-13 Хулан 9.5
4. Туурайн өргөн, см Монгол адуу, 7.5-14 Хулан 6.0
5. Гахайн урт, см Монгол адуу, 7.0-9.0 Хулан 6.5
6.Туурайн хэлбэр Монгол адуу цомбон, далбагар Хулан гонзгойдуу лавай
Адууны туурай нь тулгуур эрхтнийг газартай харьцахад гол үүрэг гүйцэтгэнэ. Манай орны нийт адуун сүргийн 60 шахам хувь нь оршдог баруун болон хангайн бүсийн адууны туурай тухайн нутгийн байгаль цаг уурын онцлог нөхцөл байдлаас шалтгаалан ихэвчлэн 5.5-6.0 см өндөр цомцгор, цомбон туурай, 7.0-9.0 см урт, 1.5-1.8 см гүн гахайтай, бат бөх туурайтай байхад төвийн бүс, говь, гол мөрөн, ус чийг ихтэй нутгийн адууны туурай далбагар 35 см-ээс дээш тойрогтой, хойд хөлийн туурайны тойрогын хэмжээ урд хөлийнхөөс 1.0-1.5 см-ээр бага байгаа нь ихэвчлэн байгалиас заяасан зохицолдлогоороо цастай бэлчээр ашиглах, өвс ургамлын үндэс ухах, ус шавар зэргийг урд хөлөөрөө цавчих үйлдэл хийдэгтэй холбоотой.
Харин Хулан бол монгол адуунаас 0.8-1.0 см илүү гүн гахайтай, лавай хэлбэрийн далбагар биш туурайтай, туурайны тойрог нь 10 см—ээр бага байгаа нь цас, шавар, устай бэлчээрт бага идээшилдэг, ихэвчлэн хуурайвтар соргог өвс ургамалтай, сэрмүүн тал хээр, говьд нутагладагтай холбоотой байж болох талтай.
Монгол адууны туурайны хэлбэр, хэмжээ байгаль цаг уурын нөхцөл, нас хүйс, газар зүйн байршил зэргээс шалтгаалан харилцан адилгүй байдаг. Монголчууд хурдан морь шинжихдээ туурайг гадна шинжийн нэг гол үзүүлэлт болгон авч үздэг.
Туурай цомбон, хэт гүн бус гахайтай байвал илүү сайн гэж үздэг. Учир нь туурайн тойрог далбан бус бага байх тусам газартай хөнгөн харьцаж, түлхэлтийн хүч бага зарцуулдаг талтай.
Бидний ажиглалт болон уяачид, морь шинжээчид манай орны нөхцөлд сарлаган туурайг хамгийн зохимжтой, сайн гэж үздэг. Сарлаган туурай нь бүдүүн богино, амсраараа хөмөргүү, ирмэг хурц, ялихгүй зууван агаад өсгийн зүгт сэтэрхий, гахай гүн, хатингар, ерөнхий хэлбэр нь далбигар биш том байна. Бас галуун сагагтай морь хурдан байдаг. Галуун сагаг хоёр янз. Давхихаараа босдог галуун сагагтай морины хурд буурдаггүй сайн.
Жишээ нь Улсын наадамд түрүүлж, айрагдаж байсан Төв аймгийн Баянжаргалан сумын Даваанэрэн начингийн хүрэн халзан азарганы хөл, туурай ийм болно. Давхихаараа улам налдаг галуун сагагтай бол хөлд ачаалал ирж, амархан цуцдаг тул муу. Учир нь ийм адуу тун амархан маахайлдаг. Хойт хөлийн хүч авч шидсэн их биеийнхээ хурд, даралтыг урд хөл нь тогтоож дийлэхгүй учраас маахайлна.
Ялангуяа уруу газар татвал их осолтой. Богино сагагтай морины хөл бат бөх чийрэг тул барагтай бол маахайлахгүй. Мөн туурайны ширхэг хөндлөн тэгшхэн байвал сайн байдаг.
Уяачид, морь сонирхогчид туурайг шинжихдээ заавал ойрын зайд давхил хийлгэж, туурайны хумслалт, тавилт, сагагны босолт, налуу зэргийг сайтар ажиглах хэрэгтэй.
Монгол адууны хурдлах чадварт бэрэвхийн /сагаг/ үе, хуруу /хагд/ ясны хэмжээ, байрлал чухал нөлөө үзүүлдэг. Монгол адууны бэрэвхийн /сагаг/ өндөр дунджаар 10.3-11.0 см байдаг бол сүүлийн 3 жил улс, бүсийн наадамд түрүүлж, айрагдсан морьдод хийсэн судалгаагаар бэрэвхийн /сагаг/ өндөр дунджаар 11.5-12 см байна.
ОХУ-д хийсэн судалгаагаар бэрэвхий /сагаг/ 15 см-ээс илүү бол хуруу ясны цуцаа ихтэй, өөрөөр хэлбэл биеийн жингийн ачааллыг даах чадвар муутай болж байна гэсэн үг. Харин 7-8 см-аас бага өндөр бэрэвхийтэй морь хааяа тохиолддог үүнийг согог гэж үздэг.
Бэрэвхий буюу хуруу яс эгц босоо биш, ялимгүй налуу байрлалтай байвал газарт тулах хүндийн жин ба давхилтын улмаас туурайд ирэх ачаалал, хүчийг зөөллөж сааруулдаг тул сайн талтай.
Хурдан адууны хөл, туурайд гэмтэл бэртэл, элдэв согог суулгахгүйн тулд давхил, дасгал, сунгаа, уралдаан зохион байгуулах газрыг урьдчилан сайн үзэж, засаж тэгшлэх, хальтиргаа гулгаагүй болгосны дараа уралдах хэрэгтэй. Нөгөө талаар морь эргэх, татах газарт огцом, ширүүн хүчтэй хөдөлгөөн, ачаалал их байдаг тул хонхор хотгор, дов сондуул, гуу жалга, хайрга чулуугүй, зөөлөн хөрстэй, тэгш тал газрыг сонгох нь зүйтэй.
Энэ бүгдийг үндэслэн дүгнэлт хийхэд:
1. Монгол адууны 60 шахам хувь нь байдаг Баруун болон Хангайн бүсийн адууны туурай тухайн нутгийн байгаль-цаг уурын нөхцлөөс шалтгаалан 5.5-6.0 см өндөр, цомцгор, цомбон туурайтай, 7.0-9.0 см урт, 1.5-1.8 см гүн гахайтай байхад Төвийн болон говийн бүсийн адууны туурай далбагар 35 см-ээс дээш тойрогтой, хойд хөлийн туурайны тойрогны хэмжээ урд хөлийнхөөс 1.0-1.5 см-ээр бага байна.
2. Хулангийн туурай монгол адууныхаас 0.8-1.0 см-р илүү гүн гахайтай, лавай хэлбэрийн туурайтай, тойрог нь 10 см-ээр бага байна.
3. Монгол адууны туурайны гахайн урт нь туурайныхаа 2/3-тай тэнцүү байна.
МУ-ын зөвлөх мал зүйч Д.Самданжамц
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

66.181.161.89
гахайг эмчилгээнд хэрэгэлж болх уу
Reply