Дорнодын уяачид Гиннесийн номонд орно

А.Тэлмэн
2013 оны 6-р сарын 20 -нд

Энэ жилийн ирэх наймдугаар сарын 10-ны өдөр Дэлхийн адууны баяр, Монгол улсад Адууны яам байгуулагдсаны 750 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон билээ. Энэ үеэр Гиннесийн номонд 3000 хурдан морины уралдаан, 10,000 морьтоны жагсаалыг бүртгүүлэхээр болсон юм. Тэгвэл энэ ажилд наран ургах нутаг Дорнодынхон аймгийн иргэд, уяачид, унаач хүүхдүүдээ өргөнөөр хамруулах ажлыг эхлүүлэн, Дорнод аймгаас дэлхийн адууны баярт оролцох ажлын удирдамжийг гаргажээ.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна