Төрийн их хүлгийн хөшөөний нээлт ирэх сард болно

А.Тэлмэн
2013 оны 6-р сарын 19 -нд

Монгол улсын Манлай уяач Д.Ганбаатар агсаны Дархан түмний их зээрд халзан нь төрийн их наадамд 3 түрүүлж, нэг айрагдсан. 1997, 1999, 2000 онуудад Улсын их баяр наадмын түрүү, 2000 оны бүсийн наадмын түрүү, 2001 оны наадмын айргийн гурав, “Их хурд 1”-д 14, “Их хурд 2”-т долоод хурдалсан амжилтаараа “Тод магнай 2012” ёслолын ажиллагаанаас “Төрийн их хүлэг”-ээр нэрлэгдсэн билээ. Моринд хорхойтой монголчуудын санал асуулгаар Төрийн их хүлгээр тодорсон зээрд халзны эх нь Даваанэрэн начингийн хүрэн халзан азарганы угшилтай, Төв аймгийн Сэргэлэн хулгар Нарангэрэлийн унаган адуу юм. Ийнхүү түүхэн  амжилтын эзэн болсон их зээрдийн хөшөөг Мандал сумын уяачдын холбоо, Д.Ганбаатар агсны гэр бүлийнхэн хамтран босгосон бөгөөд ирэх сард нээлтээ хийхээр төлөвлөжээ. Манай сайтын хамт олон Манлайн хүү залуу уяач Г.Ууганбаяртай ярилцсанаа дараагийн дугаарт хүргэх болно. ТИС-ийн улаан дипломтой залуу уяачийн яриа сонирхолтой байх болно.

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна