Хурдны тэнгэртэй Халзан нутаг
А.Тэлмэн
Аймгийн наадам. Эрт дээрээс Халзан сумынхан энэ л баярыг сэтгэл хөөрөн хүлээж, хурдан хүлгүүдээ уян сойж, түрүү магнай айргийн тавд хурдлан давхиж наадамчин олны самсайг шахируулан нулимсыг мэлтэгнүүлсэн дээ. Тиймээ Халзангийн хурдан хүлгүүд аатай хурдан, уяачид нь одтой хийморилог.
Хүүхэд ахуй цагтаа би нагац өвөг эцгийнхээ беөрөнд наалдаж Халзангийнхны дунд морь уялцаж Шар худаг, Эвдэрхий, Хар худагт хийморь дарцаглан зун зуныг үдэж билээ. Тэгээд ч багын явдал үл мартагдан сэтгэлд нэхэн шаглагдана. Олон сайхан өвгөцүүл морь ярихаараа ам нь халж, духны хөлс бурзайн бие ць тавирдаг байлаа.
Майга Самбуу, амбаа Шар, дуужаа Дорж гуайн хууч цагийн уртад хуучирсангүй. Эдгээр өвгөчүүл хурдан адуутай сайн уяачид байсан юм. Дуужаа Дорж гуайн Далиу ногоон, Туулай ногоон гэдэг зартай хурдан хүлгүүд байсан юм гэнэ билээ. Өвөг эцэг маань идэр залуугаасаа өтөл өвген болтлоо морь уясан, чамгүй хурдлуулж байсан хүн гэдэг. Миний мэдэхийн хүрэн, хээр хоёр морь уядаг агаад тэр жаахан хүрэн морь аймагт нэг түрүүлж, хоёр айрагдаж билээ. Жаахан балгаж халсан өвөө маань “идэр залуугаас насан өтөл болтол адууны тэнгэр ивээж хийморь лундаа минь гундсангүй. Халзан сумын 7-р багийн ард Үржингийн Чойжинзавын адуун сүргийн манлай..." гэж хөөрөн хөгжих нь өнөө ч нүднээ тодхон. Тэнгэрлиг залуус тэнгэрлиг эзэнтэй байдаг юм шиг. Халзангийн гал Моонон гэгч ёстой аатай аралтай уяач байв. Энэ хүн олон сайхан хүлгүүдээ аймгийн наадмын асрын өмнө цоллуулсан бизээ. Улсын Алдарт уяач Монхцой гуай энэ л сумынх, энэ л ус нутгийн хурдан хүлгүүдээрээ түмний танил болсон доо. Гунгаа Лхамсүрэн, жаахан Лхамсүрэн гэж хоёр сайн уяач довонд олон удаа айрагдсан даа. Тэр ч бүү хэл нэг жил жаахан Лхамсүрэн гуайн нэг үрээ түрүүлж, нөгөө нь аман хүзүүдэж байсан билээ. Мөн Халзангийн дэлтэй хурдан хээр морьтой Цэндсүрэн гэгч уяач сайн уралдаж байв.
Ах дүү хоёр Жамъянцэрэн, Лувсанцэрэн гуай нар ч сайн адуутай, сайн уяачаа гайхуулж байсан. Жаахан Товуусүрэн гуай гэж морийг уяж хурдлуулж чаддаг хүн байв. Самбуу гуайн Халзанбух, Шархудгийн Халзанбух гэдэг ах нар хийморьтой уяач нар байлаа даа. Халзангийн Ноо, адууны Чоён гуай гэж аймгийн наадамд адууны тэнгэртэйгээ ихэд харуулаа бизээ. Аймагт ч гадны суманд ч Ванчинтовуу гэдэг өндөр бор хүн сойсон хүлгээ хурдлуулж, Халзангийн нэрийг мөн ч удаа гаргасан даа.
Хар худгаар нутагтай Моондой Балдан-Осор гэгч өвөөгийн минь хуурай дүү монхор хар хүн аймгийн наадмын олон түрүү. айргийг авч билээ. Цадиггүй хурдан саарал азарга байсан. Үнэхээр адууны хөлтэй уяач байлаа. Байнд ирсэн даага нь хойтон жил уяхад түрүүлж л байлаа. Өнеө энэ буурал амьд асан бол аймгийн Алдарт уяачийг өлхөн хүртээд, улсынхыг ч хүртэхэд хэн ч гайхахгүй билээ.
Дааган Шар гэж даага уядагаараа нэршсэн, моринд хорхойтой Очирваань. маажаа Ням-Осор ах нар минь аймгийн наадамд олон жил уралдаж баярласан даа. Мажигсүрэн гуай гэж залуугаасаа буурал болтлоо уралдаж байгаа адууны сүлдтэй уяач шүү. Тэгээд ч өнөөдөр улсын Алдарт уяач цолыг хүргэж Халзангийнхны алдрыг Монгол даяар цоллов. Ахын шийрийг хатаах Мажигсүрэн гуайн дүү Цэвэгсүрэн гэж уяач тодорсоор. Арын нуураар нутагтай онгорхой Цэрэнтогтох
гуай гэж Сүхбаатарынхны зүрхэнд шар ус хуруулсан одтой уяач бас л Халзангийнх. Нэгэн үе Халзангнйн уяачдын залгаа, хурдан адуу ч муудлаа гэж яриа гараад байсан удаатай.
Гэвч еөрийн өрөөлийн довны наадам уяачдын залгаа, хүлгийн шандас муудаагүй, цуцаагүйг гэрчлэх ажээ. Говиор нутагтай морь их уядаг Шар гуайн хүү Ц.Онгуу сум аймгаасаа хальсан улсын Алдарт уяач төрөөд байгаа юм. Данжаад морь шигээ Онгуу гуай Галшарын их уралдаанд Данжаад уяач гэдгээ харуулаад авсан нь олон. Цаашид газар газрын өндөр дэнжид улсын Алдарт уяачаа батлах адууны ам лундаа бий.
Уяачдын амыг чагнажээ байхад "Халзангийнхан хатуу чанга уяачид. Өөрөөр хэлбэл элдүүр нь ханасан сур шиг уяж сойдог. Ер нь л торгон ир нь дээр нь тавьж хурдлуулна шүү” гэх нь цаанаа л нэг сүлд хийморилог сэтгэл дэвэргэх ажгуу.
С.Жамъянжав
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна