Эмэгтэй харваачид Геннисийн номонд бүртгүүлнэ

А.Тэлмэн
2013 оны 5-р сарын 31 -нд

“1000 монгол эмэгтэй харваач - Геннисийн номонд” уриатай үндэсний сурын эмэгтэй багийн аварга шалгаруулах  тэмцээн зургаадугаар сарын 1-2-ны өдрүүдэд сурын талбайд болох гэж байна. Энэхүү тэмцээн нь Монголын үндэсний сурын харвааг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох хэлбэрээр харваачдын ур чадварыг дээшлүүлэх, залуу үеийг хамруулан оролцуулах, тэдэнд өвлүүлэх, эртний өвт их соёлоо нийтэд сурталчлан таниулахад зорилготой ажээ. Мөн олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хүндэт мэргэн Жамбаагийн нэрэмжит хүүхдийн баярын харваа болох бөгөөд бяцхан харваачид цэц мэргээ сорьцгоох юм. Ямартаа 6002 бөх барилдаж гиннесийн номонд бичүүлээд байсан бол энэ намар Адууны яам байгуулагдсаны 750 жилийн ой тохиож байгаа. Энэ үеэр 3000 морь уралдуулж гиннесийн номонд бүртгүүлэх бол 10000 морины парадыг зохион байгуулахаар “мориныхон” төлөвлөөд байгаа билээ. Тэгвэл эрийн гурван наадмын нэг болсон сурынхан 1000 эмэгтэй харваачдаараа алдарт номонд нэрээ мөнхлөхөөр шийдсэн бололтой. 

А.Мөнх 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна