Сүхбаатарчууд Аварга хүлгээ тодруулна

А.Тэлмэн
2013 оны 5-р сарын 31 -нд

ММСУХ-ны ууган салбаруудын нэг Сүхбаатар аймгийн “Жавхлант шарга” Морин спорт уяачдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион явуулдаг аймгийн “Аварга хүлэг” шалгаруулах доод гурван насны морьдын уралдаан зургаадугаар сарын 2-нд болох гэж байна. Могой жил гарсаар шинийн 7-нд болсон дээд гурван насны уралдаанд газар газрын хурдан хүлгүүд шандас сорьсоноос их насанд 190, азарга 150, соёолон 170 гаруй мордсон нь уралдааны чанар чансааг төвөггүй илтгэх бизээ. Ер нь "Жавхлант шарга" морин спорт уяачдын хол¬бооноос жил бүр зохион бай¬гуулдаг энэхүү уралдааныг газрын холоос үл хамааран Монгол орны дөрвөн зүг найман зовхисоос морины хорхойтнууд чих тавин, анхаарал хандуулдаг. Учир нь энд эхний аравт хурдалсан морьд улс бүсийн наадамд цулбуур өргүүлж, айраг түрүүнд хурдалдаг жишиг тогтоод байгаа юм. Тиймдээ ч уралдааны дараа морины наймаа хийхийг хүссэн олон замдаа гарах нь олонтаа. Хурдны өлгий нутгийн хувьд жилдээ ганцхан болдог “морины олимп”-оор энэ удаад бага насны Аварга хүлгийг тодруулах нь ээ. Энд нэмж дуулгахад мөн энэ өдөр “Ирээдүйн түмэн хурд 2013” өндөр бооцоот дааганы уралдаан Хүй долоон худагт болно.

А.Мөнх 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна