МУ-ын начин А.Хатансайхан: Би барилдаан бүр дээрээ давуулж гуядах гээд байдаг юм
А.Тэлмэн
-Таныг нэг жилийн цагаан сарын барилдаанд тав давахдаа бүгдэд нь давуулж гуядах мэхээр учраа бөхөө өвдөг шороодуулсан гэдэг?
-1999 оны цагаан сараар тав, давж наймд үлдэхдээ таван удаа давуулж гуядсан юм. Нэгийн даваанд аймгийн арслан Жамсран, хоёрт Адьяахүү начин, гуравт Батхуяг начин, дөрөвт том П.Сүхбатыг, тавын даваанд Эрдэнэбат заан нарыг бүгдийг нь давуулж гуядсан юм. Ер нь барилдаан бүр дээрээ давуулж гуядах гээд байдаг юм. Гэхдээ хаяхаасаа унах гээд байдаг нь илүүтэй. Миний азаар тэр өдөр бүгдэд нь л авсан юмдаг. Түүнээс биш давуулж гуядахаар өмнөөс хорьчихдог хүмүүс ч байдаг л даа.
-Улсын цолонд бас энэ мэхээрээ хүрсэн үү. Давуулж гуядах таны дархан мэх мөн үү?
-Улсын цолонд хүрэхдээ давуулж гуядах мэхийг тийм ч дархан сурчихаагүй байсан учраас хутгадаг, морддог, сэрвүүгээс хонгодож суйлдаг байсан. Тэр үед гайгүй хурдтай, мэхний янз бүрийн хувилбартай байлаа л даа. Жин багатай байхдаа суйлж хонгоддог байснаа жаахан жин нэмээд ирэнгүүт суйлах хонгодох хоёроо хийхээ байчихлаа. Цол авснаас хойш миний гуядахдаа арай гайгүй болсон. Энэ мэхээр ганц хоёр хүн хаячихаар дархан мэх шиг болчихоод байгаа юм. Тэрнээс биш худлаа л даа. /инээв/
-Энэ мэхийг Мөнгөн арслан их хийдэг байсан. Харин та хэнээс өвлөж авсан бэ?
-Давуулж гуядахтай адилхан мэхийг самбо жудогоор хичээллэж байхдаа хийхэд нэг сайн болдоггүй, үндэсний бөхөд хийхэд тохиромжтой юм шиг санагдаад хийх болсон юм л даа. Биений онцлогоор самбо жудод давуулаад шидээ маягаар хийж оноо авдаг байлаа. Тэрийгээ л үндэсний хэлбэрт нь оруулаад давуулж гуядах мэх болгосон. Тэр үед Хоршооллын зааланд Мөнгөн гуайн бэлтгэл дээр нь очоод, “давуулж гуядах гэсэн чинь болохгүй өөрөө уначих гээд байна, яахав ийхэв” гээд асууна. Эрдэнэ-Очир гуайг ч хөлийн цэц хийж байхад нь зөвлөгөө авдаг байсан болохоор сүүлд нь барилдаан үзчихээд тэгж ширвэсэнгүй, тохой дарсангүй гээд зэмлэдэг байсан. Өөрөө ч барилдааныхаа явцад тэр мэхээ баяжуулах гэж, янз бүрийн хувилбараар хийх гэж оролддог юм л даа.
-Давуулж гуядах мэхийг Эрдэнэ-Очир арслан, Г.Өсөхбаяр аварга гээд голдуу чац томтой бөхчүүл хийдэг шүү дээ. Харин та тэднээс нэлээд намхан?
-Тийм шүү. Одоо Г.Өсөхбаяр аварга, Одгэрэл заан, Мөнхжаргал начин нар сайхан хийж байна. Дээхэн үед Мөнгөн арслан дархан гуяддаг, Цэрэнтогтох аварга давуулаад гуядах гэснээ зөрүүлээд сөрөөд хутгадаг барилдаан гаргадаг байлаа. Эндээс хараад байхад давуулж гуядах мэхийг жин ихтэй, өндөр нуруутай хүмүүс хийгээд байх шиг байдаг. Эрдэнэ-Очир гуай, Мөнгөн арслан, Өсөхбаяр аварга, Оргилболд начин гээд дандаа том хүмүүс. Яагаад ч юм би жоохон хэрнээ хийгээд л байна. /инээв/ Самбо жудод иймэрхүү мэх хийдэг байснаа үндэсний бөхөд тохируулаад хийчихсэн байх. Одгэрэл заан баруун, би зүүн гуяддаг. Би баруун барилдах гээд нэг л болдоггүй юм.
-Шуудангаас хийгддэг мэх учраас сүүлийн үеийн барилдааны дүрмэнд тохиромжтой юмаа даа?
-Харин тийм. Сүүлийн үед цаг хэнэх үүднээс барилдааныг шуудагны барьцан дээрээс барилдуулдаг болсон шүү дээ.тиймээс энэ мэх одооны барилдааны дүрмэнд ч их тохироод байгаа юм л даа. Тэгээд ч давуулж гуядах мэхийг өмнөөс нь хорих тусмаа амархан унадаг. Сүүлийн үед залуучууд заалны барилдаанд мэр сэр хийх гээд байдаг болчихсон байна лээ.
Д.Энхтуяа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна