Аймгийн Алдарт уяач Б.Ганзориг: Эр хүнд “уяаны багш” хэмээн дээдэлдэг морь байдаг юм


-“Их мандал-2012” говийн бүсийн уралдаан дэлгэр сайхан боллоо. Уяа эвлэг, морьд хурдан сайхан наадав уу?
-Эвлэг сайхан байна аа. Манай аймагт хур бороо элбэгтэй, дэлгэр сайхан зун болсон. Би 2009 онд Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумаас аймгийнхаа наадмыг зорьж, 350 гаруй км-ийн холоос арав гаруй адуутай ирж уралдаж байлаа. Тэр үед хур бороо, ногоо муутай бараг л хамар хатгах өвсгүй шахам байсан. Морьдоо дэрсний суль хэд хазуулаад тэжээлээрээ л тэгс ингэсхийгээд уралдсан. Ер нь сайн байгаа адуунд ойр зуурын хоолны алдаа нэг их мэдэгддэггүй юм билээ. Тэгээд ирж байсныг бодоход өөр байлаа. Хэдэн морьдоо улсын наадмын тоосонд хутгаад Төв аймаг, Налайхад тавиад давхар уяагаар нутгийнхаа даншигт ирж сайхан наадлаа. Дөрвөн насны таван адуутай ирж, хоёр даага маань долоо, наймаар, бусад нь хорь гараад ирлээ, сайхан байна. Айраг түрүү аваагүй ч халхын хурд цугласан энэ том наадамд ийм амжилт гаргасандаа сэтгэл өндөр байна. Наадмын чансаа өндөрсөхөөр уяачийн эрдэм чадал, морины яс чанар жинхэнэ утгаараа харагдах юм.
- Хусуур сойз бүслэн, уяа сойлго тааруулах болсон нь хэзээнээс бэ?
-Багаасаа адуу малтай ноцолдон, 1993 оноос хойш адууны дэргэдээс холдсонгүй өдий хүрлээ. Анх цэрэгт явахаасаа өмнө 97, 98 оны үед Адаацаг сумын аймгийн Алдарт уяач Д.Хуягбаатар ахыгаа дагаж морь уядаг байлаа. Бас Эрдэнэдалайн Цагаан-Овоогийн аймгийн Алдарт уяач Хорвоо ахтайгаа нэг жил морь уясан. Ингэж гурван жил хэртэй аавынхаа найз нарыг дагаж морь уяад цэрэгт явсан. 1999 оны намар цэргээс халагдаж ирээд л хойтон зунаас нь бие даан морьдоо уясан даа.
- Бие дааж морь уяад анхны айраг түрүүгээ хэзээ хүртэж байв?
- Тэр жилээ Дундговь аймагтаа хээр соёолонгоо холхон түрүүлгэчихээд эр хүний баяр бахдалыг жинхэнэ утгаар нь мэдэрч байсан. Овоо биш, сумын наадам ч биш бүхэл бүтэн аймгийн наадамд соёолон түрүүлгэснийг хэлэх үү, цэргээс ирээд удаагүйг хэлэх үү их ч урам орсон. Миний хээр үрээний ард Манлай уяач Эрдэнэчулууны даншиг хээр гэж даагандаа Зава Дамдины 130 жилийн ой, говийн бүсийн даншигт түрүүлж, шүдлэн үрээ аймагтаа дахин түрүүлсэн хурдан хүлэг орж байсан юм.
- Моринд “оруулсан” хээр мориныхоо угшил гарал, амжилтаас нь дурдвал?
- Дундговийн Эрдэнэдалайн Цагаан-Овооны Нүрдэв гэж сайхан буурал байсан юм. Тэр өвгөний хонгор азарганых нь төл хээр байдасыг аав маань тугалтай үнээн дээр юу ч билээ өгч тухайн үедээ л өндөр үнээр авч байсан юм. Ингээд хээр байдсаа Адаацаг сумын аймгийн Алдарт уяач Ш.Соронзонгийн унаган хар азарганд хураалгаад хээр морь маань гарсан юм. Даагандаа хавчиг цээжтэй, бөөрөнхий хавиргатай жижигхэн даага байсан. Тэгээд уях гэтэл аав дургүйцээд “Наад муу чинь явахгүй ээ, шувхайсан юм чинь ганц таран дээр л цээжээ авна” гээд байдаг. Харин би өөрөөр төсөөлж байсан болохоор өөрийнхөөрөө л зүтгээд байлаа. Ингээд эхний сунгаан дээрээ л хол түрүүлж, хурд нь танигдсан юм. Даагандаа Луус сумын түмэн адууны баярт зургаад хурдалсан. Уг нь гуравт ирээд ,туган дээр зогтусаад арынхаа гурван дааганд дайруулчихсан юм. Хойтон жил нь шүдлэн үрээ Эрдэнэдалай сумын 32 түмэн малын баярт айрагдаж, 2000 онд аймгийн наадамд соёолондоо түрүүлсэн. Бэсрэг наадмуудад хорь гаруй орсон. Ер нь эр хүнд уяаны багш хэмээн дээдэлдэг морь байдаг юм гэсэн. Тэр нь уяагаа даадаг, уяаны эх ч гэж хүмүүс ярьдаг. Энэ утгаараа миний хээр морь, миний багш байгаа юм. Буруу зөрүү алдаж онож, бишгүйдээ л сайн муу тавьж байсан. Айраг түрүү хүртсэн үед хүн чинь баярлаад л өнгөрнө, хойгуур орчихвол алдаа оноогоо олох гээд л хичээнэ. Хээр морь маань 1996 оны унага, одоо 17 настай морь бий.
- Залуу хүн алдаж онохыг алийг тэр гэхэв. Сургамж аваад буцаж байсан наадам бий юу?
- Байлгүй яахав. Арваад жилийн өмнө дөө, залуу ч байж. 2003 онд морьд маань их хурдан байлаа. Аймгийнхаа дэвжээн дээр орчих болов уу гэж их найдаж байсан ч азарга ес, их морь нэг нь долоо, нөгөө нь арван таваар давхичихлаа. Дараа нь хоёр соёолон мордуулсан чинь сэтгэл тогтдоггүй, хоёулаа хурдан байсан ч нэг л болж өгөмгүй санагдаад байдаг. Тэгж байтал соёолон ч эргэлээ. Уралдааны замын дундаас хойш “хээр буурал морь ороод ирлээ. Хүүхдийнх нь номер харагддагүй” гээд л зарлагдаад ирсэн. Манай буурал морь л доо. Нөгөөх нь Дорноговийн Айраг сумын улсын Алдарт уяач Магсарын Ухна гуайгаас авсан хул соёолон, их ч хурдан байсан. Дотроо бол буурлаасаа түрүүлж хул нь эхний таван адуунд орж ирнэ гэж бодож байсан юм. Тэгээд барианы газар морьтой оччихсон узель чагнаад байтал хул нь ерөөсөө зарлагддаггүй. Хажуу дахь хүндээ санаандгүй “Миний хул морь буурал мориноос түрүүлж орж ирэх ёстой доо. Хүүхдээ унагачихаагүй байгаа” гээд хэлчихдэг юм. Гэтэл нээрээ л хүүхдээ унагасан байсан. Тэгээд л буурал морь аман хүзүүгээр орж ирээд яг цагаан шугамны цаана сажилсаар арав гараад орчихсон. Ороод ирэнгүүт нь ухасхийгээд л бариад авлаа, өөрийн эрхгүй нүдэнд нулимс дүүрээд “Яагаад багтдаггүй юм, яасан юм бол оо” гэж бодож байтал манай Луусын Баатарсүрэн ах “За миний хүү баяр хүргэе, хэд вэ” гэнэ. Тэгсэн багтана гэдэгт нь итгэлтэй байсан болохоор тэр үү дуугарч ч чадаагүй. Нүдэнд нулимс дүүрч ирээд л гайгүй уужирсан. Сүүлд нь тэр хүн “Ганзориг дуулаагүй юу эсвэл их зан гаргасан уу баяр хүргэе гэсэн эргэж ч харсангүй” гэсэн байсан. Хэрвээ тэр наадамд морь багтсан бол эвдэрч магадгүй байж гэж одоо бодогддог юм. Хоёрын хооронд хор шар уяач хүнд байж болохгүй юм гэдгийг тэгэхэд л ойлгосон доо. Ер нь эр хүнийг аавын хатуу үг, морины урагш хойш давхих давхил л мундаг хүмүүжүүлдэг юм билээ.
- Тэгэлгүй яахав. Ааваасаа хатуу үг хэр олон сонсож байв?
- Сонсолгүй яахав, зөндөө сонсоно. Одоо ч сонсож л явна. Ааваасаа гадна нутгийн ах нараас ч хатуу зөөлөн үг бишгүйдээ л нэг сонссон. Манлай уяач Эрдэнэчулуун ахын үг хатуу ч эргээд бодоход үнэн байдаг юм. Өөрөө ч энийгээ мэддэг. Одоо ч нутаг холдоод уулзаж чадахгүй юм. Уг нь бид чинь яг нэг хонхрын улсууд. Үе үе өнөө үнэтэй үгийг нь сонсмоор л бодогдох юм. Нутаг ойр байхад Чулуу ахаа дүүгийнхээ уяан дээр очооч гэхэд “Очилтгүй ах нь адууг нь харчихлаа, тийм байна ийм байна” гэхэд л таарна шүү дээ. Энэ мэт ааваасаа, нутгийн сайхан уяачдаасаа дандаа л суралцаж явна. Мөн сүүлийн үед улс бүсийн наадмын дэвжээнд морьд айрагдаж түрүүлгээд байгаа халхын сайхан уяачидтай санаа бодлоо хуваалцаж суухыг их боддог. Тэдгээр хүмүүсээс мэдэхгүй, чадахгүй юмаа асууж өөрийгөө хаахна явааг мэдэж, алдаа оноогоо олох гээд л хичээж явна даа.
- Таныг удам дагасан уяач гэдгийг мэднэ. Аавын арга барил аргагүй нөлөөлдөг байлгүй?
- Хүнийг цаг хугацаа харуулна гэдэг шиг аав маань үглэж яншаад байхгүй, мундаг төлөв даруу хүн. Мэдээж уяач болох эрдэм ухаан ааваас минь эхтэй. Аав байхгүй бол адуу хаана байхав, амьдралд хэн сургахав. Миний аав ухааны их өвтэй, өнөө үггүй зэмлэсэн харцнаасаа гэдэг шиг хүн дээ. Аавынхаа бэлдэж өгсөн сайхан хурдан адуугаар уйгагүй хөдөлмөрлөсөн гэж өөрийгөө боддог. Эр хүн 30 гарч байж аливаа юмыг ойлгодог бололтой. Аймгийнхаа наадамд 2008 онд нэг түрүү, гурван айраг, түүний дараа жил нь нэг түрүү, таван айраг аваад их баярлаж байсан. Тэр мөчид “Аавын минь бэлдэж өгсөн юм” гэж эрхгүй бодогддог юм билээ. Тэрнээс биш өөрөө цэргээс ирээд хурдан хурц адуу бэлдэе гэсэн бол цаг хугацаа их орно.
- Аавынхаа бэлдэж өгсөн тэр сайхан адуунд цус хэр их сэлбэж байна?
- Аавынхаа өвлүүлж өгсөн адууны цусыг өөрийнхөө хэр хэмжээгээр цус сэлбэж л байна. Наадам томроод ирэхэд сайн адуу аргагүй л нүдэнд тусаад байх юм. Унаган адууны чансаа юу билээ, яахаараа хаа газар халхын наадамд Сүхбаатар, Хэнтийн адуу ноёлоод байдаг юм. Учир нь юундаа байдгийн гээд л тэр чиглэлээс цус их сэлбэж байна. Цус сэлбэсний үрийг би өөрөө үзэх нь гол биш бидний хойч үе дээр цус нь сайжирна. Ноднингоос төрийн наадамдаа очиж тоосоо өргөлөө. Аймгаасаа цол авчихсан гээд зогсолгүй цаашаа улс бүсийн өндөр довонд гарч уралдах сайхан юм. Аавын бийд хүнтэй танилц агтны бийд газар үз гэдэг шиг алтан тууртын буянаар сайхан л наадаж байна.
- Тэгвэл унаган адуугаар л голцуу наадаж байгаа юм байна?
- Би аймгийн Алдарт уяач цолыг унаган адууныхаа зургаан түрүү, есөн айргийн амжилтаар хүртсэн. 1996 оны улсын наадамд Дундговийн Дэлгэрцогтын аймгийн Алдарт Эрдэнэбаярын хул соёолон гуравт орж байсан юм. Тэр хул азарганы төл хул азаргыг манайх 2000 онд сая төгрөгөөр авсны төл болгон нь давхисан.
Би ер нь эрх талдаа хүүхэд байсан. 1999 онд цэргээс халагдаад очиход аав маань цоо шинэ “ИЖ паленит 5” мотоцикль бэлдчихсэн байсан. Тэр жил манай нутагт айхтар зуд болж, манайх Дорноговийн Айраг сум орж өвөлжсөн. Хавар цаг дэлгэрч нутаг буцахын үед нөгөө шинэ мотоциклоо Дорноговийн Дэлгэрэх рүү арван адуунаас өгчихсөн. Цэргээс ирсэн залуу шинэ тэрэг эдлэхээс илүү арван морь авсныг бодоход аргагүй л адуунд дуртай байсан байгаа юм. Тэр арван адуунд гурав дөрвөн гүү ирсэнээс Дэлгэрэхийн унаган цагаан гүү олон хурд гаргаж өгсөн. Тэр цагаан гүү, дээр ярьсан хул азарга хоёрын дундаас хэдэн зэгэл, загал, хонгор адуунууд гарсны эр бүгд нь давхисан. Хул азарга маань өөрөө ч хурдан амьтан байсан юм. Битүү азарга аваад сумын наадамд дөрөв аман хүзүүдүүлэн өвлийн наадам хоёр айрагдуулсан. 2005 онд Эрдэнэдалай сумын наадамд хул азаргаа түрүүлгэчихээд унаган эзэн рүү нь “Ээгий ахаа хул азарга чинь Эрдэндалайд түрүүллээ” гээд ярьсан чинь “Ах нь чадаагүй юм, миний дүү одоо л уяж сурах нь дээ” гэж байсан.
- Аав тань таныг адуу авахад их дэмждэг бололтой?
- Аав минь “Миний хүү авах юмаа ав, зарах юмаа зар, хүний хүү хоёр морьтой явбал хүүгээ гурван морьтой явуулна” гэдэг юм. Хүний аав ээж гэдэг юугаар ч орлуулшгүй амьд эрдэнэ байдаг. “Ээжийг байхад солиод өмсөх дээлтэй, аавыг байхад сэлгээд унах морьтой” явна гэдэг шиг аав ээжийнхээ буянаар өдий зэрэгтэй явна. Аав, ээж хоёр маань одоо 50 гарсан улсууд бий.
-Цэргээс ирснээсээ хойш нутагтаа бараг өвөлжсөнгүй гэж дээр ярилаа. Нүүдэл хийгээд отроор яваад байх хэцүү юу?
-Хэцүү байлаа гээд яахав, хэдэн малынхаа төлөө явахгүй бол миний өмнөөс хэн явах билээ дээ.
Сүүлийн хэдэн жил манай аймагт хур багатай гандуу зун болсон. Тийм болохоор оторт явахаас өөр аргагүй. Отор хийгээд хүний нутагт явахад залуу хүн алдаж онох зүйл гарах л юм. Бусадтай муудах, эсрэгээрээ хүндлүүлэх ч үе байсан. Тэр бүгдийг зохицуулаад төвийг бариад, жаахан юман дээр хөөрч сагсуураад эсвэл урвайж унжаад байх нь хэрэггүй гэдгийг ойлгохтойгоо болж. Өнгөрсөн зун харин нутаг оронд маань ойрын арван хэдэн жилдээ ороогүй хур бороо орж, хүн малын зоо тэнийсэн дэлгэр сайхан зун болсон. Тэгэхээр болж өгвөл нутагтаа ирэх юмсан гэж бодогдож л сууна.
А.Энхжил


















0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
Сэтгэгдэл бичигдээгүй байна