Уулархаг нутгийн адуу иомуд

А.Тэлмэн
2013 оны 5-р сарын 24 -нд

Энэ нь нэлээд ясархаг бие хаатай туркмен адуу байх бөгөөд араб адуутай илүү төсөөтэй болно. Энэ үүлдэр Туркмен болон  Иранд ихэд өргөн дэлгэрсэн юм. Эдгээр улсад адууг бэлчээрээр сүрэглэн маллаж үржүүлж иржээ. Иомуд үүлдрийн дотор ахал-текин адуутай ойролцоо хэв байдал бүхий адуу ба английн уналгын адууны нэгдүгээр үеийн эрлийзтэй ойролцоо хэв байдал бүхий адуу бас тохиолдоно. Иомуд адуу өндрөөрөө ахал-текин адууг гүйцэхгүй боловч цээжний бүслүүрийн хэм-жээгээр тэдгээрээс давуу байдаг. Иомуд үүлдрийн гүүний биеийн  хэмжээ гэхэд мундааны өндөр 150,2 см, цээжний буслүүр 168,8, биеийн ташуу урт 151,7, шилбэний буслүүр 18,7 см байна.
Энэ адуу нь уулархаг нутгийн замаар явахад сайн илүү зохицсон байдаг ажээ.  

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна