Аймгийн Алдарт уяач Д.Баяраа: Сумандаа гурван жил дараалан даага түрүүлгэж байсан “дааган” Дугаржав бол миний аав байгаа юм


-Удам дамжсан уяач гэж танай нутгийнхнаас сонссон. Хурдан хүлгийн хусуурыг нь өвлөж авсан аавынхаа талаар ярихгүй юу?
-Би багадаа эцэг, эхийн гараас гарсан цагаасаа эхлээд даага, үрээ унаж өссөн. Аав минь адуу мал уядаг, хурдтай байсан болохоор шилбүүр унахаасаа илүү аавыгаа дагаж морь унаж, адуунд явдаг байлаа. Сумандаа гурван жил дараалан даага түрүүлгэж байсан дааган Дугаржав гэгч миний аав. Одоо санахад 1981-1983 оны үед юмуу даа. 1984 онд Асгатад бас нэг азарга аман хүзүүдүүлсэн гэдэг. Тухайн үедээ сумандаа хоёр түрүү, гурван айраг авч байсан боловч харамсалтай нь тэр үед цол зэрэг өгдөггүй байлаа. Миний хурдны морь унадаг байсан тэр үед аавын уясан нь хурдалж байсан. Миний хувьд 1990 оноос морь уяж эхэлсэн. Бид эцэг эхээс тавуулаа, бүгд морь уяна. Үүнээс миний дээд талын ах Сүрэнжав, бид хоёр аймгийн Алдарт, дүү маань сумын Алдарт уяач болж, аавынхаа үйлсийг үргэлжлүүлж байна.
- Дугаржав гуайн адууны гол суурь нь хаанахын ямар адуунууд байв. Айрагдаж, түрүүлсэн морьд нь ямар угшилтай байсан бэ?
-Манай аавын өөрийнх нь үндсэн адууны угшил байсан байхаа, жижиг зээрд гэж их сайхан хурдтай адуу байсан. Ээжийн аав, миний нагац өвөө болох Намбар гэдэг өвгөн голдуу хээр, хүрэн зүсмийн адуутай, их хурдтай байсан гэлцдэг. Тэр хүний адууны цус ч орсон байх гэж би боддог юм.
-Өөрийн чинь хувьд аймаг, бүсийн уралдаанд ямар амжилт үзүүлж байв?
-2006 онд аймагт хүрэн даага тавлуулаад, дараа жил 2007 онд шүдлэн насанд нь аймгийн 65 жилийн ойд мөн таваар оруулж байсан. 2010 онд аймгийн наадамд хар үрээ маань гуравт орж байв. Халиун азарга маань "Жавхлант шаргын хурд"-д 2010 онд таваар орж, мөн тэр жилийнхээ 2-р сарын 27-нд болсон МАН-ын наадамд гуравласан. 2008 онд Уулбаян суманд миний хүрэн хязаалан түрүүлж, 2009 онд соёолондоо гурваар орсон юм.
-Сумын баяр наадмын айраг, түрүүний тоо хэд вэ?
-Багцаалбал арваад юм байгаа байхаа.
-Хэдэн оны аймгийн Алдарт вэ?
-2009 онд аймгийн Алдарт цол авсан. Тухайн үед аймгийн дөрвөн айраг, сумын түрүү нийлсэн 14 айргаар аймгийн алдарт цолны болзлыг хангаж авч байлаа.
-Сүхбаатар аймагт хэд хэдэн удаагийн бүсийн уралдаан зохион байгуулагдсан. Бүсийн наадмуудад оролцож байсан уу?
-Бүсийн наадамд оролцож байсан. Дорнодын зүүн бүсэд очиж миний хүрэн соёолон 14-өөр орсон. 2010 оны Хэнтийн бүсэд хээр даага 27-д давхисан. Ноднингийн 70 жилээр халиун азаргаа уяад 12-оор давхиулсан.
-Дааганаасаа эхлээд айрагдсан хүрэн үрээ ямар удам угшилтай адуу вэ?
-Удам угшил нь Эрдэнэцагаан сумын бүдүүн Цогт гэдэг хүний унаган адуу. Би дааганд нь авсан юм. Даагандаа Түмэнцогтод дөрвөөр, аймагт ирж таваар, жижиг наадмуудад хэд хэд орсон. Шүдлэндээ аймагт айрагдаж, хязааландаа Уулбаянд түрүүлсэн. Бас соёолон Халзан сумын наадамд гурвалсан юм байна. Есөн медальтай болоод байгаа. Одоо азарга болсон. Хөл нь хатуураад эмчилгээ хийгээд хоёр жил уяагүй. Энэ жилээс уях бодолтой байна. Төлүүд нь гарч эхнээсээ уягдах гэж байгаа.
-Тэгвэл "Жавхлант шаргын хурд"-д шандсаа харуулсан халиун азарганыхаа удам угшлыг яриач?
-Халиун азарга Сүхбаатар сумын Зундуйн Шарга гэдэг хүний угшлын адуу. Би Батжаргал гэдэг залуугаас худалдаж авсан юм. Дааган цагаас нь уясан боловч дандаа арван хэдээр давхиулаад байсан. Харин азарга болоод өвлийн наадамд хоёр орсон. Ер нь арван хэдэд уралдаад байдаг юм.
-Та авмал адуу нэрлээд байна. Тэгэхээр энд тэндээс адуу нэлээн авдаг гэсэн үг үү? Ер нь танай адууны суурь нь хэний адуу давамгайлж байна?
-Тиймээ. Гэхдээ манай өөрийн адуу болох Асгатын жижиг зээрд байгаа л даа. Манай хадам аав анхны Их хурдад хонгор азарга гуравт оруулж байсан Уулбаяны бүдүүн Шагдар гэж аймгийн Алдарт уяач. Тэр өвгөний адуу бас байна. Аймаг тойрсон бүх сумдаас ч авсан. Дорнодын манлай уяач Бандгайбуян гэдгээс бас хэдэн буян авчирч ноос үсийг нь ногтолж л байна.
-Адууны цусыг хэт холдуулах хэр зөв зүйл вэ. Хурдан хурц шинж нь гээгдэх тал байдаг юм бишүү?
-Бас тэгж ярьж л байна. Гэхдээ бид чинь гүү, засаатай үрээ авчирч шинэ монгол адуу төрүүлье гэсэн бодолтой л байна.
-Их хурдад хурдан хүлгийнхээ жолоог өргөсөн хадам аавынхаа талаар тодруулахгүй юу?
-Хадам аав минь анхны Их хурдад хонгор азарга гуравт оруулсан. Тэгэхэд миний хамгийн том охин Энхжин зургаан настай унаж байсан юм. Хонгор азарга манай өвгөний өөрийнх нь адуу. Угшил нь Сүхбаатар сумын шилүү Дамдинсүрэнгийн адууных гэдэг.
-Их хурдад уралдах эрхээ хаанаас яаж авсан юм бол. Хонгор азарга өмнө нь ямар амжилттай байсан юм бэ?
-Битүү азарга байсан юм. Асгатын наадамд зургаагаар ороод, өвлийн наадмуудад хоёр орчихсон байсан байхаа. Өвгөн олон хурдтай, түрүү жил нь морь нь түрүүлж, айрагдаж байсан юм билээ. Тэр үед мандат олддоггүй, морь түрүүлгэсэнд нь л мандат олгож байсан гэсэн. Тэр мандатаар явахдаа өөрийнхөө азаргыг авч явсан юм.
-Их хурдаас хойш хонгор азарга яаж давхисан юм бол?
-Тэр жилээ УИХ-ын гишүүн Батхүүд зарагдсан санагдана. Тэрний төлийн төлүүд манай хадам дүү Батсүрэн гэдэг залууд хурдалж байсан. Энэ жил Жавхлант шаргад төл нь аман хүзүүдсэн.
-Их хурдад гуравласан азарга ямар үнээр шинэ эзэндээ очсон бэ?
-Анх л морь үнэд орж байх үе. Супер 69 машинаар зарагдаж байсан, арван хэдэн сая байсан юм уу даа.
-Та улсын наадамд хүлгийнхээ шандасыг сорьж байв уу?
-Нэг очиж байсаан, айхтар ханиад гардаг 2011 онд. Уг нь халиун азарга гайгүй сайн хурдтай байсан ч тэнд ханиад хүрээд уралдаж чадаагүй дээ.
-Аймгийнхаа МСУХолбооны тэргүүлэгч гэсэн байхаа? Хэдэн оноос тэргүүлэгчээр ажиллаж байгаа вэ?
-Тиймээ. 2009 оноос хойш тэргүүлэгчээр ажиллаж байгаа. Тэргүүлэгчийн хувьд наадам зохион байгуулахад биечлэн оролцдог. Төхөөрөмж, аж ахуйн талын ажлыг би хариуцдаг байсан. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд Аймгийн 70 жил, зүүн бүс, Алтан овооны 100 жил зэрэг томоохон наадмуудыг бид амжилттай зохион байгуулсан.
Д.Энхтуяа











0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
5-р сарын 02 -нд Аймгийн Алдарт уяач М.Нямаа: Морь уясан эр хүний х…
-
5-р сарын 02 -нд Д.Цэнд-Аюуш Зандан хүрэн морио ийнхүү уяж улсад тү…
-
5-р сарын 02 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-76: ТОД МАНЛАЙ УЯАЧ Б.ОТГОННАСА…
-
4-р сарын 25 -нд МУ-ын Манлай уяач Ж.Нямдорж: Адуу гэдэг амьтан Мон…
-
4-р сарын 25 -нд Р.Баатархүүгийн ДЭЛГЭР ХЭЭР
-
4-р сарын 25 -нд Сумын Алдарт уяач Н.БАТ-ЭРДЭНЭ: Төв Халхын уяа ман…
-
4-р сарын 25 -нд Тод манлай уяач Б.Энхболд: Монгол хүүхдийг монгол …
-
4-р сарын 21 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-75: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Ш.БАТДО…
-
2022 оны 4-р сарын 10 -нд Шилмэл гүүний дуудлага худалдаа боллоо
-
2022 оны 4-р сарын 04 -нд Л.Дуламрагчаагийн ХОНГОР
-
2022 оны 4-р сарын 04 -нд Тод манлай уяач Ө.Пүрэвбаатар: Морь цоллох нь хүүх…
-
2022 оны 4-р сарын 04 -нд Сумын Алдарт уяач Б.АЗБАЯР: Зээрийн ооно шиг цахил…
-
2022 оны 3-р сарын 29 -нд Хүүхдийн адуу
-
2022 оны 3-р сарын 29 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-74: Б.Наранбадрах
-
2022 оны 3-р сарын 29 -нд Тод манлай уяач Ц.Дуламсүрэн: Морь түрүүлж, айрагд…
-
2022 оны 3-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Наранхүү: Хурдан буурал морио …
-
2022 оны 3-р сарын 25 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-73: МАНЛАЙ УЯАЧ Х.ТҮМЭНБАЯР
-
2022 оны 3-р сарын 19 -нд Галшарын алдарт уяачид
-
2022 оны 3-р сарын 19 -нд Ё.Болдбаатар: Миний морь уралдаагүй байсан ч морь…
-
2022 оны 3-р сарын 19 -нд Сумын Алдарт уяач А.Чинбат: Зургаан өөр угшлын аза…
-
2022 оны 3-р сарын 19 -нд Тод манлай уяач Бичээрэйн Далай: Уяач хүн наадмаас…
-
2022 оны 3-р сарын 19 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-72: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ М.ГОМБО…
-
2022 оны 3-р сарын 09 -нд Уяач Д.Алдараа: Сар хайрханы даншигт аав хүрэн хяз…
-
2022 оны 3-р сарын 09 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-71: МАНЛАЙ УЯАЧ Д.ЭРДЭНЭЧУЛУУН
-
2022 оны 3-р сарын 09 -нд Тод манлай уяач Дайдийхүүгийн Баяраа: Адуу хүн хоё…
-
2022 оны 2-р сарын 26 -нд Аймгийн Алдарт уяач Т.Ходрой: Ажнай хүлгийн алтан …
-
2022 оны 2-р сарын 26 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-70: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Г.БОРЧУ…
-
2022 оны 2-р сарын 26 -нд Тод манлай уяач Л.Батмөнх: Хэн жилийн бэлтгэлээ зө…
-
2022 оны 2-р сарын 15 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-69: ГЭРЭЛ ЗУРАГЧИН Ч.ГАНБОЛД
-
2022 оны 2-р сарын 14 -нд Сумын Алдарт уяач Ж.Нэргүйбаатар: Уяа эвлүүлсэн эн…
-
2022 оны 2-р сарын 13 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-68: АХМАД УЯАЧ Д.ДУГАРСҮРЭН
-
2022 оны 2-р сарын 13 -нд Тод манлай уяач Т.Батзориг: Адуугаа хайрлаж, зорил…
-
2022 оны 2-р сарын 11 -нд Төрийн хишиг хүртсэн шинэхэн цолтнууд
-
2022 оны 1-р сарын 23 -нд Сумын Алдарт уяач Ш.Баасанбат:Төрийн наадамд торго…
-
2022 оны 1-р сарын 23 -нд Тод манлай уяач Гордоогийн Доржпүрэв: Тэжээж эхлэх…
-
2022 оны 1-р сарын 23 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-67: МУ-ЫН МАНЛАЙ УЯАЧ С.ЭРДЭНЭБ…
-
2022 оны 1-р сарын 17 -нд Сумын Алдарт уяач Р.Оюунаа: Хэлж байгаад түрүүлгэд…
-
2022 оны 1-р сарын 17 -нд ТОД МАНЛАЙ УЯАЧ ТӨМӨРБААТАРЫН ГАЛБАДРАХ: Монгол хү…
-
2022 оны 1-р сарын 17 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-66: АЛТАН УНАГАНЫ ЭЗЭН Б.БАЯСГА…
-
2022 оны 1-р сарын 10 -нд Дархан түмэн эх зээрд халзан
-
2022 оны 1-р сарын 10 -нд Тод манлай уяач Бат-Өлзийн Отгоннасан: Их насны м…
-
2022 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач С.Дамдинбазар: Хориод жил бөх …
-
2022 оны 1-р сарын 10 -нд Хөлний эмгэгийг хэрхэн оношилж, эмчлэх вэ?
-
2022 оны 1-р сарын 10 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-65: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Д.БАЯСГ…
-
2022 оны 1-р сарын 03 -нд Сумын Алдарт уяач, эмнэг сургалтын спортын мастер …
-
2022 оны 1-р сарын 03 -нд Тод манлай уяач Сундуйн Лувсанбалдан: Адуу, хүн хо…
-
2022 оны 1-р сарын 03 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-64: НИЙСЛЭЛИЙН АЛДАРТ УЯАЧ Р.ГА…
-
2022 оны 1-р сарын 02 -нд Сумын Алдарт уяач Б.Отгондорж: Морь эзнийхээ дурыг…
-
2021 оны 12-р сарын 30 -нд Тод манлай уяач Туваанжавын Гантөмөр: Хүн бүр мор…
-
2021 оны 12-р сарын 30 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-63: МАНЛАЙ УЯАЧ Г.БАТЧУЛУУН
Сэтгэгдэл бичигдээгүй байна