“Жавхлант шарга” МСУХ-ны гуравдугаар бага хурал боллоо
А.Тэлмэн
Сүхбаатар аймгийн “Жавхлант шарга” морин спорт уяачдын холбооны гуравдугаар бага хурал энэ сарын 4-нд Баруун-Урт сумнаа боллоо. Өглөөний 8.30 минутанд эхэлсэн уг хуралд 12 сумдын салбар холбоодын тэргүүнүүд болон уяачдын төлөөлөл 100-гаад хүн оролцон өнгөрсөн дөрвөн жилийн алдаа оноо амжилт бүтээлээ дэнсэллээ.
Тус холбооны тэргүүнээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ажилласан Монгол улсын Манлай уяач Ч.Гансүх илтгэлдээ:
“Анх холбооны тэргүүний ажлыг хүлээж авахад бусад аймгийн салбар холбоодоос нэлээд хоцрогдсон үйл ажиллагааны доголдолтой байсан. Харин өдгөө ММСУХ-ны шилдэг салбар холбоодын нэг болсон байна. Бид өнгөрсөн хугацаанд уралдааны зохион байгуулалтан дээр нэлээд анхаарч, гарааны төхөөрөмжийг ашигладаг болсон. Түүнчлэн хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс аймаг байгуулагдсаны 70 жилийн ой, зүүн бүсийн даншиг наадмын уралдааны үеэр унаач хүүхдүүдээ 100 хувь хамгаалалтын малгай хувцсаар хангасан. Хурдны өлгий нутгийнхаа хүлгэдийг алдаршуулж, тэдгээрийн чансааг тогтоох үүднээс жил бүрийн хаврын тэргүүн сард “Жавхлант шаргын хурд” дээд гурван насны харин зуны эхэн сард доод гурван насны морьдыг уралдааныг зохион байгуулдаг уламжлал тогтоод байна. Энэхүү уралдаан зөвхөн Сүхбаатар аймгийн хурдан хүлгэдийн чансааг тодорхойлоод зогсохгүй, уяачдын хөдөлмөрийг үнэлж, аймгийн алдар цолны болзолд нөлөөлөхүйц аймгийн чанартай уралдаан болж, хэвшсэн” хэмээсэн юм.
Тэргүүний энэхүү илтгэлийн дараа “Жавхлант шарга” МСУХ-ны дотоод журмыг шинэчлэн батлахтай холбоотой асуудлыг хөндөн хэд хэдэн өөрчлөлт хийхээр боллоо. Жишээлбэл: хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилтын хүрээнд зөвшөөрөлгүй уралдаан зохион байгуулахгүй байхыг нийт уяачдадаа уриалаад ямар нэгэн уралдаан зохион байгуулахдаа тухайн орон нутгийн удирдлагууд болон аймгийн МСУХ-ноос заавал зөвшөөрөл авч байхаар шинэ журмандаа тусгасан юм.
Дотоод журманд туссан өөр нэгэн чухал асуудал бол холбооны хөрөнгө санхүүгийн тухай байлаа. Холбооны үйл ажиллагааг идэвхжүүлж, бэхжүүлэхийн тулд хөрөнгө санхүүгийн тулгамдсан асуудлыг шийдэх нь зүйтэй хэмээн төлөөлөгчид үзсэн бөгөөд жил бүр тэргүүн 10, дэд тэргүүнүүд тав, тэргүүлэгчид нэг сая харин гишүүд 10,000 төгрөгийн хураамжийг төлж байхаар тогтсон. Дээрх журмыг хүлээн зөвшөөрч буй хүмүүс холбооны удирдлагын сонгуульд нэр дэвших эрхтэй болох бөгөөд тухайн жилийн эхний улиралд хураамжаа төлж барагдуулснаар эрх нь баталгаажих аж.
Шинэчилсэн журмыг баталсаны дараа холбооны бүтэц зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж, Ч.Гансүх тэргүүний ажлаа өгөх хүсэлтэй байгаагаа дуулган, өөрийн зүгээс аймгийн ИТХ-ын дарга П.Мөнхжаргалыг санал болгосон. Бага хурлын төлөөлөгчид шинэхэн тэргүүнээ 100 хувь дэмжин баталсаны дараа тэргүүлэгчдээ сонгох ажил эхэлж, заалнаас Мөнххаан сумын Бат-Эрдэнэ, Түвшинширээ сумын Очирхуяг, Дарьганга сумын Отгонбаатар, Уулбаян сумын Шижирбаатар, Баярсайхан, Эрдэнэцагаан сумын Амартайван, Сүхбаатар сумаас Баатарчулуун нарын нэрсийг санал болгож, төлөөлөгчид ямар нэг санал хүсэлтгүйгээр эрхийг нь баталгаажуулсан юм. Тэргүүлэгчдээ сонгосны дараа хуучин тэргүүн Ч.Гансүх өнгөрсөн хугацаанд "Жавхлант шарга" МСУХ-той хамтран ажиллаж байсан байгууллагуудад талархал дэвшүүлэн, дурсгалын зүйл гардуулна билээ.
Шинэ удирдлагаа сонгож, таван цаг гаруйн турш хуралдсан төлөөлөгчид "Тансаг" ресторонд үдийн зоог барьж, түүнийхээ дараа “Аркле-Алтай” ХХК, “Морьтон” дэлгүүрийн урилгаар ирсэн Ирландын алдарт “Конноли Рэд Милсс” компанийн төлөөлөгчдийн “морины тэжээллэгийн талаарх” семинарт анхаарлаа хандуулсан. Оролцогчдын талархлыг хүлээсэн семинар зөвлөгөөгөөр бага хурал өндөрлөж, харин тэргүүлэгчид дэд тэргүүн, нарийн бичгийн даргаа сонгохоор хуралдсан юм.
Тэргүүлэгчдийн анхдугаар хурлаас гурван дэд тэргүүнтэй байхаар тогтсон бөгөөд Н.Батбаяр Улаанбаатар хотоо, Ц.Алтансүх хөрөнгө санхүүгээ, Э.Эрдэнэбилэг сумдаа хариуцсан дэд тэргүүнээр тус тус сонгогдлоо. Харин нарийн бичгийн даргаар Ө.Хүдэрхангайг улируулан сонгох саналыг тэргүүлэгчид санал нэгтэй хүлээн зөвшөөрч баталгаажуулна билээ. Ийнхүү хурд чуулсан жанжны нутгийн хийморилог уяачид ирэх дөрвөн жилийг шинэ бүтэц бүрэлдэхүүн, шинэ зорилго тэмүүлэлтэйгээр угтлаа.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна