МУ-ын Гарамгай мэргэн Ц.Хүдэрчулуун: Аавын хийж өгсөн нум, ээжийн оёсон дээл миний хувьд хамгийн үнэтэй
-Унгарт болсон олон улсын уламжлалт харвааны тэмцээнээс алтан медалийг хүртлээ. Баяр хүргэе?
-Баярлалаа. Сайхан байна. Могой жил гарсаар болсон өвлийн уламжлалт харваанд түрүүлж, Унгар явах эрхийн эзэн болсон юм. Очоод сайхан харваж алтан медалийн эзэн боллоо. Би сүүлийн жил дөрвөн улиралдаа бэлтгэлээ хийдэг болсон. Өвлийн бэлтгэлээ зааланд хийчихэж байна. Өнгөрсөн жил гэхэд таван сарын сүүлээс хоёр сар шахуу бэлтгэл хийсэн болохоор үр дүн сайн гарч төрийнхөө наадамд түрүүлсэн. Тийм болохоор энэ жилийн бэлтгэлээ ч эртнээс эхэлж ийнхүү амжилт гаргалаа.
-Тийм шүү, өнгөрсөн наадмын сайхан мэдээнүүдийн нэг аав хүү мэргэчүүл байлаа?
-Тэгэхэд аавынхаа хүрсэн амжилтанд хүрнэ гэж үнэндээ бодоогүй. Хамгийн сүүлд 2002 онд улсын наадамд гурав дахиа түрүүлчихээд 10 жил орчим сэтгэлдээ хүртэл амжилт гаргаж чадахгүй л байсан юм.
-Энэ жилийн хувьд амжилтаа бататгах учраас өндөр хариуцлагатай наадах нь дээ?
-Тийм ээ, амжилтаа бататгахын төлөө харвана. Гэхдээ сурын харваа гэдэг амлахад хэцүү спорт л доо. Яахав улсын чанартай тэмцээн уралдаанд үнэхээр бэлтгэл сайн байгаа бол түрүүлнэ гээд ам гарчихаж болох юм. Төрийн наадам гэдэг өөр. Босго өндөр болохоор түрүүлж ам гарч болохгүй. Энд олон хүчтэй харваачид өрсөлдөнө. Хэдийгээр бэлтгэл сургуулилт сайн байсан ч тэр өдрийн тэнгэр гэж бас байна. Үнэхээр аз нь шовойгоод, бэлтгэл сайн бол амжилт ойрхон л доо. Энд бас сэтгэл зүйн бэлтгэл их нөлөөтэй.
-Та наадмын өглөө амжилт даллаж ном уншуулдаг уу?
-Хийморийн сангаа тавиулчихдаг юм. Гэхдээ зарим жил зав гарахгүй болохоор уншуулж амжихгүй байх нь ч бий.
-Та нумаа хаана хэнээр хийлгэдэг вэ?
-Анх 10 настайдаа ааваараа заалгаж сур харваж эхэлснээс хойш дөчөөд жил болж байна. Миний сурын А үсгийг заасан хүн. Одоо ч багшилсан хэвээр л байна. Нас өндөр болсон ч миний алдаж болзошгүй алдааг гярхай ажиглаад хэлнэ шүү дээ. Тэр тоолонд нь нас ахисан ч ухаан саруул байна даа гэж би баярладаг.
Өнгөрсөн хугацаанд аавынхаа хийсэн нумаар л харваж ирлээ. Гэхдээ одоо аав хийхгүй байгаа. Сүүлд гурван жилийн өмнө хоёр сайхан нум хийж өгөөд “одоо чадахаа болилоо” гэж хэлсэн юм. Хүн чинь цагаа тулахаар өөрөө хийдэг л юм байна. Одоо өөрөө сумаа хийж байгаа. Өнгөрсөн жилийн наадмаар өөрийнхөө хийсэн сум, аавынхаа хийсэн нумаар түрүүлсэн. Ер нь аавын хийж өгсөн нум сум миний хувьд хамгийн үнэтэй зүйл байгаа юм. Тэрнээс гадна ээжийн маань оёж өгсөн цагаан дээл бас их үнэтэй. 2002 онд энэ дээлээ өмсөж түрүүлж байсан юм. Дараа нь “Цагаан шонхор”-оос зохион байгуулсан 20 саяын том бооцоот тэмцээнд цагаан дээлтэйгээ оролцож түрүүлсэн болохоор өмсөх дуртай. Хүн харахад жаахан жул харагддаг шиг байна лээ. Одоо багадаад өмсөх аргагүй болчихсон л доо.
-Таны хүүхдүүд бас харвадаг уу?
-Би гурван хүүтэй. Гурвуулаа харвадаг ч би аав шигээ багш байж чадахгүй байна. Үнэндээ өөрөөсөө илүү гарахгүй юм. Улсын наадмын бэлтгэлд гарчихвал улам л зав зай муутай болчихдог. Уг нь улсын наадамд л харваж байж хүүхдүүд амжилт гаргах боломжтой шүү дээ. Гэхдээ гурван хүү маань наадамд харвадаг л даа. Аав маань бас гурван хүүтэй. Надаас гадна нэг маань спортын мастер цолтой Батчулуун гэж хүн бий. Бас Идэрчулуун ах маань хүүхэд байхдаа улсын наадамд түрүүлж байсан ч одоо хоёулаа харвахгүй байгаа. Спорт учраас цаг зав гаргаж бэлтгэл хийхгүй л бол амжилт гаргахад хэцүү байдаг юм.
Энэ дашрамд хүүхэд багачуудыгаа үндэснийхээ сураар хичээллээсэй гэж хэлэх байна. Харваагаар хичээллэснээр хойшдоо залуус маань байт харваа, буудлагын спортоор хичээллэх боломжтой болж байгаа юм. Эртний уламжлалтай овоо хараа байхгүй эвэр нумаар мэргэн цэцэн онож болж байгаа юм чинь овоо хараатай байтын төрлөөр өндөр амжилт үзүүлэх боломж бидэнд байна гэж боддог. Тийм болохоор харвааг байт харваатай холбож өгмөөр санагддагаа хэлэх гэсэн юм.
-Таны хувьд аливаа эхлүүлсэн ажилдаа үнэнч байж чаддаг байх нь ээ?
-Суранд орсон хүн донтчихдог юм. /инээв/ Гэхдээ би орчихсон хүмүүс шиг улайраад байдаггүй л дээ. Өөрийнхөө санаснаар бэлтгэлээ хийж, тэмцээн уралдаан алгасалгүй оролцоод байж чадахгүй л байна. Харин өнгөрсөн жил бороо, цасгүй л бол бэлтгэлээ байнга хийсэн болохоор амжилттай байлаа. Одоо харин бэлтгэлээ сайн хийе гэж бодож байгаа. Тэгэхгүй бол хорь, гучтай залуустай өрсөлдөнө шүү дээ. Ер нь нударга тогтох нас гуч орчим шиг байгаа юм. Нударга тогтоод, хараа цэц нь жигдэрчихсэн залуучууд их байна.
-Цэвээн мэргэний нумаар харваж байв уу?
-Аавын харваж байсан нумаар 1987 онд улсын наадамд 37 онож түрүүлсэн. Их хатуу нум л даа. Бэлтгэлгүй татвал тархи доргино. Гэхдээ би энэ нумаар хүүхэд байхдаа бэлтгэл хийдэг байсан юм. Тухайн харваачаас шалтгаалж хатуу зөөлөн янз бүрийн нум байна.
-Яг тэмцээний үед цаг агаар бас их нөлөөлдөг бололтой?
-Тийм шүү. Би гурван жилийн өмнө Австрали руу тэмцээнд яваад хаширсан л даа. Өөрийнхөө хатуу нумыг авч очоод ганц хуруудаад арай гэж тэмцээн дуусгасан. Хаширсан хүн чинь өнгөрсөн жилээс нум сумаа тохируулах тал дээр их анхаарч байгаа. Урьдчилан цаг агаарыг нь асууж байгаад нум сумаа тохируулж явсан болохоор Туркэд болсон тэмцээнээс хүрэл медаль авсан. Харин энэ удаад Унгарт 25 хэмийн дулаантай байсан болохоор зөөлөвтөр нумаа аваад явсан. Мэдээж бас цаг агаараас гадны тухайн харваачийн ур чадвараас их зүйл шалтгаална шүү дээ. Хэрвээ цаг агаараа тооцохгүй явах бол очоод нум сумны өөрчлөлтөө мэдрэхгүй алдах тал бий. Манай эвэр нумаар пластмасан нумуудтай өрсөлдөөд харваад болж байна гэдэг чинь Монголд сур харваа тэр дундаа уламжлалт зэвтэй харваа өндөр хөгжинө л гэсэн үг.
-Унгарт болсон тэмцээн таны оролцож байгаа хэд дэх тэмцээн бэ?
-Би ч нэлээн олон тэмцээнд оролцож байна. Солонгост болсон олон улсын тэмцээнд хоёр удаа явлаа. Харамсалтай нь амжилт үзүүлж чадаагүй. Бас Австрали руу явж наймдугаар байранд орсон. Өнгөрсөн жил Турк явж 90 метрийн зайнд хүрэл медаль авсан. Хүрэл маань булган сүүлтэй байж энэ жил Унгараас алтан медальтай ирлээ. Сүүлийн үед амжилт ахиж байгаад урамшаад бэлтгэлээ ч сайн базааж байгаа.
-Манай үндэсний сур бусад орнуудын сурын харваанаас юугаараа онцлог өөр юм байна?
-Монголчууд бид чинь эрт дээр үеэсээ үндэсний сураа дээдэлж ирсэн сайхан уламжлалтай ард түмэн билээ. Манай нум сум бусад орнуудын нум сумнаас эрс ялгаатай. Жинхэнэ натурал, янгирын эвэр, үхрийн шөрмөс, хулсаар хийгдсэн байдаг нь манай нэг давуу тал. Бусад орнуудынх голдуу хулс, пластик материалаар хийсэн нумнууд байдаг. Хулс, эврээр хийсэн нумтай орнууд цөөхөн байсан. Солонгосууд хулс, эврийг холбож хийсэн нум нь манай орны нум сумтай нэлээд төстэй харагддаг. Гэхдээ тэд нарын хийц, орсон материал нь өөр. Бас нэг ялгаатай зүйл нь чанар сайтай цавуугаар наадаг юм шиг санагдсан. Манай сур 75 метрээс 30 хасаа харвадаг. Харин Солонгосын харваа 145 метрээс 2,5, 1,5 метрийн хэмжээтэй тэгш өнцөгт хэлбэртэй байг харваж үзүүлж байсан. Ялгаа нь их хол зайнд харвадгаараа өөр. Харин Япон харваа болохоор 60 метрээс байт харваатай нэлээн төстэй дугуй байг харвадаг юм билээ. Америк билүү Австралийн аль нэг нь гөрөөсний чихмэл маягийн байн дээр зэвтэй сумаар харваж байсан нь их сонирхол татаж байсан. Ер нь байт харваатай нэлээн төстэй, нарийн хараа шаардсан харваатай юм билээ.
-Орон орны үндэсний байн дээр харваж үзсэн гэсэн байхаа?
-Солонгосын 145 метрийн зайнд нум сумаа хөнгөлчихвөл харваж болохоор санагдсан. Ойрын зайн индиан харваан дээр зэвтэй сумаар харвахад болмоор юм билээ. Гэхдээ зэв нум сумны тохиргоо маш нарийн байх хэрэгтэй. Нэг нумаар олон зайнд харвахад төвөгтэй. Бүх орны л нумаар харваж үзсэн. Хүндрэлтэй зүйл гэхээр зайны тохиргоо нь өөр байдаг юм. 75 метрээс харваж байсан бид чинь 60 метрээс харвахад зай ойртоод дасахад хэцүү юм билээ. Солонгос харваа зай нь хэт хол болоод ирэхээр өөрийн нумаар харвахад төвөгтэй. Харин өөрийнх нь нумаар харвахад зүгээр байна лээ. Манайхаас ялгаатай нь техник их хөгжсөн, байн дээр оноход тэндээс микрофоноор мэдээлэл ирж байдаг, оносон тохиолдолд дуугардаг дохиотой юм билээ. Манай орон л булцуут сумаар харвадаг болохоос биш бусад орнууд чинь урдаа үзүүртэй зэвтэй сумаар харвадаг юм. Харин манай бай оноход хэцүү, нарийн төвөгтэйд тооцогддог. Манай байг оносон гадаадууд баярлаад хөөрнө шүү дээ.
П.Ундраа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна