SS club-т болсон адууны наймаа
Тод манлай уяач Д.Цэрэнжигмэд, Д.Ганбаатар нарын санаачлагаар Монголд анх удаа адууны дуудлага худалдаа энэ сарын 5-ны ням гарагт SS club-д боллоо. 13 цагт болохоор зар тараасан уг дуудлага худалдааг үзэж сонирхох морины хорхойтнууд амралтын өдөр болоод ч тэрүү их л алгуурхан цугларсан юм. Анх ах дүү Тод манлайн улс бүсийн наадамд олон түрүү, айраг хүртэж байсан Асгат саарал, Сөнгө зээрд, Зандан хүрэн, Жигүүр хул, Шарга азарга, Хар шилбэт зэрэг хурдан азаргануудын үр төлийг дуудлагаар худалдаалах болж 13 адууг нэрлээд байсан юм. Харин энэ тоо худалдаа болох өдөр 26 болсон байлаа. Энд Монгол улсын Тод манлай уяач Д.Онон, С.Ганхуяг, Манлай уяач Д.Одгэрэл, Б.Билэгдэмбэрэл Алдарт уяач Э.Ганбат нарын хурдан удмын адуунууд нэмэгдсэн байв.
12 цаг гэхэд худалдаанд орох адуунуудын түрүүч ирлээ. SS club-ийн задгай талбайд морьдыг ийнхүү авчирч сонирхсон олонд ойроос харах боломжийг олгосон бол танхимд дэлгэцээр харуулж байлаа. Ийнхүү цагийн дараа худалдаа эхэллээ. Энэхүү арга хэмжээг хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын бүжигчид алдарт “Жалам хар” бүжгээр эхлүүлсэн бол уртын дуучин Баасанжав “Жавхлант шарга”-аар түрлэг нэмлээ. Суудалдаа тухалсан морины хорхойтнууд дунд ах дүү Тод манлай нараас гадна Монгол улсын Тод манлай уяач Д.Онон, Манлай уяач Б. Бат-Өлзий, Алдарт уяач Т.Энхтайван, 2012 оны шилдэг уяач Т.Ихбаяр, аймгийн Алдарт уяач Д.Баяраа, Монгол улсын Гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат, С.Ганзориг нарын зочид цугласан байлаа.
Ингээд дуудлага худалдааны салхийг хагалж МУ-ын Алдарт уяач Э.Ганбатын сартай зээрд эр даагыг 6 сая төгрөгөөс эхлэн дуудлаа. Сарт зээрд Оросоос орж ирсэн Хулан нэртэй азарганы төл. Эх нь Оросоос орж ирсэн Англи-Араб үүлдрийн халзан гүү. Эхийн эх нь Сэмжидийн хонгор азарганы төл болох тухай хөтлөгч Цагаандалай танилцуулсан. Энд пайзаа өргөх худалдан авагч гараагүй бол хоёрт Макс угшлын эрлийз хүрэн соёолонг 5 сая дуудлаа. Будённый угшилтай оросоос орж ирсэн Бунт хээр азарганы төл энэхүү хүрэн соёолон Говь-Алтайн даншиг наадамд зургаад хурдалж байсан бөгөөд эх нь улсад айрагдсан Арвай хээр азарганы удам Сохор хүрэн гүүний төл билээ. Наймаа хагалж Увсынхан 6 сая төгрөгөөр үнэ хаялцан худалдан авсан юм. Увс аймгийн уяачдын холбоо тэргүүн Төгсжаргал уяачдынхаа хамтаар тухалсан бөгөөд тус аймгийн Баруунтуруун сумын уугуул, “Бургасны ундарга” компанийн захирал Н.Батням адуун сүрэгтээ Максын адуугаар ийнхүү “бүл нэмлээ”. Мөн Тод манлай уяач С.Ганхуягийн хээр халзан даагыг Увс аймгийн “Тэсийн гол” галын тэргүүн Дүгэр авсан бол Тод манлайн хээр даагыг 4,5 саяд Увс аймгийн МСУХ-ны тэргүүн Төгсжаргал, шарга охин даагыг тус аймгийн Өндөрхангай сумын уяач Батсайхан нар тус тус худалдан авлаа. Төгсжаргал тэргүүн Монгол орныхоо баруун хязгаараас зорин ирж анх удаа болж байгаа наймааг дэмжин оролцож байгаагаа дуулгана билээ. Мөн Өвөрхангайнхан наймааны “хүчтэй өрсөлдөгчид” байсан юм. Тод манлай уяач С.Ганхуягийн Араб хүрэн халзан азарга, Дорнод аймаг, Халх голын Хул гүүний төл толин сартай хээр даагыг 5 саяас төгрөгөөс дуудаж 5,5 саяд Өвөрхангай аймгийн “Арвагар хээр” уяачдын холбооны дэд ерөнхийлөгч Батбаяр худалдан авахаар боллоо. Энд сонирхуулахад толин сартай хээр дааганы эх хул гүү нь Манлай уяач Билэгдэмбэрэлийн Улсын наадамд хязаалан насандаа айрагдсан хул үрээний эгч билээ. Харин Максын Саарал даагыг 3 саяас дуудаж 5,5 саяд мөн л Өвөрхангай аймгийн уяач З.Анхбаяр өөрийн болгосон. Саарал дааганы эцэг нь Асгат саарал азарга бол эх нь тогоруу хонгор гүү юм.
Худалдааны хамгийн сонирхолтой наймаа бол West Mongolia /Гүү гишгүүлэх эрх / байлаа. 2009 онд АНУ-ын Кентаки мужид төрсөн West Mongolia-гийн эцэг Gone West нь америкийн үржлийн шилдэг таван азарганы нэгд тооцогддог. Тэрээр нэг удаа гүү гишгэхэд 150 мянган доллар. Харин эх Secrettame нь алдарт Secretariat-н шууд төл юм. 5 саяас дуудсан гүү гишгүүлэх эрхийг Өвөрхангай аймгийн Уянга сумын уяач Аринболд өөрийн болгож чадлаа.
Харин хамгийн олон адууг нэрээ нууцалсан Төв аймгийн нэгэн эрхэм худалдан авсан билээ. Тэрээр Максийн Өсгий цагаан хул даагыг, зээрд гүү, эр хул даагатай нь тус тус худалдан авсан. Өсгий цагаан хул даага нь Жигүүр хул азарганы төл юм. Харин эрлийз зээрд байдасын эцэг нь Будённый үүлдрийн Орос зээрд азарга. Энэ азарганы төлүүд болох Сөнгө зээрд, Тэнхлүүн зээрд азарга улс, бүсийн наадмаас олон түрүү, айраг хүртэж байсныг морины хорхойтнууд андахгүй ээ.
Уг дуудлага худалдааг санаачлагчид болох Ганбаатар, Цэрэнжигмэд нар “Анх удаа худалдаа зохион байгуулж байна. Моринд орсноор олон сайхан найз нөхөдтэй болсондоо олзуурхаж явдаг. Манай мориныхон жудагтай эрчүүд байдаг юм. Бид мориор дамжсан үндэсний их өв соёлоо үе тэнгийнхэн болоод үр хүүхдүүдэдээ өвлүүлэн үлдээх нэгэн хүслээр нэгдсэн улс. Одоогоос 14,15 жилийн өмнөөс анх адуу цуглуулж эхэлсэн. Тухайн үедээ дандаа битүү авч байсан бол 2003 онд анх удаа Онон Тод манлайн хамтаар гадны дуудлага худалдаанаас адуу худалдан авч байлаа” хэмээгээд нийт уяачдадаа “Морь хурдан хийморь босоо байх”-ыг хүсэн ерөөлөө.
Ийнхүү 13 цагт албан ёсоор эхэлсэн дуудлага худалдаа 18 цагийн үед өндөрлөсөн юм. Зарим нэгэн адууны хувьд дуудлага худалдааны үеэр үнэ хаялцаагүй ч “ханцуйдаа” наймаалцахыг хүссэн олон эздэд нь хүсэлт тавьж байгаа харагдсан. Гэвч зохион байгуулагчдын зүгээс гаргасан журмынхаа дагуу ажиллахыг хүсч татгалзсан юм.
П.Ундраа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- Даваа, 11:59 минут Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна