МУ-ын харцага Л.Пүрэвжав: Бөхөд хайртай хүмүүсийн дэмжлэг, сайхан сэтгэл, сайн бөх болоорой гэх урмын үгэнд нь өдий зэрэгтэй яваа
-Домогт Хур харцагын нутгаас төрсөн харцага Пүрэвжавын удамд барилддаг ноцолддог хүн байв уу?
-Дээр үед Хур нэртэй бөх даншгийн наадамд түрүүлж байсан гэдэг. Тэгээд гэрээ нүүлгэх болоод ноёноосоо үхэр тэрэг гуйсан чинь “Чи хүчтэй бяртай хүн өөрөө гэрээ зөөхгүй юу, үхэр тэргээр яадаг юм” гэжээ. Тэгээд тэр бөх гэрээ үүрч, дээр нь ээжийгээ суулгаад надаас хойш энэ нутаг хошуунд битгий бөх төрөөрэй гээд явсан гэдэг юм. Сүүлд нь Наранцацралт дарга очиж тахиж, аргадсаны дараа улсын начин Олзгэрэл төрж, түүний хойтон жил би улсын харцага цол авсан. Их бэлгэшээж явдаг юм. Харин манай удамд начин Дэмбэрэл гээд эмээгийн дүү нь Төв аймгийн Мөнгөнморьт суманд байдаг. Энэ ах маань улсын Алдарт уяач. Мөн манай ээжийн төрсөн дүү Доржпалам гээд ноцолддог хүн байдаг. Тэр хүнийг дагаж явсаар бөх болох хүсэлтэй болсон.
-Удам дамжсан зодог шуудаг, өмсгөл бий юу?
-Манай талд Банзрагч гээд аймгийн заан хүн байсан юм. Тэр хүн гутал, зодог шуудгаа манай нагац ах Доржпаламд өгөөд, ах маань сүүлд нь гутлыг нь надад дамжуулж байсан юм. “Би ахынхаа цолыг авч чадсангүй, одоо миний дүү л авч дээ” гээд өгсөн. Хэлснээр тэр цолыг нь авсан байх гэж бодож байна. Тэр гутлыг өмсөж байгаад, багадсан учраас одоо ч хадгалж явдаг юм.
-Зургаа давж улсын цолонд хүрэхдээ тавд нь улсын цолтой бөхийг өвдөг шороодуулсан байдаг. Тэр жилийн наадмын Пүрэвжавын барилдааныг хүмүүс одоо ч дурсдаг?
-Тийм. Надад их сайхан байсан л даа. Нэгийн даваанд залуу бөхтэй, хоёрын даваанд улсын начин Бат-Амгалан, гуравт улсын начин Баянмөнх, дөрвийн даваанд Далай аварга Өсөхбаяр, тав дээр улсын харцага Батбаатар, зургаа дээр улсын харцага Ганхуяг нараар давж харцага цолонд хүрсэн. Тэр жил би Төв аймагт барилдаж, хоёр давчихаад, маргааш нь гурвын даваанд ам авах гэж байснаа улсад ирж барилдсан юм. Давхар бүртгүүлчихсэн байсан юм л даа. Багш маань ч намайг “улсад барилдсан нь дээр дээ” гэхээр нь улсад ирж барилдаад их хийморьтой л байсан. Би Сүхбат аваргын шавь. Багшаараа их бахархаж явдаг.
-Аварга Г.Өсөхбаяраар улсын цолонд хүрэх замаа зассан байдаг. Тэр жилийн барилдааны дөрвийн давааг эргэн санавал?
-Тэрүүхэн үедээ барилдсан шиг барилдъя л гэж бодсон. Нэг их уран мэх хийгээд байсан ч юм байхгүй дээ. Жаахан мэдэрч л барилдсан. Эхэндээ ч аваргын урд нь очиж зогсчихоод яасан юм бол доо гээд гайхаж эргэлзэх бодол төрж л байсан. Тэгээд аварга элэг бүсээ тайлахад нь өөрийгөө давчихаж дээ гэж бодсон. Тэгээд нэг мэдэхэд туг тойроод гүйж явсан. /инээв/ Харин зургаагийн даваанд Ганхуяг харцагатай аварга багшийнхаа зөвлөснөөр барилдаж давсан даа. Багшдаа үргэлж талархаж явдаг юм.
-Сүхбат аваргатай хэзээ учирч, багш, шавийн барилдагатай болов?
-Би “Мон-Уран” компанийн бөх гэж явдаг. Энэ компанийн захирал Наранхүү Сүхбат аваргатай танилцуулж өгсөн юм. 2002 он байсан байхаа. Тэр хоёр найз нөхөд байсан юм билээ. Аварга надаас “Чи бөх болох уу. Манай энд бэлтгэлээ хийгээд байж бололгүй яахав” гээд түүнээс хойш “Шонхор” сургууль дээр хамтдаа бэлтгэлд гарах болсон. Аваргад шавь орсондоо үнэхээр их урам зориг орж байлаа. Баянаа аваргын бэлтгэл дээр надаас гадна манай нутгийн зөвлөл хэдэн залуучуудаа гаргаж бэлтгэл хийлгэдэг байсан юм.
-Сэрээтэр харцага, Сүхбат аварга гээд уран барилдаантай багш нараасаа дархан мэхийг нь өвлөж авч чадав уу?
-Тэр хүмүүсээс их юм суралгүй яахав. Гэхдээ сурч гүйцээгүй л яваа даа. Багш нараасаа бөхийн жаяг дэг гээд олон зүйл сурсан. Хийдэг мэхийг нь хийж сурахыг хичээнэ. Бэлтгэл дээрээ бүх мэхийг нь хийгээд болоод байдаг ч яг гараад барилдахаар биеэ бариад бүгдийг нь хийж чадахгүй. Тухайн үедээ тохирсон янз бүрийн л юм хийнэ. /инээв/ Ер нь бөх хүнд бүх юм нь зохицолдож байж л барилдана л даа. Тэрнээс ганц ганц бяртай, эсвэл ухаантай байлаа гээд олигтой барилдахгүй болов уу гэж би боддог. 1998 онд багшийн их сургуулийн биеийн тамирын ангид ороод тэндээ багш мэргэжлээр төгсөж байсан юм. Би чинь ер нь багаасаа барилдаж, сонирхдог үеийнхээ хүүхдүүдтэй ноцолдоод гүйдэг байсан. Тэр хүсэл сонирхолынхоо дагуу эртнээс бэлтгэл сургуулилт хийж эхэлсэн.
-Багшийгаа зодог тайлахад нь хэр их эмзэглэж байв?
-Би чинь телевизээр уйлчихсан л гараад байх шиг байна лээ. Нэг сонин болоод, наадмын дэвжээн дээр баахан уйлсан. Надад их хүнд туссан. Телевизээр дараа нь өөрийгөө харчихаад шоолоод баахан инээхгүй юу. /инээв/ Одоо ч Сүхбат аваргатай холбоотой хэвээрээ байгаа. Цагаан сараар очиж золгоно. Ер нь зав зай л гарвал ярьж хөөрч, зөвлөгөө авна.
-Олон жилийн дараа харцага цолыг нутагтаа авчирсан. Ер нь нутгийнхан чинь их дэвжиж тусална биз?
-Би чинь ер нь тэр хүмүүсийн дэмжлэг, сайхан сэтгэл, сайн бөх болоорой гэдэг урмын үгэнд нь өдий зэрэгтэй яваа. Огт танихгүй хөдөөний хүн тааралдаад “сайн бөх болоорой” гэх жишээтэй. Нутгаас бөх төрөөсэй, бөх гараасай гэж бодож залбирч байсны үндсэн дээр, тэр хүмүүсийн хүслээр цолонд хүрсэн байх. Намайг харцага цол авлаа гээд мундаг хүлээж авсан. Бэлгэнд төмөр хүлэг ч өгсөн, хурдан хүлэг ч өгсөн. Нутгийнхан маань надад УАЗ-469 машин бэлэглэж байлаа.
-Сайн бөх болсноо аав ээждээ үзүүлсэнсэн бол гэх бодол төрнө биз. Нагац ах чинь ямар их сэтгэл догдолсон бол?
-Манай нагац ах маань сумандаа байж байгаа мэдчихээд аймаг руу давхиж ирж байсан. Манайхан маш их баярласан. Манайхнаас барахгүй нутгийнхан маань их баярласан. Аав ээж намайг 14-15 настай байхад өвчний улмаас өнгөрсөн. Намайг харсан бол тэр хүмүүс баярлах байсан даа гэж боддог. Эмээ маань байсан бол бүр ч их баярлах байсан байх. Намайг жаахан хүүхэд байхад л эмээ маань бөх болно гэдэг байж билээ. Би 7-8 нас хүртлээ эмээ дээрээ өсөөд, дараа нь нагац ах дээрээ очсон. Ах минь барилддаг, тэгээд би бас барилдах дуртай болсон. Аав, ээж, эмээгээ сайн сайхан байгаа үедээ л боддог юм ш дээ. Сайн явж тэднийхээ ачийг хариулж байна даа гэж боддог.
-Бөхөд хайртай Монгол түмний хайр хүндэтгэл их ч, түүнийг дааж явна гэдэг амаргүй. Пүрэвжав харцага энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
- Яагаа ч үгүй эрт биеэ тоох, өөрийгөө тоох, тиймэрхүү юмнаас аль болох холуур байдаг. Би арай л болоогүй, нас залуу байна. Одоо хэдэн жил сайн барилдахгүй бол ард түмэн харж, хүлээж байгаа. Ер нь аливаад хариуцлагатай байж юманд хандахгүй бол болохгүй. Ганц би ч биш олон бөхчүүл залуудаа цолонд хүрч, барилдаад л явж байна. Хүн чинь сайхан, ард түмэн, нутаг усныхан харж явдаг болохоор тиймэрхүү овлигогүй зан гаргаж хэзээ ч болохгүй гэж боддог юм.
Д.Энхтуяа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна