Аймгийн Алдарт уяач П.Энхбаяр: 13 настай морь уяж шөвгөрүүлээд сонинд гарч байлаа
А.Тэлмэн
Хоймор нутгийн эрдэмт уяачдын яриаг энэ удаад Алаг-Эрдэнэ сумын уугуул, аймгийн Алдарт уяач П.Энхбаяр үргэлжлүүлж байна.
-Удамт уяач сайхан хаваржиж байна уу? Өвөг дээдсийнхээ тухай яриагаа эхэлье?
- Би чинь гурав дахь үеийн уяач байгаа юм. Миний аав Пүрэвсүрэн, өвөг эцэг Дарваа нар адууны хийморт сүсэглэсэн уяачид явлаа. Одоо дүү Эрдэнэбаяр, хүргэн хоёр маань морь уядаг. Эрдэнэбаяр дүү маань эмнэг хангал сургалтын спортын мастер цолтой.
Аав маань сумандаа голдуу нааддагсан. Аймагт цөөн явсан хоосон ирж байгаагүй. Аймгийн 50, 60 жилийн ойгоор уясан морьдоо айрагдуулж байлаа. Аавын хар зүсмийн их морь сумандаа олон удаа түрүүлж, аймгийн наадамд айргийн 3-аар давхиж байсан хурдан буян байсан. Тухайн үед одоо шиг алдар цол өгнө гэж байсангүй дээ. Хэрвээ өгдөг байсан бол хоосон үлдэхгүй л байсан байх шүү. Ёстой л хурдан морины төлөө сэтгэл зүрхээ зориулсан хүн байж гэж бодогддог юм. 1980 хэдэн онд чинь нутгийнхаа адууны үүлдэр угсааг сайжруулна гээд гаднаас их ч адуу авчирсан. Адууны наймаа ч сайн хийдэг байлаа. Одоо энэ Бүрэнтогтох, Түнэл, Арбулаг талаас жороо морь, хурдан угшлын адуу их ч цуглуулсан. Би ухаан орохын л адууны захад өслөө. Багадаа аавынхаа уясан морьдыг унаж уралдана. 1987 онд гурван насны морь унаж түрүүлгэчихээд үнэхээр их баярлаж билээ. Хүүхэд насны хамгийн жаргалтай мөчүүдийн нэг болохоор санах тоолонд сэтгэлд дулаан бас таатай мэдрэмжийг төрүүлдэг юм. Гурван жил хэртэй хурдны морь унасан. Би 2 хүүтэй. Хөвгүүд маань аавыгаа дагаад морины ажилд тусална. Бага нь уясан морьдыг маань унана. Удам залган аль нэг нь уяач болох болов уу гэж бодож байна.
-Хэзээнээс бие даан морь уях болсон бэ?
-1989 онд аав маань бурхан болж өөрөө бие даан уяхаас өөр аргагүй болсон л доо. Тэгэхэд чи чинь 11 настай л байлаа. Энэ ардын ухаан гэдэг чинь агуу юм шүү. Ном дэвтэр дэлгээд бичиж цээжлэхгүй атал амьдрал өөрөө ч анзаараагүй байтал зөндөө юм сургачихсан байна гээч. Ааваасаа уяаны талаар их юм сурсан. 13 настайдаа анх алаг азаргаа уяж, айрагдуулаад их урам орсон. Тэр чинь 1991 он байгаа юм. Миний алаг азарга чинь аймгийнхаа баяр наадамд гурав түрүүлсэн хурдан амьтан. Түүнээс зургаа, долоон жилийн дараа хоёр удаа түрүүлсэн. Ерээд оны дундуур сумандаа завсаргүй таван удаа түрүүлж байсан. Гэхдээ одоо хөгширсөн болохоор уяхгүй байгаа.
-Тэр жилийн наадам мэдээж хамгийн сайхан дурсамжийг үлдээсэн байх даа?
-Тэгэлгүй яахав. Өөрөө морио уяж, дүүгээрээ унуулж байгаа юм. Уг нь түрүүлсэн ч тэгэхэд морь будлиад айргийн гурваар тооцсон юм. Түрүүлсэн ч айргаар тооцсонд бяцхан гоморхож байсан ч би дотроо түрүүлсэн л гэж бодож явдаг. Тэр үедээ сонин дээр хүртэл гарч байлаа. 13 настай жаахан хүү морь уяад шөвгөрүүллээ гэж. Морио цоллуулаад зогсож байхдаа өөрийгөө ихээ том эр болсон шиг санаж байж билээ.
-Алаг азарга таны унаган адуу юу?
-Хэнтий угшилтай адуу. 1940-н хэдэн онд манай нутгийн ах дүү Нацаг, Зана Хэнтий нутгаас нэлээд адуу авчирсан тухай дуулаа л биз дээ. Тэрний төлүүд тарганы Намжаа гэж хүний “Таван хээр” нэртэй таван азарга манай Алаг-Эрдэнэд алдартай. Тэдний л угшилтай адуу байгаа юм. Одоо алаг азарганы маань ганц хоёр төлүүд аймагт айрагдаад л байна. Алаг үрээ маань аймгийн баяр наадамд соёолондоо айрагдаж байсан. Сумандаа олон удаа айрагдаж, түрүүлсэн. Би холдоо 1997 онд Эрдэнэтийн бүсийн наадам, батлан хамгаалах ойгоор очиж уралдаж байлаа. Ер нь голдуу сумандаа, унаган адуугаараа л наадаж байна. Гэхдээ адууныхаа цусыг сэлбэх цаг болсон байна. Сүхбаатар, Дорнод, Хэнтийгээс адуу авчрах бодолтой байна. Адуундаа Хэнтий угшилтай Алаг-Эрдэнийн азарга тавилаа. Нутгийнхаа хүмүүсийн авчирсан адуунаас Сүхбаатарын Түмэнцогт, Дундговийн азарган үрээ, даага авлаа. Ер нь манай Алаг-Эрдэнийнхэн ноднин, уржнангаас адуу цуглуулж эхлээд байна.
-Түүнээс хойш айраг түрүү хичнээн болсон байна вэ?
-Бие даан морь уяж эхэлснээс арваад жилийн дараа аймгийн Алдарт уяач цолыг хүртсэн. Одоогоор аймаг, сум нийлээд 14 түрүү, 8-9 айрагтай болоод байна.
-Аав тань жороо морины наймаа хийж цуглуулдаг байсан гэлээ. Та бас сонирхдог уу?
-Сонирхолгүй яахав. 1990 хэдэн онд манайх аавын цуглуулсан жороо морьд олонтой л байлаа. Жороо морьдын тэмцээн уралдаанд ч оролцдог байсан. Харамсалтай нь одоо тасраад байна.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Таныг адууны босоо цагаан хийморь өнөд ивээж байг.
А.Мөнх
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна