МУ-ын гавьяат малчин С.Батаа: Төрийн хишиг ээлтэй болохоор энэ жил сайхан наадна даа
А.Тэлмэн
Дэлхийн хөдөлмөрчдийн өдөр, Дэлхийн байгаль хамгаалах өдрийг тохиолдуулан МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар байгаль орчин, мал аж ахуй, хөдөө аж ахуй, соёл урлаг, нийтлэг үйлчилгээ, эрүүл мэнд, боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнд төрийн дээд цол, одон медалийг гардууллаа. Үүнд:
Монгол улсын Байгаль орчны гавьяат ажилтан цолоор Байгалийн түүхийн музейн чихмэлийн мастер Долгорын Дагиймааг,
Монгол улсын Гавьяат агрономич цолоор Хэнтий аймгийн “Шинжлэх ухаан, Хөдөө арал” компанийн агрономич Халтарын Жамъяндоржийг,
Монгол улсын Гавьяат багш цолоор Хөгжим бүжгийн коллежийн цохиурт хөгжмийн багш Бат-Өлзийн Зоригтыг,
Монгол улсын Гавьяат малчин цолоор Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уугуул, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын малчин Содномын Батаа, Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн малчин Чоймболын Цамба нарыг,
Монгол улсын Гавьяат тээвэрчин цолоор Цахилгаан тээвэр ХК-ийн троллейбусны жолооч Хултайн Жаргалсайханыг,
Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор Өмнөговь аймгийн Ханбогд сумын Соёлын төвийн эрхлэгч Ичинхоролын Нарангэрэлийг,
Монгол Улсын уавьяат жүжигчин цолоор Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны тэргүүлэгч гишүүн, ая зохиогч, дуучин Сономцэвээний Хүрэлбаатарыг,
Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор Дорноговь аймгийн Саранхөхөө театрын ерөнхий найруулагч Нацагдоржийн Пүрэвдоржийг,
Монгол улсын үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Ус сувгийн удирдах газрын засварчин Самбуугийн Батдэлгэр, Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын мужаан Раашийн Сайнбуян нарыг,
Монгол улсын Хүний гавьяат эмч цолоор Сонгинохайрхан дүүргийн Хүүхдийн эмнэлгийн хүүхдийн их эмч Раашийн Батхишиг, Нэгдүгээр төрөх эмнэлгийн сэхээний тасгийн их эмч Чогсомын Содномпил нарыг тус тус шагнаж, хийж бүтээх их үйлсэд нь амжилт хүссэн юм.
Ийнхүү шагналаа гардан авсан шинэхэн гавьяатуудын нэг нийслэлийн Алдарт уяач С.Батаагийн баярын сэтгэгдлээс хуваалцлаа.
-Юуны өмнө “Тод магнай”-н уншигчдын өмнөөс танд баяр хүргэе. Баярынхаа сэтгэгдлээс бидэнтэй хуваалцаач?
-Би улсад 35, 36 жил ажилласанаас 21 жилд нь мал аж ахуйн салбарт ажиллаж байна. Энэ олон жилийн хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж төр засгийн өндөр шагналыг нутаг орон, хань ижил, хамтран ажиллагсадынхаа дэмжлэгтэйгээр Монгол улсын Гавьяат малчин болсондоо их баяртай байна. Тэр тусмаа манай “Түмэн магнай” галын гишүүд болох Элбэгзаяа, Алтай нартайгаа хамтран хурдан морины талаар олон бүтээлч ажлыг эхлүүлж, амжилттай яваагаа энэ баярын өдөр дурдахгүй өнгөрч болохгүй юм. Бид хэдийгээр газар газраас цугласан боловч галаа өөд нь татаж, галынхаа айраг түрүүний тоог нэмэхийн хажуугаар адууныхаа чанарыг сайжруулъя гэж сэтгэл санаагаараа нэгдсэн хамт олон байгаа юм.
Үүнээс гадна мал дээрээ гэхэд гадаадын ангусын ухна, үхэр, өндөр ашиг шимтэй хуц, Өвөрмонголын Ордосын цагаан ямаа, ноолуурын болон хар ямааг оруулж ирээд байна. Ер нь сүүлийн хорь гаруй жил 15-20 мянган тоо толгой малыг тогтмол өсгөж ирлээ.
-Он гарсаар Даваахүү Тод манлай Хөдөлмөрийн баатар боллоо. Та шагнал авах гэж байгаагаа хэзээ мэдсэн бэ?
-Сайхан байна. Могой жилийн босгон дээр шагналд тодорхойлогдсон ч ганц нэг бичиг баримт дутуу байгаад буцсан юм. Тийм болохоор эртнээс мэдсэн гэх үү дээ. Хүлээж л байлаа.
-Могой жил гараад хэрхэн наадаад байна вэ?
-Хууль номынх нь дагуу уралдах гээд зэхээд л байна. Түрүү нь Алтангадас одон авсан тэр жил улс бүсийн наадмаас нэг түрүү, нэг айраг авсан. Төрийн хишиг ээлтэй байдаг болохоор энэ наадмаар ч сайхан наадна даа гэж бодож байна.
П.Ундраа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна