Морины дэгжин эр

А.Тэлмэн
2013 оны 5-р сарын 01 -нд

Тийм ээ, энэ бол Монгол улсын Тод манлай уяач Ц. Дуламсүрэн. Нэгэн цагт бөхийн дэвжээнээ хүчийг үзэж явсан Тод манлайг мориныхон дундаа хамгийн дэгжин эрчүүдийн нэгэн гэх юм билээ. Урт гэзэг, ширвээ сахал, өөрийн өнгө донжтой дээл, малгай бүсэн гоёл нь түүний имиж.
Архангайн Хотонт сумын уугуул Цэвээнжавын  хүү 1970 онд сумын наадамд анх морь айрагдуулж байсан тэрээр ийнхүү хорь шахам жилийн дараа улсын наадамд морь уяж эхэлсэн байдаг юм.  Улс бүсийн наадмаас есөн түрүү, 20 гаруй  айраг авч Монгол улсын Тод манлай уяач цол хүртсэн тэрээр өдгөө гарын олон шавьтай “ардын багш” болсон байх ажээ. МУ-ын Манлай уяач Т.Энхбат, МУ-ын Алдарт уяач Нямдаваа, МУ-ын Алдарт уяач Л.Алтангэрэл, МУ-ын Алдарт уяач Б.Энхболд, Аймгийн Алдарт уяач Д.Ганбат, Н.Даш-Өлзий, Ц.Баянжаргал, Л.Мөнхбаясгалан гээд л шавь нарыг нь нэрлэж болох байна.  Ингээд  “Боржигон - 2002”-ын аман хүзүү, Ардын хувьсгалын 80 жил Үндэсний их баяр наадамд Бундан хул үрээ түрүү, "Боржигон - 2002" Хүрэн үрээ аман хүзүү, "Боржигон - 2007" Давлиун зээрд айргийн гураваар хурдлуулсан Тод манлай өөрийн адууны амжилтаас гадна бусдын морийг уяж улс, бүс, Их хурд уралдаануудаас нийт 11 түрүү, 40 айраг хүртсэн баян түүхийг бичиж яваа нэгэн.

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна