Уралдааны үед гардаг ослууд түүнээс сэргийлэх

А.Тэлмэн
2013 оны 5-р сарын 01 -нд

Унах болон мориноос шидэгдэх нь энгийн механик гэмтэлд ордог. Энэ нь толгойд гэмтэл авах эрдслийг агуулж байдаг. Жишээ нь Канадад морь унаж байгаад нас барсан хүмүүсийн үхлийн шалтгааны 70 хувь нь зөвхөн толгойн гэмтлээс болсон байдаг. Толгойн гэмтлийн гол шалтгаан нь аюулгүйн малгайн өмсөөгүйгээс үүдэлтэй.
Төөрөгдлүүд
- Скейт болон дугуй унахад өмсдөг малгайг морь унахад өмсөж болно.
Хүмүүс ингэж ойлгодог боловч энэ нь маш буруу. Яагаад гэхээр морь унахад өмсдөг малгай нь онцгой загвараар зохион бүтээгдэж тестлэгдсэн байдаг. Харин дугуйны малгайг шалгахдаа хиймэл хүнийг замын хашлага унагаж үздэг. Харин морь унахад өмсдөг малгайг шалгахдаа хад, чулуу, хурц ирмэгтэй юм мөргөхөд таны толгойг хамгаалж чадах эсэхийг шалгадаг. Морь унахад хэрэглэдэг малгай нь дугуйны малгайнаас толгойны илүү их хэсгийг бүрхдэг. Мөн бүчтэй учраас унахад тайлагдахгүй.
- Жинхэнэ сайн аюулгүйн малгай үнэтэй байдаг.
Магадгүй 5000 ам доллараар аюулгүйн малгай авч болно. Ингэснээр та аюулгүй байдлаа хангачихлаа гэж ойлговол эндүүрэл. Илүү их мөнгө зарах нь малгайг олон янзын зөөлөвчтэй илүү гоё материалаар хийгдсэн болохоос биш илүү хамгаалалттай болсон гэсэн үг биш юм.
Ослоос гарсан үр дагавар
1. Эрүүний гэмтэл
2. Хавирганы гэмтэл
3. Дал эгэмний гэмтэл
4. Нүүрний гэмтэл
5. 17 өдрийн дотор эмнэлгээс гарсан
6. Богино хугацаанд буцаж морио унадаг болсон
Тоон баримтууд
1. Унаач 60 см хол шидэгдэхэд л их тархинд гэмтэл үүсдэг. Гэтэл морь унаачийг 3 метр хүртэл хол шиддэг.
2. Морь 7-9 км/ цаг хурдтай явж байхад хүн гавлын ясандаа гэмтэл авах эрсдэл байсаар байдаг. Харин морь 60 км/цаг хүртэл хурдалдаг.
3. Ялангуяа  10-14 насны хүүхдүүдийн гавлын яс сайн хөгжөөгүй байдаг учир илүү эмзэг байдаг.
4. Толгойн гэмтэл авч байсан унаачид хэрвээ хоёр дахь удаа толгойндоо гэмтэл авбал үхэлд хүрч мэдэх аюултай.
5. Хөгжсөн оронд унаач толгойны гэмтэл авсан тохиолдолд эмнэлэгт эмчлүүлэх зардал өдрийн 2000 ам доллар байдаг.
6. Шинэ загварын сайжруулсан аюулгүйн малгай бий болсноор АНУ-д унаачийн толгойд авсан гэмтлийн тоо 29 хувиар багасч, Англид эмнэлэгт хүргэгдсэн унаачийн тоо 46 хувиар буурчээ.

Ж.Баттөгс

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна