Цэвэрлээгүй ой нь өөрөө түймэр, хөнөөлт шавьжны голомт үүсгэнэ


Ойд түймэр гарах нэг үндсэн шалтгаан нь цэвэрлээгүй ой болоод байна. Нэг үе манайд ойг цэвэрлэхгүй байлгах нь унанги гишүү мөчир зэрэг нь чийгэнд ялзарч бордоо болно гэж үздэг байлаа. Гэвч буталж жижиглээгүй унанги нь бордоо болох битгий хэл түймрийн гол ТҮЛШ нь болоод байна. Ойн чийгшэл уур амьсгалын өөрчлөлт дулаарлаас эрс муудаж унанги мөчир гишүү зэрэг нь ялзмаг болох битгий хэл ойд асгасан чүдэнз мэт аюулыг бий болгож байна. Ой дахь төрөл бүрийн хаягдал нь түймэр гарах, модлогоор хооллогч шавьжны хөнөөлийн голомтыг бий болгож байгааг энэ чиглэлийн ойн салбарын эрдэмтэд дэлхий даяар хүлээн зөвшөөрч байна (Forest Health: A general forest health lesson plan; Canada http://www.learnforestry.com/lessons/nfw/forest_health/forest_health.pdf).
Түймэр гарсаны дараах байдал: доод талд цэвэрлэсэн ой мод, дээд талд цэвэрлэгээ хийгдээгүйгээс бүрэн шатсан ойг харуулж байна (“Basic principles of forest fuel reduction treatments”. James K. Agee, Carl N. Skinner; Forest Ecology and Management, http://www.sciencedirect.com/science/article/pii/S0378112705000411)
Ойн нь түймэр, модлогоор хооллогч шавьжинд нэрвэгдсэнээр экологийн тэнцвэрт харьцаа алдагдахаас гадна хүчилтөрөгчийн эх үүсвэр үгүй болж, модонд хуримтлагдаж байсан хүлэмжийн хий ялгарч, агаарын бохирдлыг улам нэмэгдүүлдэг. Ойн аж ахуйн салбараа амжилттай хөгжүүлсэн өрнөдийн зарим орнуудад ойн зам, сүлжээ гаргаж өндөр уулын орой, ар, өвөр, ойн гүнд орших хуурайшиж хатсан болон ойн хаягдлыг цэвэрлэн түймрийн аюулыг эрс бууруулдаг. Мөн түймрээс хамгаалах ойн зурвас бий болгосноор түүнийг зам болгон ой, ангийн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхэд ашиглах боломж ч манайд байна.
Ойн түймэр, хортон шавьжны хор уршгийг судалсан улс орнууд туулах чадвар сайтай автомашин, түймэр унтраах, шавьж, өвчинтэй тэмцэх агаарын ба газрын зориулалтын хэрэгслээр тоноглож бэлтгэдэг байна. Мөн энэ арга хэмжээнд хэт хөнгөн агаарын хөлөг (бага оврын нисэх онгоц-автожир, дельталет, парамотор, дрижабль) өргөн ашигладаг ба илэрсэн түймрийг богино хугацаанд агаар, газраас шуурхай унтраах аргуудыг хэрэглэж хэвшжээ.
Гэтэл манай улсад ойн төрөл бүрийн хаягдал модыг түүн авч ойг цэвэрлэх арга хэмжээ үндсэндээ байхгүй (арчилгаа, цэвэрлэгээний огтлол хийх нэрээр зулзган ойгоос эхлэн амар хялбар аргаар авч болох модыг уулын хормойгоос нь шууд огтолдог) мөн түймэр, хортон шавьжтай тэмцэхэд хэрэглэх техник хэрэгсэл ч дутагдалтай байна.
Залуу ойн нөөц сүйрлийн ирмэгт тулаад байна
Судалгаанаас үзвэл Монгол орны ойн нөөцийн 76.3 хувийг нас гүйцсэн хөгшин ой эзэлж байна! Харин залуу мод нийт нөөцийн ердөө л 0.5 хувь! Байгалийн аясаар сэргэсэн өсвөр зулзган ойг хамгаалах асуудал онцгой шаардлагатай байна. Стандартын шаардлага хангасан шилмүүст модны тарьц дөнгөж 45 (http://forestry.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=80:2012-01-18-01-44-55&catid=2:2011-05-23-16-13-31&Itemid=20) орчим хувь буйгаас амьдрах чадвар харьцангуй доогуур байна (дөнгөж 33 хувь). Шилмүүст модны тарьцыг уртааш метрт ургуулж, ойд тарих үед нэг нэгээр нь салгахад үндсийг шалбалах, таслах зэргээр гэмтээдэг нь ойжуулалтын ажил үр дүнгүй болгоход хүргэдэг анхдагч шалтгаан болж байна.
Ойн менежментийг шинжлэх ухааны үндэслэлтэй хэрэгжүүлж буй орнууд эхлээд ойн зам, сүлжээ гаргаснаар хэт шигүү ойд байгаа эрүүл бус, хөгшин модыг огтлох боломж бий болгодог. Мод огтлох явдал болгоныг манай монголчууд байгаль орчноо сүйтгэх үйлдэл хэмээн буруу ойлгож магадгүй. Гэтэл хөгшин ой нь залуу, дунд насны модонд шаардагдах нарны гэрлийг хааж, тэдний дулаан, чийг, хөрсний шим тэжээлийг “булааж” эрүүл өсч бойжих боломжийг илэрхий хязгаарладаг байна. Швед улсын ойд 80-аас дээш насны мод байдаггүй аж.
Болц гүйцсэн хөгшин мод хүчилтөрөгчийг ялгаруулахаасаа илүү өөртөө шингээж авах чанар агуулдаг. Харин залуу мод нүүрс хүчлийн хийг илүү хурдацтай, их хэмжээгээр шингээн авч, хүчилтөрөгчийг ялгаруулах чадвар харьцангуй өндөр байдаг (Report on Colorado Health of Forests, http://www.colorado.gov/cs/Satellite?blobcol=urldata&blobheader=application%2Fpdf&blobkey=id&blobtable=MungoBlobs&blobwhere=1224913768092&ssbinary=true).
Хөгшин мод нас гүйцэж мөхөхдөө модлогоор хооллогч зарим хортон шавьж, мөөгийн өвчний голомтыг бий болгодог ба өөртөө хуримтлагдсан хүлэмжийн хийг аажмаар агаарт ялгаруулж агаарын бохирдлыг улам нэмэгдүүлдэг (Forest Service Department of Agriculture. Forest Health Protection, Region 5, South California). Энэ нь бусад залуу модны эрүүл өсч бойжих нөхцөлийг хязгаарладаг (US Department of Agriculture, Natural Resources Conservation Service).
Баруун доод талд байгаа зурваслаж сийрэгжүүлсэн хэсэгхэн газрын ой л хөнөөлт шавьжид нэрвэгдээгүй үлдсэн (http://www.bhpioneer.com/local_news/article_58118cc0-db26-11e1-9a76-0019bb2963f4.html) Иймд хэт шигүү хөгшин модыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр огтлон ашиглах арга хэмжээг нөхөн сэргээлттэй холбон хэрэгжүүлж ой модны эрүүл ургах нөхцөлийг сайжруулснаар ойн түймэр, хортон шавьж, өвчнөөс учруулах хөнөөлийг бууруулах, модны өсөлт ургалтыг нэмэгдүүлэхэд олон улс орон ихэд анхаарч байна. Ойн цэвэрлэгээнд хамрагдсан хатаж хуурайшсан мод түймэрт нэрвэгдсэн хэдий ч цэвэрлэгээ хийгдээгүй ойтой харьцуулахад ялгаруулах агаарын бохирдол нь хэд дахин бага байдгийг цөөнгүй орны эрдэмтэд нотолсон байна.
Эх сурвалж: Carbon protection and fire risk reduction: toward a full accounting of forest carbon offsets; Ecological Society of America. (http://ecosystems.psu.edu/research/labs/hurteau/documents/papers/hurteau-et-al-2008-frontiers)
Хөрсний чийг, шим тэжээлийн доройтол
Модны насжилт, тэдний үхэл хорогдол, задралын улмаас хүлэмжийн хий ялгарах таатай нөхцөлийг бий болгож дулааны бичил орчныг үүсгэж байна. Сүүлийн 70 жилд дэлхийн дулаарал 0.7 хэмээр, харин манай орны хувьд энэ үзүүлэлт 2.1 хэм буюу даруй 3 дахин илүү дулаарчээ. Энэ хандлагаар 2080 он гэхэд манай орны мөнх цэвдэг бүрмөсөн хайлж үгүй болох түвшинд хүрэхээр байна (“Монгол орны мөнх цэвдэг тархалтын ирээдүйн хандлагa” (2009), В.Өлзийсайхан, Р.Мижиддорж, ШУТИС). Хэрэв мөнх цэвдэг хайлвал хөрсний чийг багасч, шим тэжээл доройтон гол нуур ширгэхэд хүргэдэг (“Disappearing Arctic Lakes” L.C. Smith, Y. Sheng, G.M. MacDonald and L.D. Hinzman. Science 3 June 2005: Vol. 308 no. 5727 p. 1429).
Мөнх цэвдэгийн тархалтыг урьдчилан таамнасан зураглал (олон улсад ашиглагддаг ECHAM болон HADLEY загварын дагуу хийгдсэн)
Газрын хөрсний чийгшилт, үр шимийг сайжруулахын тулд барууны орнууд хөгшин, унанги модыг ялзарч хор ялгаруулахаас нь өмнө цавчидас болгон ойн талбайд цацаж байна. Энэ аргачлалыг зөвхөн ойтой газраас гадна гэрийн нөхцөлд хэрэгжүүлж хашаа талбайн хөрсний чийгшилт, шим тэжээлийг сайжруулж байна (Mulching Woody Materials with Organic Materials. N. Bell, D.M. Sullivan, T. Cook. (EC 1629E, 2009). Oregon State University).
Харамсалтай нь манай оронд ойг цэвэрлэгээ нэрээр зөвшөөрөл авч ургаа “босоо” чанартай модыг огтлон, хожуул олноор үүсгэн ойн талбай, нөөцийг хомсдуулж, ойн гүн дэх залуу мод ургах нөхцөл улам дордож мөн унанги, хэрэгцээгүй “ОЙН ХАЯГДАЛ” мод улам нэмэгдэж байна. Манай орны хувьд модны гаралтай бүтээгдэхүүний дийлэнхийг нь импортолдог боловч өөрийн ойн сангийн нөөцөө арвижуулах байтугай хадгалж чадахгүйд хүрэхнээ! Монголчууд бид хэзээ ойн сангаа зөв хамгаалж, зохистой ашиглаж, нөхөн сэргээж сурах вэ?
Биологийн ухааны доктор Д.Тэгшжаргал






0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
Сэтгэгдэл бичигдээгүй байна