Доной баяны цогцолборын ажил эхэлжээ

А.Тэлмэн
2013 оны 4-р сарын 26 -нд

Энэ жил дөрвөн аймаг түүхэн ойгоо тэмдэглэхээр зэхээд байгаа билээ. Эдний нэг болох завханчууд долоодугаар сарын 27-29-ний өдрүүдэд ойн баяраа тэмдэглэхээр товлосон. Ойн хүрээнд хийгдэх олон ажлын нэг нь Доной баяны цогцолбор байх ажээ. Улаанбаатар хот дахь Алдархаан сумын нутгийн зөвлөлийн тэргүүлэгчид болох  Ж.Гончигсүрэн, З.Нарантуяа, Ц.Буяндалай, Т.Энхсайхан, М.Сарантуяа нарын санаачлагаар, аймгийн МСУХ хамтран Донойн хөндийд “Долоон түмэн адуутай Доной баяны цогцолбор”-ыг барих гэж байна. Цогцолборын орой хэсэг нь Дамдинянсан бурхны тэргүүн дээрх сахиус, их бие нь морин хуур, суурь хэсэг нь Доной баяны гэрийн буурийг бэлгэдсэн байх агаад цогцоороо монгол туургатны өргөө цагаан гэрийг дүрсэлсэн тухайгаа төслийн удирдагч, “Тэргүүн саруул зам” ХХК-ийн Ерөнхий захирал Т.Энхсайхан сонирхуулна билээ. Мөн цогцолборын өмнө хэсэгт тус аймгаас улс бүсэд түрүүлсэн  долоон хурдан ажнайн хөшөөг сүндэрлүүлэх бөгөөд нэг адуу нэг түмийг төлөөлөх гэнэ. Өөрөөр хэлбэл Доной баяны 7 түмэн адууг ийнхүү улс бүсэд нэрээ дуурсгасан хурдан хүлгэдээр  бэлгэдэн дүрслэх ажээ. Тус цогцолборын зургийг Монгол улсын гавьяат жүжигчин Батсүх тэргүүтэй нөхдүүд гаргасан бол гүйцэтгэгчээр Ц.Жамъянсүрэн захиралтай “Жавхлант тур” ХХК-ны хамт олон ажиллаж байна. 

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна