Зэвсгийн наймааны магнат азарганы аминд оров

А.Тэлмэн
2013 оны 4-р сарын 25 -нд

Австрийн зэвсгийн наймааны магнат Гастон Глок y, ольденбург үүлдрийн Лорд оф Локсли хэмээх 13 настай азаргыг худалдан авлаа. Азаргыг Ханс Питер Миндерхудад унаж уралдаанд оролцохоор болов.
Миндерхудын урд нь унаж байсан Танго, Уитни вант Гентхоф нэртэй адуунууд сүүлийн үед ээлжилж өвдөж, гойд үзүүлэлт гаргаж чадахгүй байгаа юм. Ингээд ч зогсохгүй гайгүй үзүүлэлттэй морьдынх нь нэг Донна Силверийг эзэд нь саяхан худалдсан бөгөөд түүнийг Данийн тамирчин Даниел Бахман унахаар болжээ.
Лорд оф Локслигийн түрүүчийн эзэн Австралийн Клайд Вундервальд нь 2010 оны 5 сард түүнийг Олимпод оролцох найдвартай гэж үзэн тамирчин Бретт Парберид унуулахаар худалдан авч байжээ. Ингэхдээ азаргыг Миндерхаудын ажиллаж байсан Европод байрлах жүчээнд байлгаж, Бретт зөвхөн тэмцээний үеэр л Австралиас нисэн ирж байсан унадаг байсан нь тэдний амжилтанд муугаар нөлөөлсөн бололтой. Тэд Лондоны олимпийн эрх авч чадаагүйгээр барахгүй морины эзэн Клайд 2012 онд өөд болсон юм.
Түүний өв залгамжлагчид морин спортод сонирхолгүй байсны улмаас морийг зарахаар болсноо мэдэгдэхэд Гастон Глок худалдан авсан нь энэ аж. Ингэснээр Лорд оф Локсли азарга өөр тийш явалгүй ийнхүү жүчээндээ үлдэж, харин Миндерхауд 2013 оны Европын аваргад оролцох боломжтой болж байгаа юм. Энэ хоёр нэгдүгээрр сард Драхтенд 72,489%, гуравдугаар сард Хертогенбошд 69,681%-ийн амжилт үзүүлжээ.

Т.Болормаа

 

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна