Хамгаалалтын хэрэгсэл түүнийг зөв хэрэглэх

А.Тэлмэн
2013 оны 4-р сарын 25 -нд

Орчин үеийн спортын төрлүүд хүмүүнлэгийн ёсон дээр үндэслэсэн байдаг бөгөөд суурь үндэс болсон аюулгүй байдлын баталгааг үгүй хийвэл аль ч спортын төрлүүдийн нийгэмд авчрах эерэг байдал нь утгагүй зүйл болон хувирдаг юм. Морин спорт өндөр хөгжсөн оронд хамгаалалтын хувцас малгай өмсөх нь хурдны морь унагч, ялангуяа анхлан суралцагчийн хувьд хуулийн дагуу мөрдөх заалт байхгүй. Гэхдээ уралдаан тэмцээнд оролцож байгаа хүн өөрийнхөө аюулгүй байдлыг анхаарах зайлшгүй хэрэгтэй.
Морь унаж байх үед гэмтэхээс хамгаалах зөвлөгөө:
Морь унаж байх үед гэмтэх эрсдэл нь бусад спорттой харьцуулахад жишээ нь машин, мотоциклийн уралдаан, хөлбөмбөг, хоккей зэрэг спортуудаас өндөр гэдгийг судалгаагаар тогтоожээ.
Морь унаж байх үед хүнд гэмтэх эрсдлийг бууруулах  шилдэг зөвлөгөө бол үндсэн хамгаалалтын хэрэгслүүдийг хэрэглэж занших явдал юм.
Хамгаалалтын үндсэн хэрэгслүүд:
1. Хамгаалалтын малгай
2. Хамгаалалтын нүдний шил
3. Хамгаалалтын хантааз
4. Хамгаалалтын бээлий
5. Хамгаалалтын дөрөө
6. Хамгаалалтын гутал
Хамгаалалтын малгайг хэрэглэх зөвлөгөө
1. Аюулгүйн малгайг өмсөхөөсөө өмнө чанарын тэмдгийг шалгах хэрэгтэй. Европ болон Америкийн стандартад нийцсэн байх.
2. Малгай бүр хамгаалалтын хуягийг бэхэлсэн байх. Мөн эрүүний доор чангалах суллах бүчтэй байх.
3. Малгай өмсөөд толгойд эвтэйхэн эсэхийг шалгах.
4. Малгайн нь агаарыг чөлөөтэй нэвтрүүлэх нүхтэй байх бөгөөд унаачийн толгойг сэрүүцүүлэх үүрэгтэй. Үүнээс гадна малгайны жинг багасгаж өгдөг.
5. Зарим малгайнууд салдаг доторлогоо, зөөлөвч, эрүүвчтэй байдаг.
6. Гэмтсэн малгай болон стандартад нийцээгүй малгайг хэрэглэхгүй.
Хамгаалалтын хантааз /хийлэгддэг хантааз/
1. Бие хамгаалагч хантаазууд нь доргилт болон уналтаас үүдэлтэй гэмтлийг багасгахаар зохион бүтээгдсэн байдаг.
2. Хантааз нь хавирга хугарах мөн зөөлөн эдийн гэмтлүүдээс үүдэх ноцтой гэмтлийг бууруулснаар нурууг хамгаалдаг.
3. Стандартад нийцсэн хантаазыг хэрэглэх.
Хамгаалалтын бээлий
1. Бээлий нь цулбуурыг зөв аюулгүй атгахад зориулагдсан байдаг. Мөн гар үрэгдэх, даарахаас хамгаалдаг.
Хамгаалалтын гутал
1. Тодорхой хэмжээний өсгийтэй гутал өмсөх. Ингэснээр дөрөөн дээр хөл гулсахгүй.
2. Уян хатан дөрөө нь хөлийг төмрөнд хавчуулагдахаас сэргийлнэ. Ялангуяа хүүхэд, анхлан суралцагч, өвлийн хүнд гуталтай хүмүүс анхаарах хэрэгтэй. Гутал нь дөрөөнд тохирсон байх нь маш чухал. Хамгийн багадаа гутал болон дөрөөний төмрийн хоорондын зай нэг см байх ёстой.

Ж. Баттөгс

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна