Унген хотын "тамирчин" морьд аврагдлаа

А.Тэлмэн
2013 оны 4-р сарын 22 -нд

Болгар улсын Унген хотын морин спортын сургуулийн морьд өлсөж үхэх аюулаас аврагджээ.  Тус сургуулийн морьд өлсөж үхэх аюулд хүрээд байгааг дуулсан орон нутгийн оршин суугчид алимны үр, лууван, үр тариагаар туслалцаа үзүүлсэн байна.  Энэ тухай дуучин Оля Тира “Хэрэв бид биш бол өөр хэн эдгээр амьтдад туслах вэ? Та бүхэн алимны үр, лууван, овъёос өөр амьтан идчихээр юу ч байсан хэзээ ч авчирч болно. Морьд өлсгөлөн амьдарч байна” хэмээн мэдэгдээд байсан юм. Сургуулийн ажилтнууд төсөв хүрэхгүйгээс морьдын тэжээлийн өдрийн нормыг 90 хүртэл хувиар бууруулсан тухайгаа яриад өнгөрсөн амралтын өдөр 9 настай одой морь өлсгөлөнгөөс болж үхсэнийг дурдлаа. Тус сургууль ойролцоогоор 1000 морьдтой бөгөөд нэг морины сарын тэжээлд 2000 лев хэрэгтэй болдог ажээ.

Т.Болормаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна