Уран зурагт буусан хурдан хүлгүүд

А.Тэлмэн
2013 оны 4-р сарын 19 -нд

Зураач Сергей Постников 1959 онд Москвад төржээ. Хүүхэд байхаасаа л хурдан хурдан морь, уран зураг сонирхож ирсэн тэрээр 1988 онд Москвагийн багшийн  их сургууль төгсөөд зургийн багшаар ажиллах болж. Чухам энэ үеэс идэвхтэйгээр уран бүтээлээ туурвих болсон түүний бүтээлийг 1999 оноос уран зураг, хурдан морь сонирхогчид үнэлэх болсон юм. Улмаар АНУ, Италийн уран зургийн хорхойтнууд бие биенээсээ өрсөн түүний бүтээлд хошуурах болжээ. Постников “Адуу судлалын”, “Ан агнуурын”, “Долгопрудненскийн түүх урлагийн” музейд уран бүтээлийн үзэсгэлэнгээ амжилттай зохион байгуулж “Тимирязевийн” болон “Дарвины“музейнүүдэд  болсон амьтдын тухай үзэсгэлэнд амжилттай оролцсон аж. Зөвхөн Орост төдийгүй Английн Бристоль, Германы Эссен хотуудад усан будгийн бүтээлээрээ үзэсгэлэн гаргаж байжээ. Түүний зурсан хурдан хүлгүүд тив алгасан Орос, Англи, Герман, Дани, Итали, Испани, АНУ, Франц, Японы уран зурагт шимтэгдсийг толгой сэгсрэхэд хүргэдэг алдартай.

А.Бадрал

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна