Варшавын хаварт Оросын Холбооны Улсын шигшээ шалгарлаа

А.Тэлмэн
2013 оны 4-р сарын 19 -нд

Польш улсын нийслэл Варшав хотноо олон улсын морин уралдааны уламжлалт Кавалиада тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Энэ нь төв Европын лиг, Дэлхийн цомын төлөө өрсөлдөх эрхийг олж авах эхний шат болдог учраас оролцогчид өндөр ач холбогдол өгдөг юм. Энэхүү тэмцээнд ОХУ-ын шилдэг тамирчид болох Наталья Симония, Владимир Белецкий, Михаил Сафронов, Ольга Чечина, Анна Громзина, Михаил Шемшелев, Валерия Соколова нар оролцлоо.
Кавалиада тэмцээн Польшийн Морин спортын хороо олон улсын тэмцээн зохион явуулах эрх олж авсан 1999 оноос эхлэн зохиогдож байгаа юм. 2000-2003 онуудад 12-р сард явагдаж байсан бол 2003 онд тэмцээний зохион байгуулагчид “Компьютер Ланд” компанитай 5 жилийн гэрээ байгуулснаар 3-р сард явагдах болсон. Харин 2005 оноос Тоуота компани ивээн тэтгэх болсноор Лигийн тэмцээний жинхэнэ статусыг хангаж чадсан. 2008 оны 10 сарын 17-нд Морин Спортын Үндэсний Холбоо болж үйл ажиллагааны хувьд өргөжин, тэмцээнээ дээд зэрэглэлийн Торвар Холлд зохион байгуулах болсон. Гэвч 2009 оны 11-р сарын 24-нд Морин Спортын Үндэсний Холбоо тэмцээнийг зохион байгуулахаас гэнэт татгалзаж, оролцогчид нь шинэ ивээн тэтгэгч хайхад хүрэв. Тэдэнтэй “WOFFMARK Idea Partners Spolka” компани 5 жилийн гэрээ байгуулсан боловч тэр ондоо л гэрээгээ цуцлах нь тэр. Эцэст нь “Miedzynarodowe Targi Poznanskie” компани 6 жилийн гэрээ хийснээр энэ тэмцээн 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.
Энэ удаад Варшавт 3-р сарын эхээр маш тааламжтай уур амьсгалтай байсан нь олон олон үзэгчид,  оролцогчдыг цуглуулж чадлаа. 3-р сарын 8-нд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр ОХУ-ын тамирчин Михаил Шемшелев бүх эмэгтэйчүүдэдээ бэлэг барьж, 140 см өндөр хүртэлхи төрөлд Корнетте хүлгээрээ 52,31 секунд хурдалж тэргүүн байр эзэллээ.  Бусад тамирчдыг жагсаавал: Жужу де Муску мориор Соколова 13, Чембертино мориор Белецкий 27, Тоскана 111 мориор Хомашка 32, Балсандра мориор Сафранов 41, Тригги Пух мориор Чечина 47, Уэмбли мориор Эр 50, Куилата мориор Симония 62-р байрт тус тус давхилаа. Тэмцээнд бүгд 94 тамирчид оролцсон. 3-р сарын 9-нд Наталья Симония 145 см хүртэлх төрөлд Куилата мориороо хөгжмийн аялгуунд бүжиглэн 49,86 см гэсэн амжилт үзүүлж 2-р байр эзэллээ. Харин 1-р байрт Австрийн тамирчин Герфрид Пак орсон.
3-р сарын 10-нд Гран при шагналын эзэд тодорч, Гетеборгын Дэлхийн Цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг зөвхөн 3 шилдэг унаач авах байв. 4 төрлийн нийлбэр дүнгээр оноо бодогдож, хөгжөөн дэмжигчид дасгалжуулагч Сергей Маслов, Александр Варнавский, Борис Кузьмин, шүүгч Павел Кадушин нарын зүг анхаарлаа хандуулж байв. Ингээд дүн гарахад тамирчин Анна Громзина Пимлико морьтойгоо 3-р байрт орж Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн эзэн боллоо. Энд үзэгчдийг хамгийн их догдлуулсан тамирчин бол Владимир Белецкий байсан бөгөөд тэрээр Рокетман мориороо гайхамшигтай үзүүлбэрүүдийг үзүүлж байснаа хамгийн сүүлийн харайлтыг маш муу хийснээр 5-р байрт орлоо. Үзэгчид эсвэл нам гүм болж, эсвэл уухайлан хашгирч цэнгэлдэх хүрээлэнг бүхэлд нь доргиож байв. 1-р байрыг Голландын тамирчин Сюзанна Теппер Каэм Виш хүлэгтэйгээ, 2-р байрыг Польшийн тамирчин Ева Мазуровска Понита морьтойгоо тус тус эзэлсэн ба энэ 2 морь Голландын KWPN үүлдрийнх юм байна. Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг Анна Громзина (ОХУ), Ярослав Скрыжински (Польш), Кристапс Неретникс (Латви) нар авсан ба Польшийн тамирчин энэ эрхээсээ татгалзсанаар Эстонийн тамирчин Гуннара Клеттенбергт хүчээ үзэх боломж олдлоо. 

Т.Болормаа

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна