Украины олон улсын тэмцээнд Оросын морин спортынхон тэргүүллээ

А.Тэлмэн
2013 оны 4-р сарын 17 -нд

Оросын “Шинэ зуун” морин спортын клубынхан Украины олон улсын тэмцээнээс амжилт арвинтай иржээ. Клубын шилдэг унаач, олон улсын хэмжээний спортын мастер Инесса Потураеватай эн зэрэгцэх унаач бага тойрогт байхгүй байсан гэхэд хилсдэхгүй. Тэрээр Мистер Иксон мориороо дунд тойрогт 1-р байр эзэлж, харин Сергей Пузько 3-р байрт Бельмондо морьтойгоо шалгарлаа. 
Инесса Потураева өдөр бүр 5-аас доошгүй бэлтгэл сургуулилтаа хийдэг ажээ. Тэрээр “Шинэ зуун ” клубын эрхлэгч, ахлах дасгалжуулагчаар ажилладаг. Тэдний гэр бүлийнхэн бүгд морин спортоор хичээллэдэг бөгөөд 10 настай охин Вика нь одой морь унадаг. Анх 1999 онд түүний нөхөр Анатолий Меркулов “Шинэ зуун” клубыг байгуулж байжээ.
Бид одоо л тамирчдаа үргэлж амжилт гаргадагаар нь хүлээж авч байгаа болохоос 10 жилийн өмнө бол энэ зөвхөн мөрөөдөл байсан. Манай улсад олон улсын уралдаан тэмцээн олноор зохиогдож, олон улсын алдартай шүүгчид, мэргэжилтнүүд уригдаж байсны ачаар морин спорт өнөөгийн өндөрлөгт хүрсэн гэж Инесса Потураева мастер ярьж байна.   

Т.Болормаа

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна